StarCraft II: Heart of the Swarm
StarCraft II Heart of the Swarm нь шинжлэх ухааны уран зөгнөлт дайны сэдэвтэй бодит-цагийн стратеги видео тоглоом юм. Энэхүү тоглоом нь гурмал буюу гурван өргөтгөлөөс бүрдэхээр хийгдсэн. Үүнд Wings of Liberty -н дараа Heart of the Swarm , үүний дараа Legacy of the Void гэсэн өргөтгөлүүд гарах юм.
Тоглоом нь гурван төрлийн төрөл зүйлүүдийн хооронд өрнөнө: Терранууд, дэлхийгээс дөрвөсөн хүмүүс; Зерг, амьд амьтны дүрстэй маш сайн хөгжсөн төрөл зүйл; Протосс, асар их оюун ухааны хүчтэй ба технологийн өндөр-дэвшилттэй. Heart of the Swarm тоглоомны хувьд зерг дээр төвлөрсөн буюу зергийн тухай үйл явдал өрнөх юм.
Heart of the Swarm өргөтгөлийн хувьд Wings of Liberty өргөтгөлөө бүхэлд нь агуулсан байдаг.
StarCraft II: Heart of the Swarm | |||
---|---|---|---|
Студи | Blizzard Entertainment | ||
Нийтлэгч | Blizzard Entertainment | ||
Зохион бүтээгч | Дастин Броудер | ||
Хөгжмийн зохиолч | Рассел Брауэр | ||
Анх нийтлэгдсэн | 2013 оны 3 сарын 12[1] | ||
Платформ | Windows, macOS | ||
Жанр | Бодит цагийн стратеги тоглоом | ||
Тоглоомын горим | Ганцаарчилсан болон олон тоглогч | ||
Удирдлага | Компьютерын гар, хулгана, Nintendo 64-Gamepad | ||
Санах байгууламж | CD-ROM, татаж авах | ||
Хэл | олон хэлээр | ||
Насны хязгаар |
Тоглолт
засварлахЦахим Спорт ба Мэргэжлийн тэмцээн
засварлах2013 онд Монголын Цахим Спортын Холбооноос 1 эрэгтэй тамирчинг Азийн Заалны Спортын Их Наадамд StarCraft 2 төрлөөр орох эрх олгосон. Тэмцээнд Э. Цогт (Waes) оролцох эрх авсан юм. Э. Цогт нь Монголд жил бүр зохиогддог Мэдээлэл Технологийн үзэсгэлэн яармагын Улсын Аврага Шалгаруулах тэмцээнд WarCraft III The Frozen Throne төрлд тэргүүн байр эзэлж байсан.