SOLID (объект хандлагат зохиомж)

Компьютерийн програмчлалд SOLID гэдэг нэр томьёогоор програм хангамжийг илүү ойлгомжтой, уян хатан, цаашид арчлах боломжтой байдлаар зохиоход зориулсан таван зарчмын мнемоник акронимыг илэрхийлдэг. Эдгээр зарчмууд нь Robert C. Martin-ы дэвшүүлсэн олон зарчмын нэг хэсэг юм. SOLID зарчмыг ямар ч объект хандлагат зохиомжид хэрэглэж болохоос гадна ажайл хөгжүүлэл буюу програм хангамжийг зохицох чанартай хөгжүүлэх аргазүйн цөм философийг хэлбэржүүлэх боломжтой. SOLID акронимыг анх Micheal Feathers танилцуулсан байдаг.

Эхний үсэг Үзэл баримтлал
S
Ганц үүрэгтэй байх зарчим (Single responsibility principle)
Аливаа класс зөвхөн ганц үүрэгтэй байх ёстой.
O
Нээлттэй/хаалттай байх зарчим (Open/closed principle)
Програм хангамжийн нэгж хэсгүүд өргөжүүлэхэд нээлттэй, нэмж өөрчлөхөд хаалттай байх ёстой.
L
Лисковын сэлгээний зарчим (Liskov substitution principle)
Аливаа програм доторх объектуудыг дэд төрлүүдээр нь орлуулж болдог байх ёстой.
I
Интерфейсээр тусгаарлах зарчим (Interface segregation principle)
Нэг ерөнхий зориуллын интерфейстэй байснаас клиент бүрд зориулсан олон интерфейстэй байсан нь дээр.
D
Урвуу хамаарлын арчим (Dependency inversion principle)
Аливаа зохиомж хийсвэрлэлээс хамааралтай, хэрэгжүүллээс хамааралгүй байх ёстой.