Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний Pepsi Алтан цомын төлөөх барилдаан нь жил бүрийн 10 сараас эхлэн 8 сарын турш тэгш тоотой сар бүрд Монгол бөхийн өргөөнд зохиогддог Монгол үндэсний бөхийн анхны лиг юм.

СпортМонгол Үндэсний Бөх
багийн тоо21 аймаг, Улаанбаатар хот, Тува
Улс(ууд)Монгол
Байрлал(ууд)Монгол Бөхийн Өргөө
Хамгийн сүүлийн аварга(ууд)Архангай аймаг (2023 он)
ТВ хамтрагч(д)Премьер Спортс
Спонсор(ууд)Pepsi,

Gantig Villa,

DDishTV,

Skytel
Үүсгэн байгуулагчМонголын Үндэсний Бөхийн Холбоо, Премьер Спортс Нетворк
Алтан цом

Эрхэм зорилго

засварлах
  • Дэлхийн жишигт хүрсэн Монгол Үндэсний бөхийн спортын мэргэжлийн лигтэй болох
  • Монгол үндэсний бөхийн өв соёл, үндэсний бахархлыг сэргээх
  • Бүтэн жилийн турш үргэлжилдэг үндэсний хэмжээний спортын шилдэг арга хэмжээг үүсгэх
  • Үндэсний бөхийн нэр хүндийг эрс дээшлүүлэх бөхийн спортыг олон нийтэд эерэгээр таниулах
  • Монгол орны 21 аймаг, Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тувагийн бөхчүүдийг хамруулсан үндэсний спортын топ контент болох
  • Цоо шинэ өнгө төрхтэй, тогтмол зохион байгуулагддаг, хамгийн нэр хүндтэй, хамгийн олон үзэгчтэй спортын төрөл болох
  • Үндэсний бөхийн шинэ залуу оддыг төрүүлэх

Алсын хараа

засварлах
  • Бөхчүүдийн ёс зүйг шинэ шатанд гаргах, нийгэмд үлгэр дуурайлал үзүүлэх
  • Бөхчүүдийн амжилтыг бодитоор үнэлж, байнгын өндөр шагнал урамшуулалтай болгох
  • Үндэсний бөхийн спортыг цэвэр шударга, өндөр өрсөлдөөнтэй, үзүүштэй болгох

Зохион байгуулалт

засварлах

Тэмцээнийг Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Премьер Спортс Нэтворк телевиз хамтран зохион байгуулдаг.

2023-2024 оны барилдааны зохион байгуулалт:

  • “Алтан цом”-ын барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцоно.
  • “Алтан цом”-ын 2022-2023 оны барилдааны шигшээ 8 багт шалгарсан багууд эхний шатны барилдаанд оролцохгүй, шууд дараагийн тойргийн барилдаанд оролцоно. Энэ нь өмнөх улирлын “Алтан цом”-ын барилдааны шигшээд шалгараагүй аймгуудын баг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тува улсын багууд буюу 16 баг хасагдах журмаар барилдаж ялсан 8 баг нь дараагийн шатны барилдаанд оролцоно.
  • Хоёр дугаар шатанд шалгарсан 16 багийг бөхчүүдийн цолонд харгалзсан оноогоор жагсааж, хасагдах шат болон хэсгийн барилдаануудын жагсаалтыг гаргана.
  • Хэсгийн багуудыг дээрх жагсаалтаар 4 хэсэгт хуваан барилдуулж, хэсгээс шалгарсан 2 баг нь цааш барилдах эрхийг авна. Хэсгийн барилдаанаас шалгарсан 8 баг хасагдах журмаар тэргүүн байрын төлөө барилдана.
  • Тэмцээний шагналын сан мөн багийн ба давааны шагнал хэвээр бөгөөд 1-4 байр эзэлсэн багт 20,0-200,0 сая төгрөгийн мөнгөн шагнал дагалдана.
  • Дэвжээдийн удирдлага, багш нар бусад аймгаас легионер бөхийг заагдсан журмын дагуу багтаа оруулж болох бөгөөд бусад аймгаас легионер бөх авах шаардлагатай бол авах бөхчүүдийн тоог бичгээр МҮБХ-нд 2023 оны 08-р сарын 20-ны дотор ирүүлнэ.
  • “Алтан цом”-ын барилдааны 2-р шатанд шалгарсан 16 багийг барилдах бөхчүүдийн цолыг харгалзсан оноогоор дүгнэж 1-16 багийн жагсаалтыг гаргана. Жишээлбэл: Начин цолтны оноо 5 бөгөөд Булган аймаг 7 начин цолтон багтаа оруулбал нийт 35 оноотойгоор жагсаалтад орно.
Цол Оноо
1 Дархан аварга 12
2 Даян аварга 11
3 Улсын аварга 10
4 Улсын арслан 9
5 Улсын гарди 8
6 Улсын заан 7
7 Улсын харцага 6
8 Улсын начин 5
9 Аймгийн арслан 4
10 Аймгийн заан 3
11 Аймгийн харцага

Шууд дамжуулалт

засварлах
 
Тэмцээний шууд дамжуулагч: Премьер Спортс

Тэмцээний шууд дамжуулалтыг Премьер Спортс суваг дуу, дүрсний өндөр чанартайгаар Монгол бөхийн өргөөнөөс 21 гишүүн 13 камераар шууд дамжуулан хүргэнэ.

Шууд дамжуулалт Тоо
PTZ камер 4
Зураглаач 3
Хөдөлгөөнт камер 2
Агаарын камер 1
Beauty камер 1
Кран камер 1
Ярилцлага камер 1

Шагналын сан

засварлах

Үндэсний "АЛТАН ЦОМ"-н тэмцээний шагналын сан түүхэнд байгаагүй өндөр дүнгээр хэмжигдэнэ. Ялагч баг бүр шагнал авахаас гадна багийн гишүүн тус бүр авсан даваа бүртээ мөнгөн шагнал хүртэх юм.[1]

Нийт шагналын сан- 650 сая төгрөг

Алтан цомын эзэн болсон баг- 200 сая төгрөг

Барилдааны дэд байрыг эзэлсэн баг- 50 сая төгрөг

Улирлын шилдэг- 5 сая төгрөг


Ивээн тэтгэгч

засварлах

Үндэсний алтан цомын төлөөх барилдааны 1-р улирлын ерөнхий ивээн тэтгэгчээр Pepsi Mongolia, ивээн тэтгэгчээр DDishTV хамтран ажилласан бол 2-р улиралд ерөнхий ивээн тэтгэгчээр Pepsi Mongolia, алтан ивээн тэтгэгчээр Gantig Villa, мөнгөн ивээн тэтгэгчээр Skytel, стратегийн түншээр DDishTV зэрэг байгууллагууд ажиллаж байна.

I улирлын барилдаан (2022-2023)

засварлах
 
2022-2023 оны Үндэсний "Алтан цом"-ын эзэн Архангай аймгийн баг

2022-2023 оны Үндэсний "Алтан цом"-ын тэмцээний финалын барилдаанд Архангай аймгийн бөхчүүд 5-р тойргийг 4:1-ээр илүүрхэн, таван тойргийн нийлбэр дүнгээр (16:9) финалын барилдааныг тэргүүлж, “Алтан цом”-ын эзэн болсон.

1-р тойрог: Булган (4:1)

2-р тойрог: Архангай (5:0)

3-р тойрог: Булган (3:2)

4-р тойрог: Архангай (4:1)

5-р тойрог: Архангай (4:1)

Архангай аймаг
Цол Нэр
1 Улсын арслан Р.Пүрэвдагва
2 Улсын гарьд М.Бадарч
3 Улсын харцага Б.Зоригтбаатар
4 Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ
5 Аймгийн арслан С.Сүхбат
6 Аймгийн арслан Л.Отгонбаатар
7 Аймгийн арслан Э.Мөнхжаргал
8 Аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнэ
Булган аймаг
Цол Нэр
1 Улсын начин Д.Амарсайхан
2 Улсын начин Д.Амаржаргал
3 Улсын начин Х.Цогтгэрэл
4 Улсын начин Б.Түмэндэмбэрэл
5 Улсын начин Э.Сумъяабат
6 Улсын начин Б.Түвшинтөгс

II улирлын барилдаан (2023-2024)

засварлах

Бүх Одод 2024

засварлах

Бүх Оддын барилдаанд оролцох 14 бөхийг үзэгчдийн саналаар тодруулсан бөгөөд 2024 оны 2 сарын 21-с эхлэн 2 сарын 29-д санал хураалт altantsom.psn.mn веб сайтаар явагдсан.[2]

Хамгийн их санал авсан бөхчүүд
Цол Нэр Авсан санал
1 У.А О.Хангай 17590
2 У.Х Б.Зоригтбаатар 15982
3 У.Н Д.Амарсайхан 15359
4 У.З Б.Бат-Өлзий 15322
5 У.Г Ц.Бямба-Отгон 15202
6 У.З М.Лхагвагэрэл 15082
7 У.З Б.Пүрэвсайхан 13011
8 У.Х О.Мөнх-Эрдэнэ 10995
9 Д.А Н.Батсуурь 10828
10 У.А П.Бүрэнтөгс 9093
11 У.А Р.Пүрэвдагва 9091
12 У.Х С.Сүхбат 8310
13 У.Х Г.Ганхуяг 8220
14 У.Н Э.Сумьяабат 7264

Бөхчүүд хоёр багт хуваагдан өрсөлдсөн бөгөөд Даян аварга Н.Батсуурийн багийг Улсын гарди Д.Рагчаа дасгалжуулж, бүрэлдэхүүнд нь Улсын заан Б.Бат-Өлзий, гарди Ц.Бямба-Отгон, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, начин Д.Амарсайхан, Э.Сумъяабат, Э.Батмагнай нар багтжээ. Тус багт сонгогдсон Улсын харцага Г.Ганхуяг бэртэлтэй учир түүнийг Улсын начин Э.Батмагнай орлон барилдсан.

Улсын аварга П.Бүрэнтөгсийн багийг Улсын заан Д.Баасандорж дасгалжуулна. П.Бүрэнтөгс аварга өөрийн багтаа отгон аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын заан Б.Пүрэвсайхан, М.Лхагвагэрэл, харцага О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат нарыг сонгосон.[3]

  1. ikon.mn, Д. Тэмүүлэн (2022-05-20). ""Монгол бөхийн түүхэнд байгаагүй ₮650 саяын шагнал, шууд дамжуулалттай алтан цомын төлөөх барилдааныг зохион байгуулна"". ikon.mn (англи хэлээр). Татаж авсан: 2023-09-29.
  2. ""Пепси" үндэсний бөхийн алтан цомын барилдааны "Бүх оддын тоглолт" болно". IToim.mn - Үнэний талд. Татаж авсан: 2024-03-18.
  3. С.Ундармаа (2024-03-16). "Өнөөдөр "бүх оддын барилдаан" болно | News.MN". News.MN - Мэдээллийн эх сурвалж. Татаж авсан: 2024-03-18.