Хандсүрэнгийн Хатанбаатар

(X.Хатанбаатар-с чиглүүлэгдэв)

Хандсүрэнгийн Хатанбаатар нь дэлхийн ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлагын тэмцээнд оролцсон анхны Монгол тамирчин юм. 

Эзэмшсэн боловсрол засварлах

Хатанбаатар нь 1982 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод Хандсүрэнгийн том хүү болон мэндэлсэн. Ээж Цэцэгмаа нь эмч мэргэжилтэй. Нэг эмэгтэй дүүтэй. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 10 жилийн сургуульд 8-р анги төгсөтлөө сурч байгаад Дархан-Уул аймгийн Монгол-Туркийн хамтарсан дунд сургуульд суралцаж 2000 онд төгсөөд МУИС-ийн улс төр судлалын ангид элсэн орж хоёр жил суралцаж байгаад засгийн газар хоорондын тэтгэлгээр 2002-2008 онд  Турк улсын Газ Их Сургуульд эрх зүйч мэргэжлээр сурч төгсөн, 2008-2009 онд Турк улсын Анкара их сургуульд Хууль зүйн магистр хамгаалсан. Эрхзүйч мэргэжилтэй. 

Эрхэлдэг ажил засварлах

Ерөнхийдөө Турк улсад суралцаж байх хугацаандаа буюу 2007 оноос ой тогтоолт хөгжүүлэх талаарх мэдээллийг сонирхон судалж, өөрийн хичээл ном, амьдралдаа хэрэглэж эхэлснээр одоогийн Оюун ухааны академийг үүсгэн байгуулах эхлэл нь тавигдсан байна. Тэрээр 2009 онд сургуулиа төгсөж ирмэгцээ өөрийн судалж суралцсан ой тогтоолт хөгжүүлэх мэдлэг дээрээ тулгуурлан Монголын Оюун Ухааны академийг үүсгэн байгуулсан. Уг академи нь анх 2009 оны 10 сард “Оюуны хөгжил-Оюуны спортын төв” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж улмаар 2010 оны 9 сард академи болон өргөжиж нэрээ өөрчилсөн байна. Тус байгууллага нь үйл ажиллагааныхаа хүрээнд хувь хүний хөгжил тал дээр илүү анхаарч, хувьсан өөрчлөгдөж буй өөрчлөлтийн шинэ эрин зуунд дасан зохицож, манлайлах чадвар бүхий иргэдийг бэлтгэх үүднээс оюуны хөгжил, оюуны спортын олон талт сургалт, судалгааг түлхүү явуулдаг. Үүнд: Ой тогтоолт хөгжүүлэх аргачлалын цогц сургалт, цээжээр тоо бодох аргачлалын цогц сургалт, хурдан уншлага, рубик шоо, судоку, соробан сампин, англи хэлний өргөн хэрэглээний 2500 үг цээжлэх мөн оюуны зураглал гэх мэт олон төрлийн сургалт явуулдаг байна.

Хобби засварлах

Оюуны спортоос гадна спортын бусад олон төрлийг тэр дундаа сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, бокс гэх мэт спортын төрлийг сонирхдог. Спортын дөрвөн төрлийн нийтдээ 30 гаруй медальтай. Чөлөөт цагаараа найзуудтайгаа сагс тоглож, усанд сэлэх дуртай. Аялах хоббитой бөгөөд одоогоор дэлхийн 25 орчим орноор аялсан.   

Эрхэлдэг албан тушаалууд

  • Монголын Оюун Ухааны Академийн захирал
  • Ой тогтоолтын ОУ-ын II-р зэргийн шүүгч
Гаргасан амжилтууд засварлах
  • 2008 оны Турк улсын "Ой Тогтоолт болон Түргэн Уншлагын Аварга Шалгаруулах Тэмцээн"-д мөнгөн медаль
  • 2008 оны Цээж бодолтын ДАШТэмцээнд 8-р байр
  • 2010 оны Цээж бодолтын ДАШТэмцээнд 11-р байр
  • 2011 оны 20 дахь удаагийн дэлхийн аваргын ой тогтоолтын тэмцээнд “Хөзрийн дараалал цээжлэх” төрөлд 4-р байр, “Дуут цифр”-ийн төрөлд 7-р байр
  • 2012 оны 9-р сарын 30-наас 10-р сарын 1-ний  хооронд ХБНГУ-ын Гизен хотод “Цээж бодолт”-ын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд 6-р байр
  • “MEMORIAD 2012” Оюуны олимпийн “Нэр зүс, царай цээжлэх” төрөлд 8-р байр
  • 2012 оны Спортын салбарын оны шилдэг “Алтан сарнай-2012”-ын эзэн
  • “MEMORIAD 2013” тэмцээний “Нэр зүс, царай цээжлэх” төрөлд 5-р байр
  • Турк улсад зохион байгуулагдсан “Хөзөр цээжлэх” төрөлд 5-р байр
  • Турк улсад зохион байгуулагдсан “Фото уншлага” төрөлд мөнгөн медаль