Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-18

Монгол Улс нь хойд талаараа Оросын Холбооны Улс, өмнөд талаараа Хятадтай тус тус хиллэдэг далайгаас тусгаарлагдсан төв хойд азийн орон юм. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Улаанбаатар. Дундажаар д.т.д. 1,580 м өндөрт байрладаг. Хойд ба баруун талаар нь 3 уулын нуруу үргэлжилдэг: Алтайн нуруу, Хангайн нуруу, Хэнтийн нуруу. Зүүн ба өмнөд талыг Говь цөл эзэлдэг. Хөдөө аж ахуйн салбарт мал аж ахуй, үүн дотроос хонины аж ахуй давамгалдаг; улаан буудай нь газар тариалангийн гол ургац. Нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг ашигт малтмалтай.

Монгол улс бол газар нутгаараа дэлхийд 19-т бичигддэг боловч хүн амын нягтшилаараа хамгийн доор бичигдэнэ. Мөн далайгаас тусгаарлагдсан орнуудаас Казакстаны дараа хоёрт бичигдэнэ. 2.9 сая хүн амын гуч орчим хувь нь нүүдэлчин, эсвэл хагас нүүдэлчин амьдралтай. Монголын зонхилох шашин бол Төвөдийн Буддын шашин. Хүн амын ихэнх хувийг Монгол үндэстэн эзэлдэг ч гэсэн голдуу баруун талаараа, Буриад, Казак, Тува үндэстнүүд амьдардаг. Хүн амын 38 орчим хувь нь нийслэл Улаанбаатарт оршин суудаг.

Монгол Улс нь бүгд найрамдах улс бөгөөд төрийн нэг танхимтай. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд.

Дэлгэрэнгүй - Өөр онцлох өгүүллүүд...