World Plus
World Plus Digital LLC нь 2018 онд Х. Эрдэнэбаяр (Ebe)-ын санаачилгаар үүсгэн байгуулагдсан, дижитал сэтгүүлийн шинэ эриний төлөөлөгч компани юм. Уг компани нь дижитал сэтгүүлийг унших уламжлалт хэв маягийг эвдэж, бүрэн интерактив байдал, технологийн шинэлэг шийдлээрээ хэвлэмэл болон pdf хэлбэрийн сэтгүүлүүдээс ялгардаг. World Plus нь дэлхийн шилдэг сэтгүүлүүдийн томоохон дижитал сан бөгөөд одоогийн байдлаар Harper's Bazaar, Top Gear, Marie Claire, Cosmopolitan, Esquire, Vogue, GQ тэргүүтэй дэлхийн 7 хэлээрх 100 гаруй шилдэг хэвлэн нийтлэгч, сэтгүүлүүдтэй хамтран ажиллаж байна.
Байгуулагдсан он | 2018 |
Улс | Монгол |
Үйл ажиллагааны статус | Идэвхтэй |
Үүсгэн байгуулагч | Хасагийн Эрдэнэбаяр |
Салбар | Дижитал паблишинг, дижитал медиа |
Ажилтнуудын тоо | 72 |
Холбоос | www.wplus.world |
Түүх
засварлахОлон улсын дижитал сэтгүүлийн зах зээлд түлхүүр тоглогч болох хүсэлтэйгээр Ebe компаниа 2014 онд байгуулж байжээ. Дэлхий нийтээрээ дижитал шилжилт хийж, медиа салбар маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа өнөө үед телевизүүд эрэлтэд нийцсэн, хэрэглэгч төвтэй үйлчилгээтэй болж (on demand), сонин вебсайт болон хувирч, радио подкаст хэлбэр лүү шилжиж байсан боловч эрэлтээрээ тэргүүлэгч сэтгүүлийн зах зээлийн дижитал шилжилтийн хурд удаашралтай байснаас үүдэн уг компанийг байгуулах ажлаа эхлүүлсэн байна.
Ebe Их Британийн Лондон Метрополитаны их сургуульд суралцаж байх үедээ найзуудтайгаа нийлэн төрөл бүрийн программ ашиглан, дижитал сэтгүүл хийж үзсэнээр энэхүү салбарт хөл тавих эхлэл нь болжээ. Уг ажлыг гүйцэтгэхэд хангалттай хүчин чадалтай программ хомс, интерактив шийдэл бүхий сэтгүүл хийхэд ихээхэн хүндрэлтэй байсан боловч тэрээр хэвлэмэл сэтгүүлийн өртгийг бууруулах, орчин үеийн залуусын шаардлагад нийцсэн буюу бүрэн интерактив хэлбэрийн сэтгүүл бүтээх хүсэлдээ хөтлөгдсөөр өнөөдрийн World Plus-ыг бий болгожээ.
Монгол залуусын хөгжүүлсэн аппликейшн, платформыг олон улсын хэрэглэгчид шууд ашиглах боломж дутмаг байдгаас гадна хамтран ажиллахаар зорьж буй хэвлэн нийтлэгчдэд харуулах бодитой зүйл (prototype) хэрэгтэй байсан тул Woovoo нэрийн дор дэлхийн хотуудын танилцуулга, гарын авлагыг контент бэлдэх байдлаар хийж, туршиж үзсэн байна. Уг төслийн үйл явцаас тэд контент бүтээгч нь биш, харин платформ нь байх ёстой гэдгийг сайтар ойлгож, өмнөх ажлын туршлага дээр үндэслэн M+ аппликейшнийг Монголд нэвтрүүлэн, нэг жилийн хугацаанд туршиж үзээд, олон улсын зах зээлд World Plus буюу W+ нэрээр гаргажээ. [1]
Таван жил үргэлжилсэн энэхүү ажлын үр дүнд soft launch буюу аппликейшний танилцуулгыг 2019 оны 7-р сард Сингапур улсын Marina Bay Sands зочид буудалд хийсэн бөгөөд уг арга хэмжээний үеэр Ази тивийн хэвлэлийн зах зээлийн томоохон тоглогчдод үйл ажиллагаагаа толилуулсан юм. Ийнхүү туршилтын загвараа сайжруулан ажилласаар, эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн болж, 2019 оны 10-р сард Токио хотын Imperial зочид буудалд World Plus аппликейшний албан ёсны нээлтийг хийжээ. [2] [3] [4]
Эзэмшигчид
засварлахТехнологид суурилсан бизнес үр ашгаа өгч эхэлтлээ тодорхой хугацаа шаарддагаас гадна бусад бизнесүүдтэй харьцуулахад биет хөрөнгө бага гэх мэт өвөрмөц онцлогууд нь монгол бизнесмен, хөрөнгө оруулагчдын арга барилд төдийлөн тохирдоггүй. Монгол улсын санхүүгийн таагүй байдал болон технологийн бизнест зээл олгодоггүй нөхцөлийн улмаас Ebe өөрийн хувийн санхүүгийн эх үүсвэрийг ашиглаж, шаардлагатай тохиолдолд өндөр хүүтэй зээлийг хувь хүмүүсээс авч ажилласаар амжилтаа ахиулсан юм. Ийнхүү олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөний дараа санхүүжилт хийж, хувьцаа эзэмшигч болох хүсэлтэй хувь хүн болон компаниуд саналаа тавьж эхэлсэн юм. Японы сумо бөхийн түүхийн дээд амжилтуудын эзэн Хакухо Шо, Кимура констракшн компанийн эзэн Кимура Мотохару, Чикюжин Группийн захирал Ивамото Шиничи, Монгол улсын иргэн С.Пүрэвжав нар уг компанид хөрөнгө оруулан, хувьцаа эзэмшигчид болжээ.
Хамтран ажиллагчид
засварлахWorld Plus компанийн хөгжүүлж буй дижитал сэтгүүлийн өнгө үзэмж болон бүтээмжийн хурд зэрэг олон зүйлс Singapore Press Holding-ийн анхаарлыг татаж, Зүүн Өмнөд Азийн зах зээлд хамтран ажиллах тухай гэрээ нь 2020 оны 2-р сард хийгдэж, MyNewsstand+ нэртэй аппликейшнийг 2020 оны 7-р сараас эхлэн хамтран ажиллуулж байна.
Хятад улс, Хонг Конг, Тайвань улсуудын зах зээлд Z holdings буюу Weibo компани World Plus-тай хамтран ажиллахаар 2020 оны 5-р сард гэрээ үзэглэн, Хятад улсад хамтарсан компани байгуулсан. 2020 оны 9-р сард Хятадын зах зээлд нэвтрэхээр талууд ажилдаа оржээ.
Үйл ажиллагаа
засварлахСэтгүүлийн зах зээл хэвлэн нийтлэгч, уншигч, зар сурталчилгаа нийлүүлэгч гэсэн үндсэн гурван тоглогчоос бүрддэг ба World Plus-ын хувьд WIN-WIN-WIN гурвалжин буюу оролцогч тал тус бүр ашигтай ажиллах хувилбарыг санал болгодог.
1. Хэвлэн нийтлэгчдийн хувьд бага зардлаар олон хүнд сэтгүүлээ уншуулах хэрэгцээ бий болдог бөгөөд World Plus хэвлэн нийтлэгчдийн сэтгүүлийг төлбөргүйгээр бүрэн интерактив болгон хувиргахаас гадна унших, сонсох, үзэх, захиалан худалдаж авах боломжуудыг олгосон бүтээгдэхүүнийг санал болгодог. Үүнд, хэвлэлт, хүргэлт, борлуулалтын зардал, цаг хугацааны алдагдал гэх мэт хэвлэн нийтлэгчдэд тулгардаг олон асуудлыг технологийн дэвшлийн тусламжтайгаар шийддэг. [6]
2. World Plus нь уншигчдад дэлхийн хаанаас ч, ямар ч цаг үед сэтгүүл унших боломжийг олгодог. Мөн хэвлэмэл сэтгүүл уншихад тулгардаг асуудлууд буюу хадгалалт, элэгдэлт, өндөр үнийн асуудлыг бүрэн шийдэхээс гадна дижитал эриний хурдацтай хөгжилд нийцсэн интерактив, технологийн өвөрмөц шийдэл бүхий сэтгүүлүүдийг уншигчдад санал болгодог.
3. Зар сурталчилгаа нийлүүлэгчдэд World Plus нь хэвлэмэл болон pdf хэлбэрийн сэтгүүлд байдаггүй интерактив боломжуудыг бий болгодог. Сэтгүүл дотроос шууд худалдан авалт хийх, бүтээгдэхүүний өнгө, загварыг өөрийн сонголтод тохируулан өөрчилж турших гэх мэтчилэн сурталчилгааг хэрэглэгчдэд сегментчилж хүргэх шийдлийг олжээ. Үүнээс гадна зар сурталчилгаа нийлүүлэгчийн байрлуулсан сурталчилгаа хэр үр дүнтэй хэрэглэгчдэд хүрч буй талаарх өндөр нарийвчлалтай дүн, мэдээллийг хиймэл оюуны тусламжтайгаар дамжуулдаг нь World Plus болон зар сурталчилгаа нийлүүлэгчийн хооронд итгэлцэл дээр суурилсан харилцааг бий болгоход түлхэц үзүүлдэг байна.
Хэвлэмэл болон бусад pdf сэтгүүлүүд | World Plus | |
---|---|---|
Текст | + | + |
Зураг | + | + |
Хөдөлгөөнт дүрс | + | |
3D | + | |
Дуу | + | |
Слайд шоу | + | |
Интерактив... | + |
World Plus нь шинэ хэрэглэгчдэд нэг сарын турш үнэгүй ашиглах эрх олгодог бөгөөд уг эрхийн хугацаа дууссаны дараа хэрэглэгчээс сар бүр 5 долларын төлбөр авах нөхцөл бүхий үйлчилгээтэй. Сарын хураамжийг төлсний дараа World Plus дээр байрлах 100 гаруй бүрэн интерактив сэтгүүл уншигчид нээлттэй болно.
Компанийн бүтэц
засварлахWorld Plus нь
- бизнес стратеги,
- маркетинг,
- борлуулалт,
- бүтээгдэхүүн хөгжүүлэлт,
- IT, технологи хөгжүүлэлт
- гадаад харилцаа хариуцсан нийт 6 багаас бүрддэг бөгөөд тодорхой төсөл санаачлах болон хэрэгжүүлэх тохиолдолд эдгээр багуудаас төслийн баг сонгогдон ажилладаг.
Хамтран ажиллагч сэтгүүлүүд
засварлах№ | Улс | Сэтгүүлийн нэр |
---|---|---|
1 | Сингапур | Her World Brides Luxe |
2 | Сингапур | Her World Brides |
3 | Сингапур | The Finder Singapore |
4 | Сингапур | CLEO Singapore |
5 | Сингапур | Torque Singapore |
6 | Сингапур | Female Singapore |
7 | Сингапур | Harper's Bazaar Singapore |
8 | Сингапур | Her World Singapore |
9 | Сингапур | Home & Décor Singapore |
10 | Сингапур | HWM Singapore |
11 | Сингапур | The Singapore Women's Weekly |
12 | Сингапур | The PEAK Singapore |
13 | Малайз | Her World Cookbook |
14 | Малайз | Golf Vacations Malaysia |
15 | Малайз | CLEO Malaysia |
16 | Малайз | Cycling Plus Malaysia |
17 | Малайз | Her World Malaysia |
18 | Малайз | The Malaysia Women's Weekly |
19 | Малайз | Female Malaysia |
20 | Малайз | Harper's Bazaar Malaysia |
21 | Малайз | Home & Decor |
22 | Малайз | Marie Claire |
23 | Малайз | The PEAK Malaysia |
24 | Малайз | TopGear Malaysia |
25 | Энэтхэг | Harper's Bazaar Art |
26 | Хонг Конг | Action Asia |
27 | Хонг Конг | Asia Pacific Boating |
28 | Хонг Конг | Asia Spa |
29 | Сингапурын Медиа групп | Solitaire |
30 | Сингапурын Медиа групп | Jetgala |
31 | Сингапурын Медиа групп | Portfolio |
32 | Сингапурын Медиа групп | Golf Asia |
33 | Сингапурын Медиа групп | Epicure |
34 | MillionaireAsia Pte Ltd | MillionaireAsia |
№ | Хэвлэл нийтлэгч | Сэтгүүлийн нэр |
---|---|---|
1 | SPH | GLAM Deko |
2 | SPH | Cosmopolitan Malaysia |
3 | SPH | EH! |
4 | SPH | GLAM Lelaki |
5 | SPH | GLAM Malaysia |
6 | SPH | Jelita |
№ | Хэвлэн нийтлэгч | Сэтгүүлийн нэр |
---|---|---|
1 | SPH | Harper's Bazaar Wedding Idea |
2 | SPH | Her World Brides |
3 | SPH | Casa Indonesia |
4 | SPH | Cosmopolitan Indonesia |
5 | SPH | Harper's Bazaar Indonesia |
6 | SPH | Her World Indonesia |
7 | SPH | Mother & Baby Indonesia |
№ | Хэвлэн нийтлэгч | Сэтгүүлийн нэр |
---|---|---|
1 | SPH | ICON Singapore |
2 | SPH | Nuyou Singapore |
3 | SPH | 优1周U Weekly |
4 | SPH | ICON Moments |
5 | SPH | ICON |
6 | SPH | Nuyou Malaysia |
7 | SPH | Jet Asia Pacific |
8 | SPH | Luxury Properties |
№ | Хэвлэн нийтлэгч | Сэтгүүлийн нэр |
---|---|---|
1 | CondeNastJapan | GQ |
2 | CondeNastJapan | Vogue |
3 | HearstJapan | Men's club |
4 | HearstJapan | Bazaar |
5 | HearstJapan | Elle |
6 | HearstJapan | Fujingaho's |
7 | HearstJapan | Hearst Fujingaho's 25 |
8 | Baseball Magazine Japan | Baseball Clinic |
9 | Baseball Magazine Japan | Weekly Pro Wrestling |
10 | Baseball Magazine Japan | Soccer Clinic |
11 | Baseball Magazine Japan | Running Magazine Courir |
12 | Baseball Magazine Japan | Swimming Magazine |
13 | Baseball Magazine Japan | Badminton Magazine |
14 | Baseball Magazine Japan | Kindai Judo |
15 | Baseball Magazine Japan | Sumo |
16 | Baseball Magazine Japan | Track & Field magazine |
17 | Baseball Magazine Japan | Boxing Magazine |
18 | Baseball Magazine Japan | Rugby Magazine |
№ | Сэтгүүлийн нэр |
---|---|
1 | Цветы |
2 | Сноб |
3 | Дом и Интерьер |
№ | Сэтгүүлийн нэр |
---|---|
1 | Forbes |
2 | Forbes Woman |
3 | Asia Mining |
4 | Нийслэл Guide |
5 | Business.mn |
Холбоосууд
засварлах- [1] https://unread.today/c/2048
- [2] https://www.scoop.co.nz/stories/WO1907/S00056/world-plus-international-announces-w-digital-publishing.htm
- [3] https://montsame.mn/en/read/202618
- [4] https://www.asiaone.com/business/world-plus-international-announces-w-digital-publishing-platform
- [5] http://www.jcnnewswire.com/pressrelease/52880/3/World-Plus-International%E3%80%81%E3%83%87%E3%82%B8%E3%82%BF%E3%83%AB%E5%87%BA%E7%89%88%E3%83%97%E3%83%A9%E3%83%83%E3%83%88%E3%83%95%E3%82%A9%E3%83%BC%E3%83%A0%E3%82%92%E7%99%BA%E8%A1%A8
- [6] https://web.archive.org/web/20200821075010/https://petacrunch.com/2019/08/13/world-plus-fully-interactive-global-digital-magazine-newsstand/
- [7] https://menafn.com/1098726547/World-Plus-International-Announces-Digital-Publishing-Platform
- [8] https://unread.today/c/2048