Өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг хангах чухал арга хэрэгслүүдийн нэг бол тухайн өгөгдөл болон санд хандсан

1. Өгөгдлийг өөрчлөх хүсэлт, өөрчлөлт хэрэглэгчээс илгээгдэнэ. 2. Хандахыг хүссэн өгөгдөл нь хэрэглэгчид дамжуулагдна. 3. Өгөгдлийн өөрчлөлтүүдийг хандалтын лог бүртгэл хийнэ. 4. Өгөгдлийн өөрчлөгдсөн утгуудыг бичнэ.
1. Өгөгдлийг өөрчлөх хүсэлт, өөрчлөлт хэрэглэгчээс илгээгдэнэ.
2. Хандахыг хүссэн өгөгдөл нь хэрэглэгчид дамжуулагдна.
3. Өгөгдлийн өөрчлөлтүүдийг хандалтын лог бүртгэл хийнэ.
4. Өгөгдлийн өөрчлөгдсөн утгуудыг бичнэ.

хандалтууд, уг хандалт болгоноор хийгдсэн өөрчлөлтүүдийг бүгдийг тэмдэглэж бүртгэж авах юм. Энэ аргын хамгийн өргөн хэрэглэгддэг төрөл бол Write-ahead logging юм.

Энэхүү системийг хэрэгжүүлэхдээ байнгын, найдвартай хадгалах төхөөрөмж дээр бүх хандалтуудыг лог болгон хадгалах зарчмаар ажилладаг.

Бүртгэгдсэн лог бүр нь:

  • Хандсан нэр: Тухайн хандсан хэрэглэгчийг илэрхийлэх давтагдашгүй байж болох нэр, хаяг
  • Өгөгдлийн нэр: Хадгалагдсан өгөгдлийн давтагдашгүй бичигдсэн нэр
  • Хуучин утга: Тухайн хандалт хийгдсэн өгөгдлийн хандалтаас өмнөх утга
  • Шинэ утга: Тухайн хандалт хийгдсэн өгөгдлийн хандалтын дараах утга

Ингэж ажиллаж байгаа системийн давуу тал нь тухайн хадгалах төхөөрөмж, сервэр дээр хэрэглэгчийн хандаж байгаа өгөгдөлд орсон өөрчлөлтөд асуудал гарах үед хариуцах боломжтой, мөн өгөгдлийн бүрэн бүтэн байдал болон түүний аюулгүй байдалд өгч буй баталгааг сайжруулах юм. Алдагдсан хэрэглэгчийн эрхээр нэвтэрсэн этгээдийг тухайн давтагдашгүй дугаар, хаягийн дагуу илрүүлэх боломжуудыг ч зарим системүүд оруулж өгсөн байдаг ба ингэснээр тухайн хандалт авсан өгөгдөлд ямар нэг халдлага гэх мэт зүйлс тохиолдоход өмнөх утгаас нь сэргээх боломжтой юм.

Ашигласан материал

засварлах
  • Operating System Concepts (Seventh edition)-Silberschatz Galvin Gagne