USB-C залгуур нь өмнөх USB 2 ба USB 3-ийн шинэчилсэн илүү өндөр хүчин чадалтай залгуурын технологи 2015 оноос эхлэн шинэ компьютерууд ба гар утаснуудад нэвтэрч байна. Үүнийг мөн USB 3.1 гэж нэрлэдэг. USB C нь 20 гигабит/секунд дата дамжуулдаг бөгөөд 100 ватт хүртэл цахилгаан цэнэг дамжуулдаг. Хэмжээ 8,4мм х 2,6мм, 24 зүүний контакттай.

USB C залгуур

USB C залгуурт өмнөх USB 2, USB 3-ийг адаптераар залгаж болно нэмээд HDMI, Thunderbolt, MHL, Ethernet зэрэг ихэнх залгуурнууд энгийн адаптераар орох буюу тухайн комьпютерын 1-2ш USB C залгууранд бараг бүх зүйл ажиллах юм.

Гэхдээ USB C залгууртай байлаа гээд тухайн гар утас ба зөөврийн компьютерт бүх зүйл ажиллана гэсэн үг биш үйлдвэрлэгч бүрийн зааврыг хэрэглэгч анхааралтай унших ёстой юм.

2015 оны сүүлээс гарсан цөөнгүй ухаалаг утаснууд мөн USB C залгууртай гарч эхэлсэн.

Дэмждэг систем засварлах

USB C-г дараах системүүд дэмжинэ (хүлээн авч ажиллана):

  1. Windows 10
  2. Windows 8.1
  3. OS X
  4. Android 6
  5. Chrome OS

Цахим холбоос засварлах

 
Wiktionary
Wiktionary: USB – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Commons: USB Type-C – Викимедиа зургийн сан