Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2009-13

Хоккей
Хоккей

Хоккейн тэмцээн Олимпийн наадмын тавцанд 1920 онд гарч иржээ. Анх 1920 оны зуны олимпийн хөтөлбөрт багтсан бол 1924 оноос Өвлийн олимпийн наадмын бүрэн эрхт гишүүн болсон байна. Олимпийн наадам нь саяхан болтол сонирхогчид л оролцох эрхтэй тэмцээн байсан тул Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг буюу NHL болон бусад мэргэжлийн лигийн тоглогчид оролцох боломжгүй байв. Эхний 30 жилийн хугацаанд 7 олимпийн 6-д нь Канадын баг алтан медаль хүртсэн бөгөөд Чехословак, Швед, АНУ-ын багууд хүчтэй өрсөлдөж байлаа. ЗХУ-ын баг 1956 оноос олимпод оролцож эхэлмэгцээ Канадаас давуу байр суурийг нь булаан авч, оролцсон 9 олимпоосоо 6 алтан медаль хүртсэн билээ.

1992 оны 7 сард ОУОХ эмэгтэйчүүдийн хоккейн спортыг олимпийн их гэр бүлд багтаасан бөгөөд эмэгтэйчүүд 1998 оноос олимпийн медалийн төлөө өрсөлдөж эхэлжээ. Энэ хугацаанд АНУ, Канадын багуудын аль ялсан нь алтан медаль хүртдэг уламжлал тогтоод байна. (бүрэн эхээр унших)