Point-to-Point Protocol
Point-to-Point Protocol (цэгээс цэгт протокол) нь мэдээллийн документийг интернет (RFC)-ээс олж авдаг. PPP протоколыг мэдээлэл солилцох шаардлагатай дурын хоёр төхөөрөмжийн хооронд холбоо тогтооход ашигладаг. Энэ мэдээлэл нь багц мэдээлэл болж хувирсан байна. Энэ протоколыг ашиглахын тулд цэгээс цэгийн холбоосууд бүрэн дуплекс холбоог дэмжих чадвартай байх ёстой. PPP нв гурван хэсэгт хуваагдана: 1. Encapsulation 2. Link Control Protocol (LCP) 3. Network Control Protocol (NCP) РРР-ийн механизмийг сүлжээний урсгалыг богино хэмжээний холбоостой пакет солилцоонд ашиглагддаг. Холбоос нээгдэх мөчид сүлжээний урсгал маш бага хэмжээний зардлыг бий болгодог. Томъёоллууд нь дугаарлагдаагүй байдлаар мэдээллийн томъёоллуудад илгээгдэх нь өгөгдөл холболтны зөвшөөрөлгүйгээр дахин дамжуулалтыг хийж болно. Холбоос тогтвотрой байгуулагдах үед РРР нь шууд мэдээллийн урсгалын үүрэг гүйцэтгэдэг. Point-to-Point Protocol- Цэгээс цэгэн Протокол нь цуваа интерфейсийг ашиглаж байгаа хоёр компьютерийн хооронд холболт хийх протокол бөгөөд ихэвчлэн персональ компьютер нь телефон шугамаар серверт холбогдох протокол юм. Жишээлбэл, танд Интернет Үйлчилгээ Үзүүлэгч компани нь РРР холболтыг хийж өгч болох ба ингэснээр таны хүсэлтэнд үйлчилгээ үзүүлэгчийн сервер нь хариу өгөн, хүсэлтийг Интернетэд дамжуулж, таны шаардаж байгаа Интернетийн хариуг цааш дамжуулна. PPP нь Интернет Протоколыг ашиглана (IP). РРР нь twisted pair (ороомог бүтэцтэй, 2 салангид утаснаас тогтох дамжууллын хэрэгсэл) , шилэн кабелийн шугам, эсвэл хиймэл дагуул зэрэг бүтэн дуплекс горимт төрөл бүрийн физик орчныг ашиглаж чадах протокол юм.
ppp хувилбар
засварлахPPP протоколын өмнөх хувилбарыг SLIP протокол гэж нэрлэдэг. PPP протокол нь SLIP протоколын дээрх дутагдалтай талыг арилгасан протокол бөгөөд өнөө үед PPP протоколыг ашиглан гэрийн хэрэглэгч Интернэт сүлжээнд модемын диал горимоор холбогдож байна. PPP протоколын зарчмаар дараах 5 төлвөөр Интернэт сүлжээний диал холболт тогтоно Шугамын тайван төлөв. Холболт тогтолтын төлөв. Хэрэглэгчийн танилтын төлөв. Дамжуулалт эхлэх төлөв. Холболт салгах төлөв. Эдгээр 5 шатлалаар тодорхойлогдох сүлжээний цэгээс цэгт холболтын зарчмыг зурагт дүрсэлсэн Төгсгөлийн цэгээс холболтыг эхлүүлэх төлөвийн үед төгсгөлийн цэгүүд хооронд тохиролцоо гэж нэрлэж болох дамжуулал хийгдэнэ. Энэ тохиролцоо амжилттай бол систем хэрэглэгчийн танилт (хэрэглэгчийн танилт хэрэгтэй бол) хийгдэх ба үүний дараа шууд дамжууллыг эхлэх төлөвт шилжинэ. Энэ төлөв нь сүлжээгээр хэд хэдэн LCP багц солилцсоноор тодорхойлогдоно. Холболт тогтолтын төлөвийн үед хэрэглэгчийг таних үйлдэл хийгдэнэ. Хоёр төгсгөлийн цэгүүдийн хооронд шугам бэлтгэгдсэн тохиолдолд танилт шаардлагагүй. Харин танилтыг хийхийн тулд хэд хэдэн танилтын багц илгээнэ. Энэ танилтын PAP , CHAP протоколуудын зарчмаар тодорхойлдог. Дамжуулал эхлэх төлөвийн үед хяналт ба өгөгдлийн багцуудыг солилцож эхлэнэ. Энэ төлөв нь аль нэг төгсгөлийн хэрэглэгч холболтыг дуусгах хүртэлх хугацаанд үргэжилэнэ. Холболт салгах үед хэд хэдэн багц харилцан дамжигдана. Дээрх зарчмаар Интернэт сүлжээний диал холболтын дамжуулал тодорхойлогдоно. 1984 онд өгөгдлийн сүлжээний удирдлагын төхөөрөмж (тусгай зориулалтаар ашигладаг сүлжээний компьютер, хост, сүлжээний зангилаанууд) модем ашиглан өгөгдөл дамжуулахад SLIP протоколын зарчмыг ашигласан. Энэ протоколоор тусгай зориулалтаар ашиглагдах сүлжээний толгой, сервер гэж болох төхөөрөмж нь хэрэглэгчийн IP багцуудыг шугамаар дамжуулахдаа фреймийн төгсгөлийг тусгай флагийн байтуудын төлөвийг шалгаж, битүүдийн төлөвийн өөрчлөлтүүдийг фреймийн дамжуулалд тэмдэглэж өгдөг. Сүүлийн үед SLIP программуудыг ашиглаж, сүлжээний IP багц мэдээллийн толгой хэсгүүдийг шахахад хэрэглэж байна. SLIP протоколоор телефон шугамын модемын диал холболтыг үүсгэхэд дараах дутагдалтай талтай: Багц мэдээллийн битийн алдааг илрүүлдэггүй. Интернэт, Арпанэт гэх мэтийн тодорхой өгөгдлийн сүлжээнүүдэд л ашиглагддаг. Нэвтрүүлэх ба хүлээн авах хэсэгт IP-ийн хаягуудыг мэдээллэх боломжгүй. SLIP протокол нь мэдээлэл, код мөн хэрэглэгчийн хувьд фрейм дамжууллын хүлээн авах хэсгийн нэгтгэлийг хангаж өгдөггүй. SLIP-г сайжруулах зорилгоор IEEE байгууллага нь хэлхээнд зориулсан PPP протоколыг баталсан. Энэ протокол нь зангилаанууд дээр холболт тогтсон үед IP хаягуудыг илрүүлдэгч фреймийн алдааг засварлах боломжгүй дутагдалтай. PPP протокол нь фреймийн эхлэл төгсгөлийн флаг битүүдийг бүртгэх замаар холболтыг хянах протоколын үүрэгтэй. Шугамаар фреймийн дамжих бүх нөхцлүүдийг шалгаад боломжгүй буюу мэдээлэл дамжиж дууссан үед сүлжээний зангилаан дээр унтраах үйлдэл хийнэ. Энэ протоколыг төгсгөлийн төхөөрөмжийн LCP протокол ч гэж нэрлэнэ. Жишээлбэл гэрийн компьютерийн хэрэглэгч эхлээд Интернэтийн Үйлчилгээ Үзүүлэгч (ИҮҮ)-ийг рутерээр дамжуулан дуудна. Рутерийг дуудахдаа модемын физик холболтыг бий болгоно. Компьютерийн хэрэглэгч нь замчлалын төхөөрөмжид хандахдаа PPP багцыг LCP протоколын багцын фреймийн мэдээллийн хэсэгт дамжуулна. PPP протоколыг телефон ярианы диал горимд зохицсон протокол гэнэ. PPP протоколоор сүлжээнд хэрэглэгчийг таних үйл явцыг хангах үүднээс дараах хоёр протоколыг хэрэглэнэ. Энд PAP (Password Authentication Protocol) , CHAP (Chalengr Handshake Authentication Protocol) болно. Харин Интернэтийн ICMP (Internet Control Message Protocol) протоколыг зангилаа төхөөрөмжийн замчлалын протоколд ашигласнаар дээрх дутагдалтай талыг арилгасан..
PAP CHAP-н тухай
засварлахPAP танилтын механизм нь хэрэглэгчийн нэр болон нууц үгээр танилт хийдэг.
CHAP танилтын механизм нь төхөөрөмжийн hostname нууц үгээр танилт хийдэг