Wikipedia:Сүүлийн үеийн мэдээ-2015

2015 оны мэдээний сан
  • 12 сарын 28 ШУТИС-ийн эрдэмтэн профессор С.Төгс малын шөрмөсөөр мэс заслын утас бүтээж туршисан нь амжилттай болж үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
  • 12 сарын 23Калифорны Их Сургуулийн эрдэмтэд маш бат бөх ба маш хөнгөн шинэ төрлийн металийг нано технологийн аргаар гаргаж авлаа. Гол бүтэц нь магнезиумийг нано хэмжээтэй цахиур карбидийн нарийн ширхэгээр чигжижээ. Энэ шинэ металаар илүү чанартай бат бөх онгоц, машин, сансрын хөлөг бүтээнэ. >>
  • 12 сарын 6Улсын драмын эрдмийн театрт Ромео Жульетта жүжгийг үзэгчдийн хүсэлтээр энэ сард давтан тоглож энэ сарын 17, 18-нд 18:00 цаг, 19, 20-нд 17:00 цагаас тоглохоор болжээ. Монголын театрын тайзнаа гурав дахь удаагаа Төрийн соёрхолт, найруулагч Н.Наран­баатарын цоо шинэ дэг тавилтаар амилж байгаа жүжгийн гол дүрүүдэд залуу жүжигчдийг тоглуулж байгаагаараа ихээхэн онцлог болж буй. Энэ удаа Ромеогийн дүрд Б.Шинэбаяр, Жульеттагийн дүрд О.Дөлгөөн нар тоглож байна. >>
  • 12 сарын 2Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг саяхан охинтой болж 2 сарын хугацаатайгаар хүүхдээ харах чөлөөг ажлаасаа авсан юм. Тэрээр хүүхэдтэй болсныхоо дараа өөрийн эзэмшлийн Facebook-ийн хувьцааныхаа 99%-ийг буюу 45 тэрбум долларыг олон нийтийн сайн сайхны үйлсэд хандивлах болсоноо зарлалаа. Чан ба Цукерберг Санаачилгын олон нийтийн байгууллага нь боловсрол, эрүүл мэнд, харилцаа, нийгмийн байгуулал 4 гол чиглэлээр ажиллах болно. >>
  • 12 сарын 1Amazon.com компани 80км зайд, 130м өндөртэй нисч захиалсан барааг түргэн шуурхай хүргэх шинэ дрон нисдэг хүргэлтийн хэрэгслээ танилцууллаа. >>
  • 11 сарын 19Ангараг гараг дээрх агаар мандал олон сая жилийн өмнө хүчтэй Нарны салхиар арчигдан одоогийн түвшинд хүртлээ багасч мөн тус гарагийн ус нь мөн адил шалтгаанаар ууршисан гэсэн шинэ онолыг НАСА-ын эрдэмтэд дэвшүүллээ. >>
  • 11 сарын 19АНУ-ын Висконсиний их сургуулийн эрдэмтэд био инжинерчлэлийн аргаар анх удаа хоолойны дууны хөвчийг хиймлээр лабораторид ургуулж дуу авиа гаргахад жинхэнэ дуу авиатай маш ойролцоо хйимэл дууг гаргажээ. Ирээдүйд хоолойн олон төрлийн анагаахын дэвшилд том алхам болсонг цохон тэмдэглэв. >>
  • 11 сарын 17Эрүүл хүнс вэбээс хүний эрүүл мэндэд хамгийн хортой ба удаан хэрэглээний явцад олон төрлийн өвчин үүсгэдэг 16 хүнсийг зарллаа. Үүний эхний 10-т: Хот дог, газтай ундаа, амтат гурилан зутан (cereal), хатаасан төмс-чипс, ууттай жигнэмэг, амталсан шарвин (pancake), амталсан тараг, шарсан төмс, мах, зайрмаг багтав. >>
  • 11 сарын 14 - Парис хот өчигдөр орой, алан хядагчдын гарт өртжээ. Одоогийн байдлаар хамгийн багадаа 120 гаруй иргэн амь үрэгдсэн байдалтай байна. Үүнээс уламжлан өчигдөр орой францын ерөнхийлөгч Франсуа Олланд тус улсад он байдал зарласан байна.
  • 10 сарын 6Facebook компани 2016 оны хоёрдугаар хагаст өргөн хүрээнд интернет цацах хиймэл дагуул хөөргөх гэж буйгаа мэдэглээ. Тэрээр дэлхий нийтийг интернетээр хангахаар зорьж буй internet.org төслийнхөө хүрээнд эхний ээлжинд Африкийн бөглүү хэсгийг интернетээр хангахаар төлөвлөж байгаагаа өөрийн фэйсбүүк дээрээ нийтэлжээ. >>
  • 10 сарын 5 — Энэ жилийн Физиологи-Анагаах ухааны салбар дахь Нобелийн шагналыг Уильям С Кампбелл ба Сатоши Омүра нар шимэгч хорхойноос болж үүсдэг өвчлөлийг эмчлэх шинэ аргаараа болон Ту Юуюу малари өвчнийг эмчлэх эмээрээ хуваан хүртлээ. >>
  • 9 сарын 28НАСА Ангараг гараг дээр ус урсдаг болохыг баталлаа. Үүнийг анх 2010 онд өдгөө Жиоржиагийн Технологийн Инститютьд доктороор суралцаж буй Люжендра Ожа бакалаврын оюутан байхдаа судалж мэджээ. Тэрхүү урсгал ус нь их хэмжээний эрдэс бодис уусгасан тул, Ангарагийн дулааны улирал буюу -23°С хэмд хөлдөлгүй урсан хүйтний улиралд нь хөлддөг байна. >>
  • 9 сарын 16АНУ-ын эрдэмтэд тархинд мэдээ дамжуулахуйц хиймэл гарыг амжилттай туршжээ. Одоогоор хиймэл эрхтэн дээрх ихэнх судалгаа тухайн эрхтнийг хэрхэн удирдах тухай байдаг бол эдгээр эрдэмтэд хиймэл эрхтнээс тархилуу мэдээлэл дамжуулах боломжийг судалж байна. Туршилтанд орсон залуу, судлаачдыг хиймэл гарных нь аль хуруунд хүрч байгааг мэдэрч чадаж байжээ. >>
  • 9 сарын 2Тайваний Acer компани эд ангиудыг нь салгаж угсрах боломжтой процессор бүтээжээ. Ингэснээр график диск, дууны төхөөрөмж, санах ой, зай хураагуур зэрэг хэсгүүдийг угсран хүссэн компьютероо бүтээж болох аж. Үүнийг Google компанийн Ara төслийн компьютерын хувилбар гэж хэлж болох юм. >>
  • 8 сарын 24АНУ-ын эрдэмтэд ханиадны вирусын эсрэг насан туршийн дархлаа тогтоох вакциныг амьтан дээр амжилттай туршжээ. Ханиадны вирус нь вакцинд дасан мутацид орж байдаг тул одоогоор бий вакцинууд нь 1 жилийн турш үйлчилдэг аж. >>
  • 8 сарын 15Италийн судлаачид шинжлэх ухааны ажлуудыг харьцуулж судалснаар урт хугацаанд хэд хэдээрээ хамтран ажилласан эрдэмтэд илүү амжилттайгаар ажилласан зүй тогтлыг илрүүлжээ. Судалгаанд 473 физикчид, биологичдийн бүх насаараа ажилласан 94000 судалгааны баримтуудыг ашиглажээ. >>
  • 8 сарын 1Германы Аахений их сургуулийн эрдэмтэд Өмнөд туйлийн гүн мөсөнд суурилуулсан мэдрэгчээр шинэ төрлийн хэт өндөр энергитэй нейтроныг илрүүллээ. Энэ шинэ нээлт нь сансарын цацрагын нууцыг улам ихэсгэж байна. >>
  • 7 сарын 16Бразил улсын эрдэмтэд нарнаас 186 гэрлийн жилийн зайд орших нар төст HIP 11915 одонд масс, одоо тойрох хугацаа болон алслалтаараа Бархасбадь гарагтай тун төстэй аварга хийн гараг буйг илрүүлжээ. Одоогоор олдсон однууд дотроос манай нарны аймагтай хамгийн төстэй системтэй энэ одонд дэлхий төст гараг байх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. >>
  • 7 сарын 16АНУ-ын НАСА-с хөөргөсөн "Шинэ Хязгаар" (New Horizon) сансрын хөлөг 9 жил гаруй хугацаанд 5.8 тэрбум км зайг туулан Дэлхийн ван гаргийн хажуугаар 12500 км зайтай өнгөрөхдөө энэхүү гаргийн талаар олон хэмжилт хийн, зургийг нь авлаа. Зурагнаас харахад тус гаргийн гадаргуу харьцангуй залуу буюу 100 сая хүрэхгүй жилийн настай ба уг гаргийн гадарга дээр ихээхэн хэмжээний мөс буй аж. >>
  • 6 сарын 13ОХУ-н иргэн Валерий Спиридонов толгой шилжүүлэн суулгах анхны мэс заслыг сайн дураараа хийлгүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Италийн мэдрэл судлаач Сержио Канаверо 2017 он гэхэд нэг хоногийн дотор 90 хувийн баталгаатайгаар толгой шилжүүлэн суулгах боломжтой гэж үзэж байгаа аж. >>
  • 6 сарын 9 — Технологийн эрин үеийн ихэнх оюутнууд өөрсдийгөө хичээл дээрээ хичээлээ сонсохын хажуугаар гар утас, компьютер зэрэг цахилгаан төхөөрөмжийг зэрэг хэрэглэж чадна гэж үздэг ч АНУ-ын судлаачид энэ үйлдэл нь эдгээр оюутнуудын хичээлээ эргэн санах чадвар, тэмдэглэл хөтлөх чадвар болон цаашлаад дүнд нь муугаар нөлөөлж байгааг тогтоожээ. >>
  • 6 сарын 1 — 92 настай Хариет Томсон АНУ-ын иргэн эмэгтэй Сан Диего хотод 2015-05-31-нд 42км марафоныг 7 цаг 24 минут 36 секундэд гүйж дээд амжилтыг тогтоолоо. Энэ эмэгтэй хорт хавдраар өвчилж эдгэрсэн бөгөөд уг гүйлтээрээ давхар 100 000 ам.дол-ын хандивийг хавдартай тэмцэх санд цуглуулжээ. Мөн өнгөрсөн оны 4 сард Польшийн иргэн 67 настай Александр Доба зөвхөн сэлүүрт завиар Атлантын далайн хамгийн хол 2 цэгийн хооронд 12000км замыг 196 хоногт туулж дээд амжилтыг тогтоожээ. >> >>
  • 6 сарын 1АНУ-ын Виржинийн Их Сургуулийн эрдэмтэд хүний тархи дархлалын системтэй шууд судсаар холбогдсон байдгийг тогтоож анагаахын чухал нээлт хийлээ. Энэ шинэ баримтаас үүдэж тархиний олон төрлийн эмгэгт шинэ төрлийн анагаах, оношлох зам нээгдэхийг эрдэмтэд мэдэгдэж байна. >>
  • 5 сарын 26 — Том хотуудад машиний зогсоолийн олдоц хангалтгүй бөгөөд зогсоолийн төлөөх тэмцэл өдөр бүр гардаг, тэгвэл VoicePark шинэ компани энэ асуудлыг шийдэх боломжийг олж хотуудад мэдрэгч камерууд суулгаж гар утасны апп-аар иргэдэд мэдээлж байх шинэ хэрэглээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. >>
  • 5 сарын 20Шведийн судлаачид хүн нохойг 27000-40000 жилийн өмнөөс гаршуулсан болхийг генетикийн шинэ судалгаагаар тогтоов. Өмнө нь 16000-17000 жилийн өмнөөс нохойг гаршуулсан гэж үзэж байжээ. >>
  • 5 сарын 1 — АНУ-н цахилгаан машин үйлдвэрлэгч Тесла моторс компани айл өрх болон албан газрыг цахилгаанаар хангахуйц хүчин чадалтай зай хураагуур танилцуулжээ. Нэг удаагийн цэнэглэлтээр 14-20 хоног компьютер ашиглах эсвэл 10 удаа бүрэн автомат угаалгын машин ажиллуулах хүчин чадалтай аж. >>
  • 4 сарын 30Apple компани шинэхэн ухаалаг цагных нь зарим функцүүд бараан өнгийн шивээстэй арьсан дээр зохистой ажиллаж чадахгүй байж магадгүй гэж мэдэгдлээ. Цагны ард байдаг гэрэл мэдрэгч нь шивээс болон арьсны хоорондох өнгөний өөрчлөлтөөс болж доголдох нь ухаалаг цагны салбарт түгээмэл асуудал юм. >>
  • 4 сарын 30Майкрософт компани Windows 10 үйлдлийн системдээ зориулж apple болон андроид аппликэйшнүүдийг ажиллуулах програм гаргажээ. Ингэснээр Windows 10 үйлдлийн системтэй ухаалаг утсаар apple болон андроид аппликэйшнүүдийг ажиллуулж чадах юм байна. >>
  • 4 сарын 29Олон улсын сансрын станцлуу хангалт хүргэхээр хөөрсөн ОХУ-н Прогресс М-27М сансрын хөлөг удирдлагагүй болжээ. Хэрвээ хөлөгтэй дахин холбогдож чадахгүй бол тус хөлөг 10-д хоногийн дараа агаар мандалд орж шатах ба нийт 100 тэрбум төгрөгийн хохирол учрах аж. >>
  • 4 сарын 9Ирак гаралтай эрдэмтэн гурван хэмжээст лазер сканер ашиглан дэлхийн гайхамшгуудын дүрсийг буулган авч байна. Байгалийн гамшиг, дайн байлдаан, балмад нэгний уршгаар хүн төрөлхтний соёлын өв их сүйтгэгдэг тул энэхүү буулган авсан дүрсээр буцаан сэргээх, ядаж үр хойчдоо түүхийг бодит дүрсээр үзүүлэхүйц болох юм. >>
  • 4 сарын 7АНУ-ын Массачусетсын Технологийн Хүрээлэнгийн оюутнууд усаар ажилладаг хөргөгч бүтээсэн байна. Ус ууршихдаа оршин буй биетээсээ дулаан авч, тухайн биетээ хөргөдөг зарчимд тулгуурласан, 6 литр усаар 12 цаг сэрүүнээ хадгалах энэхүү хөргөгч тог цахилгаангүй халуун бүсийн хүмүүст ихээхэн таалагдаж байгаа аж. >>
  • 3 сарын 12Гүүгл газрын зураг гудамж харах цэсэндээ Непалын Күмбу хөндийг нэмжээ. Ингэснээр та одоо компьютерээсээ Эверестийн оргилын бэлээр аялаж, оргил өөд гардаг жимүүдийг харж болохоор боллоо. >>
  • 3 сарын 10Викимедиа байгууллага АНУ-н үндэсний аюулгүй байдлын газрыг, тухайн албаны массаар нь хянах хөтөлбөр хувь хүний үгээ хэлэх эрхэнд халдаж байна гэж үзэн, үүнийгээ зогсоохыг шаардан шүүхэд өгчээ. Үндэсний аюулгүй байдлын газрын энэхүү хөтөлбөрийн хамрах хүрээг Эдуард Сновден илчилсэн юм. >>
  • 3 сарын 4Монгол дахь Блүүмберг ТВ нь сүүлийн үед Технологийн Дэвшил нэрээр 8-10 жил хуучирсан видеонуудыг Монголын үзэгчидэд дахин давтан үзүүлээд байгаа нь Монголын үзэгчдийг үл хүндэтгэсэн нөгөө талаар Монголын үзэгчдийг гадны мэдээллийн байгууллагууд хуурамч найдваргүй мэдээллээр дайрдагийн сүүлийн үеийн тод жишээ болж байна. >>
  • 3 сарын 3Тогос гоёмсог сүүлээрээ маш чанга хэдий ч хүний чих бүртгэх боломжгүй нам давтамжтай дууны авиа гаргаж харилцдаг болохыг Канадын эрдэмтэд тогтоожээ. Энэхүү дууг тэд эзэмшил нутгаа бусдад мэдэгдэх, эмэгчнийхээ анхаарлыг татах зорилгоор гаргадаг байх гэж эрдэмтэд таамаглаж байна. >>
  • 3 сарын 3 — Мемори карт үйлдвэрлэгч "СанДиск" компани 200 Гб хэмжээтэй микро SD карт худалдаанд гаргахаар болжээ. Энэ хавраас хэрэглэгчдийн гарт хүрэх энэхүү карт нь гэхдээ 400$ орчим үнэтэй байх аж. >>
  • 2 сарын 25Нэгдсэн Вант Улсын эрдэмтэд 5G технологийг гарган авах туршилтын үеэр 1 терабит/сек хурдыг гаргаж чаджээ. Энэ нь одоогийн 4G холболтын дундаж хурднаас 65000 дахин хурдан юм. Судлаачид 2018 онд 5G технологийг хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байна. >>
  • 2 сарын 19Эмгэн хумсны төрөл Лимпетийн шүд нь дэлхий дээрх хамгийн бат бөх байгалийн гаралтай материал байж болзошгүй гэсэн таамаглалыг Нэгдсэн Вант Улсын эрдэмтэд дэвшүүллээ. Одоогоор батлагдсан хамгийн бат бөх байгалийн гаралтай материал нь аалзны шүлс юм. >>
  • 2 сарын 17Сони компани ухаалаг нүдний шил SmartEyeGlass-ынхаа урьдчилсан захиалгыг авч эхэлсэн байна. Андроид үйлдлийн систем дэмжих, 77г жинтэй, акселерометр, гироскоп, луужин, дүрс болон гэрэл мэдрэгч, 3мп камер, микрофон бүхий энэхүү нүдний шил нь 840$-ын үнэтэй байх аж. >>
  • 2 сарын 11Исламын улстай цахим ертөнцөд дайн зарласан хакерчдын Анонимус бүлэглэл Исламын улстай холбогдох 800 орчим Твиттерийн аккаунт, 12 фэисбүүк хуудас, 50 гаруй цахим шуудангийн хаягийг идэвхигүй болгожээ. >>
  • 2 сарын 6 — Одон орны Хаббл дуран Бархасбадь гараг дээр болсон нарны гурвалсан хиртэлтийн зургийг авчээ. Энэхүү үзэгдэл нь тус гарагийн гурван сар нэгэн зэрэг нарыг халхалснаар үүссэн байна. Уг гараг дээр нарны гурвалсан хиртэлт сүүлийн 15 жилд 2 дахиа тохиож байгаа аж. >>
  • 1 сарын 28АНУ, Хятад, Японы их сургуулиудын эрдэмтэд анх удаа таван талт графиныг гаргаж авлаа. Графин нь металаас 200 дахин бөх, цахилгаан дамжуулдаг ирээдүйн гол материал юм. >>
  • 1 сарын 23 — Windows 7-оос 8.1 хүртэл хувилбартай компютертэй бүх хэрэглэгчид 1 жилийн турш үнэгүйгээр Windows 10 системд шилжих боломжтойг Майкрософт компани уржигдар зарллаа. Apple компани хэдэн жилийн өмнөөс хэрэглэгчиддээ хуучин системийг нь үнэгүйгээр шинэчилдэг аргыг ийнхүү Майкрасофтынх нь дагахаар болжээ. >>
  • 1 сарын 15Airbus компаний шинээр гаргасан А350 шинэ онгоц өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд гарч эхэллээ. Түлшний хэмнэлттэйгээр 270-370 зорчигчийг 15000км хол тээх хүчин чадалтай энэ онгоцыг одоогоор дэлхийн олон авиакомпаниуд 810ш-ийг захиалжээ. Өдөрт дунджаар дэлхийн 9000 нисэх буудлаас 93000 нислэг хийгддэг, тухайн мөчид 8000-13000 онгоцнууд агаарт нисч байдаг. >>
  • 1 сарын 10Занар олборлолт эрчимтэй хийгдэж байгаа АНУ-д сүүлийн жилүүдэд газар хөдлөл эрс идэвхжижээ. Техасын Ирвин дүүрэгт хэдэн мянган занар олборлолтын өрөмдлөгө хийгдсэн энэ 1 сард 2 өдрийн дотор 11 удаа 3,6 балл хүртэл хүчтэй газар хөдөлж иргэдийн аюулгүй байдалд нөлөөлж эхэлжээ. Монголд ч Өмнөговь аймагт олон зуун өрөмдлөгө хийснээс болж мөн газар хөдлөл эрс идэвхжижээ. >>
  • 1 сарын 10 — Дэлхийн хамгийн аврага камер дээр суурилсан телескопийг АНУ-ын эрчим хүчний яамнаас санхүүжүүлж одон орны ажиглалтыг шинэ хурдтай аргаар хийхээр боллоо. Уг камер нь 3200 мегапикселээр зураг авдаг, 3 тн жинтэй, суудлын тэрэг шиг хэмжээтэй байна. >>
  • 1 сарын 9АНУ-ын AT&T ба T-Mobile компаниуд гар утас хэрэглэгчийн өмнөх сарын үлдэгдэл интернэт дата хэрэглээг дараа саруудад нь нэмж олгох үйлчилгээний уян хатан зохицуулалтыг саяхнаас хийлээ. Монголын мобайл үйлчилгээний компаниудад энэ уян хатан зохицуулалт хэзээ хийгдэх нь тодорхойгүй байна. >>
  • 1 сарын 5Морин хуурын анхны нээлттэй "Хөхөө Намжил" тэмцээнийг UBS телевизээс зарллаа. Уралдаанд 16-аас дээш насны дотоод гадаадын иргэд чөлөөтэй оролцох боломжтой. Уралдаанд оролцогчдыг 1 сарын 15 хүртэл бүртгэх юм. >>
  • 1 сарын 4 — Сүүлийн үед гарсан 8000 орчим судалгаанаас хийсэн дүгнэлтээр Калифорны их сургуулийн эрдэмтэд чихэр хэт их хэрэглэвэл эрүүл мэндэд хортой болхыг сануулж байна. Циститийн өвчлөл таргалалт ихтэй улсуудад маш ноцтой хэмжээнд хүрч олон төрлийн бусад өвчнийг үүсгэдгийг тогтоолоо. Бидний өдөр тутмын хүнсэнд зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-3 дахин их чихэр агуулагдаж байна. Хэт чихэрлэг хүнс элэгний өвчлөлийг ч хүндрүүлдэг байна. >>
  • 1 сарын 2 — Сүүлт од C/2014 Q2 1 сарын 7-нд 4-5-р зэрэглэлд тодорч энгийн нүдээр тод харж болхоор харагдана орой 9-өөс хойш өмнө зүгт М79-ийн ойролцоо маш тод ажиглагдах болно. Уг сүүлт од нь 12 сараас эхэлж энгийн нүдээр ажиглаж болох хэмжээнд тодорсон, сүүлт од дэлхийгээс 70 сая км зайтай өнгөрч нарыг 220 сая км зайтай тойрч 11500 жилийн дараа дахин ажиглагдах болно. >>