Компьютер тоглоом

телевизийн дэлгэц эсвэл компьютерийн дэлгэц зэрэг ийм төхөөрөмжид харилцан санал хүсэлт гаргахын тулд хэрэглэгчийн интерфейстэй харилца
(PC тоглоом-с чиглүүлэгдэв)

Компьютерын тоглоом гэдэг нь компьютерын програм бөгөөд нэг эсвэл хэд хэдэн хэрэглэгч тодорхой дүрмийн дагуу бичин тогтоосон тоглоомыг харилцан тоглодог. Ярианы хэлэнд мөн Game гэх нэршлийг бас хэрэглэнэ (англиар game ‚тоглоом‘).

Гол өгүүлэл: History of video games


Анхны компьютер тоглоом

засварлах

Дэлхийд албан ёсоор бүртгэгдсэн хамгийн анхны тоглоом нь спорт төрлийн тоглоом байсан. Хамгийн анхны Видео Тоглоом 1958 онд гарч байжээ. Нэгдсэн улсын физикч William Higinbotham гэгч хүн "Tennis for Two" буюу "Хоёр хүний Теннис" нэртэй тоглоомыг бүтээсэн нь тоглоомын ертөнцөд хамгийн анхны видео тоглоом хэмээгдэх болжээ. Гэвч үүнээс өмнө 1947 онд Массачусетсын Инженерийн Их сургуулийн 3 оюутан саяхан болж өнгөрсөн 2-р дайнаас санаа авч пуужин харвадаг тоглоом бүтээсэн боловч яагаад ч юм патент аваагүй юм байна. Мөн уг тоглоомноос баримт болгон авч үлдсэн зураг хөрөг байдаггүй гэнэ.

Бидний нэрлэдэгээр NES

засварлах

Бидний нэрлэдэгээр хужаа компьютер буюу NES - Nintendo Entertainment System нь 1983 оны 7 сарын 15 нд 8битийн програмчлалтайгаар Японд анх нээлтээ хийж байжээ. Японд гарсан загвар нь бидний танил болсон энэхүү улаан загвар юм. Хожим нь хятадууд хуулбарлан олноор нь Монголд оруулж ирсэнээр хужаа гэсэн нэр зүүсэн аж. Японд гарсан нэр нь Famicom буюу Family Computer. Тухайн үед Нинтендо нь хамгийн шилдэг борлуулалтай консол байсан бөгөөд өөрийн гэсэн шилдэг тоглоомнуудтай байсан юм. Контра, Бомбермэн, Танк, Алтны хулгайч, Марио гээд асар олон тоглоомнууд уг консол дээр байсныг бүгд л санаж байгаа байх. Тэрээр ганцаархнаа шахуу 1985 - 1990 оны хооронд хаанчилсан бөгөөд энэ хугацаанд тоглоомын ертөнцийг Марио эзэгнэж байсан гэж хэлж болно. Харин удалгүй 1990 онд 16 битийн Sega гэх өрсөлдөгч гарч ирсэнээр тэдний ноёрхол дуусч харин өрсөлдөөн бий болжээ.

Тоглоомын Ертөнцийн Шинэ Эрин

засварлах

Ердөө саяхан л бид тоглоомыг тоглохдоо ердөө хэдхээн л тохируулага тохируулан бага хүчин чадалтайгаар хөөрхөөн зураглалтай тоглоом тоглодог байсан шүү дээ. Гэтэл хэсэгхэн хугцаанд техник технологи асар хурдацтай хөгжихийн хэрээр тоглоомын эффект болон дүрэслэлийн чанар үнэхээр их сайжирсаар байна. Урьд та бидний зөвхөн кинон дээрээс л хардаг байсан бодит мэт дүрсүүд одоо видео тоглоом дээрээс харж болхоор болсон нь үнэхээр гайхалтай.

Тоглоомын моделууд бүгд Low Poly буюу бага цэгүүдээс бүрдсэн Low Texture буюу өнгө дүрс тиймч нарийн биш моделуудаас бүрддэг. Хэрвээ энэ бүхэнийг та High Poly маягаар хийн High Texture ашиглсан тоглоомыг тоглож үзвээс гарцаагүй таны компьютер гацах нь тодорхой. Аймшигтай их гацна. Учир нь тэр олон зүйлийн өнгө төрөх, хөдөлгөөний хувирал гэх зэрэг үйлдэлүүдийн эцэсийн дүнг энгийн компьютер гаргаж дийлэхгүй. Тийм учираас л Low Poly - г тоглоомонд хэргэлдэг юм. Харин High Poly бол биетийн үрчлээс нуглам болон нарийн ширийн зүйлүүдийг тод гарган өгсөн байдаг. Тиймээс Texure хийхэд үндсэн арьсны өнгө гаргаж өгөөд л ерөнхийдөө болдог. Гэтэл Low Poly бол Үндсэн арьсны өнгө болон сүүдэр нүүрний үрчлээс нуглам гэх зүйлүүдийг сүүдэрлэн Texture - д шингээн өгсөнөөр High Poly мэт харагддаг. Харин ойроос хараад үзвэл ирмэгээрээ хурц өнцгөтэй харагддаг. Ерөнхийдөө нэг иймэрхүү байдлаар тоглоомын моделуудыг хийж ирсэн. Гэтэл саяхан дэлхийд ноёрхолоо тогтоогоод байгаа Unreal болон CryEngine 3 гэх энэ 2 хүчирхэг хөдөлгүүрийг бий болгосон залуус нэгдэн нэгэн шинэ дэвшилт гаргасан нь TESSELLATION юм. Харин энэхүү гайхамшигтай дүрслэл нь DirectX 11 дээр суурилсан бөгөөд үнэхээр нүдэндээ ч итгэмээргүй зураглалыг бий болгож чадсан.

Тоглоомын хөгжүүлэлт

засварлах

Тоглоомыг хэрхэн хийдэг вэ?

засварлах

Юуны өмнө компьютерийн тоглоомыг хийнэ гэдэг хэн хүний хийгээд байдаг амар хялбар ажил биш гэдгийг хэлье. Видео тоглоомыг хийнэ гэдэг маш их ур ухаан, хүч хөдөлмөр, авъяас билиг, мэдлэг чадвар, оюун ухаан, мэдрэмж сэрэл шаардсан нарийн төвөгтэй ажил юм. Тэгэлгүй яахав цаг хугацаа, бас үнэ өртөг ч их орно. Мөн сайн тоглоомыг хийх нь бүхэл бүтэн уран сайхны кино бүтээх дайны нүсэр ажил болдог байна.

  • Сэдэл

Ямар ч видео тоглоом байсан бүгд хамгийн анх хэн нэгэн хүний уураг тархинд мэндэлдэг юм. Видео тоглоом нь гайхалтай санааг олсон тэр хүний оюун санаанд мэндэлж, удалгүй уран төсөөлөлөөс нь төрөгдөн гарах ажээ. Яг л өнөөх баруун тархи нь илүүтэй хөгжсөн хүмүүс л энэ бүхнийг сэдэж таараа шүүдээ. Мэдээжийн хэрэг тоглоомын зохиол, өрнөх үйл явдал, гол дүрийн баатар, тоглоом өрнөх газар орон, цаг үе гээд энэ бүхнийг нарийн тооцоолох хэрэгтэй болно. Аль болох олон хүний сонирхлыг татаж чадахуйц, басхүү урьд өмнө давтагдаж байгаагүй тийм л дүр зургийг хийсвэрлэн бодож олно. Тэгээд түүнээ хамт олонтойгоо зөвлөлдөж улам баяжуулж, өөр шинэ шинэ санаануудыг гаргаж ирнэ. Энэ бүхнийг хоорондоо зөвшилцөж, хуралдсаны дараагаар, үүнийг хэрвээ "үнэхээр сайхан санаа байнаа" хэмээн бүгд зөвшөөрсөн цагт тоглоомыг хийх төслийг эхлүүлэх аж.

  • Зөвшилцөл

Дээр дурдсан шиг хэн нэгэн зохиолч эсвэл уран төсөөлөлтэй нэгний оюун санаанд мэндэлсэн тэр санааг бүгдээрээ хэлэлцэх болно. Бүхий л нарийн зүйлсийг нэгд нэггүй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр уг тоглоомын зохиолыг цаасан дээр буулгах эсэхийг шийднэ. Нэгэнт нааштай хариу авсан бол бараг л ногоон гэрлээр гарлаа л гэсэн үг.

  • Зохиол

Удалгүй ой ухаанд нь оч харван орж ирсэн гайхалтай тэр санааг цагаан цаасан дээр буулгаж тоглоомын зохиолыг бичиж эхлэх болно. Шинжлэх ухааны зөгнөлт үү, эсвэл үлгэр домгийн сэдэвтэй байна уу гэх зэргээс шалтгаалан зохиолын найруулга, үг сонголтууд харилцан адилгүй бичигдэх аж. Мэдээжийн хэрэг гайхалтай үлгэр домгийн сэдэвтэй тансаг тоглоомуудын хувьд үгийн сангаар баялаг, элдвийн яруу тансаг найруулга болоод хэдэн арван чимэг үг орсон уран сайхны шинжтэй байх нь ойлгомжтой. Харин шинжлэх ухааны зөгнөлт тоглоомуудын хувьд орчин үеийн үг хэллэгүүдээс илүүтэй шинжлэх ухааны нэр томъёонууд их орно. Мөн энэ хоорондоо уг тоглоомын зохиолыг бичиж буй тэдгээр хүмүүс тоглоомыг чухам жанр-тай байхыг бодож олох хэрэгтэй болно. Үүнээс улбаалаад тоглоомын зохиолын хэв маяг өөр өөр байх нь дамжиггүй.

  • Эхний загварыг гаргах нь

Удалгүй зохиолд дүрслэгдсэний дагуу мэргэжлийн зураачид тухайн дүрийг, мөн зохиолыг цаасан дээр амилуулан зурах болно. Хэрвээ зохиолыг бичсэн хүн нь зурах авъяастай бол өөрийн санаанд төрсөн баатраа цаасан дээр буулгахад илүү амар байх нь ойлгомжтой. Дүрүүдийн ерөнхий төрхийг гаргаж, тоглоомын өрнөх газар орны ерөнхий байдлыг өнгө будаг алаглуулан гайхалтайгаар зурах болно.

  • Дахин зөвшилцөх нь

Энэ бүхний дараагаар тоглоомыг бүтээгч хамт олон тоглоомын зохиолыг уншиж, өөрсдийн санаа оноо, шүүмж, дүгнэлтийг гаргах бөгөөд бусад нарийн асуудлуудыг хэлэлцэх болно. Жишээ нь уг тоглоомыг хэрхэн бүтээхээсээ урьтаж уг тоглоомыг хэрвээ бүтээвэл ашиг орлого хэр олох, зардал мөнгө хэр их орох гээд л ,нийгэмд, хүүхэд залууст сөргөөр нөлөөлөх үү үгүй юу зэрэг бусад дэд асуудлуудыг хэлэлцэж нарийн төлөвлөгөө гаргах аж. Ингээд бичсэн зохиолоо, бас зохиолын ерөнхий дүр зургийг гаргасан concept зурагнуудаа, мөн нарийн судалгаа хийсэн тайлан бичгээ аваад уг тоглоомыг нийтэд түгээх компаний (Electronic Arts, Activision, Ubisoft, Rockstar гээд л. Гэхдээ эдгээр чадалтай компаниудын ихэнх нь өөрсдийн гэсэн хөгжүүлэгчидтэй байдаг) эрэлд гарнадаа. Ингээд хөгжүүлэгчид маань уг тоглоомыг хэвлүүлэх компаниа олсны дараагаар очиж өөрийн тоглоомыг танилцуулж, илтгэл тавина. Ингээд хэрвээ энэ бүхэн нь түгээгч компанид таалагдвал даруй гэрээ хэлцэл хийж уг тоглоомын төслийг эхлүүлэх ажилдаа орох болно. Зарим нэг түгээгч компаниуд хөгжүүлэгчиддээ цагийн хуваарь хязгаар бүхий болзол тавьдгаас болж чанаргүй бүтээлүүд гарах тохиолдол бас байдаг.

  • Судалгаа

Ер нь ихэнх туршлагатай компаниуд тоглоомоо бүтээж эхлэхийн өмнө судалгааны ажлыг маш сайн хийсэн байдаг. Жишээ нь түүхэн холбогдолтой тоглоом эсвэл шинжлэх ухааны зөгнөлт тоглоомыг бүтээхэд судалгаа шинжилгээ маш их орох бөгөөд ном судар сөхөж харахаас эхлээд их ажил орно. Хэрвээ дайны сэдэвтэй тоглоомыг хийх хэрэгтэй болбол аль нэг цэргийн анги дээр очиж харилцан ашигтай гэрээ хэлцлүүдийг хийж тохирно. Гэхдээ энэ мэт ажлуудыг тоглоомыг бүтээж байх явцдаа хийх нь элбэг.

  • Урлахуй


Ингээд л их ажил ундарнадаа. Нэн түрүүнд ерөнхий хэв маяг, зохиол, дүрүүд, болоод жанр (rpg, fps, rts гээд л)-ын талаар яг таг тохирсны үндсэн дээр зураачид ажилдаа орно. Тоглоом дээр ямар л байх ёстой тэр бүх орчин, дүрүүдийн ерөнхий зураглалыг гаргах аж.

График орчин, програмчлал - Үүний дараагаар компьютер графикчид ажилдаа орнодоо. Зураачдаас ирсэн дүрийг 3 хэмжээст орчинд бүтээхийн тулд тэд эхлээд дүрүүдийн араг ясыг бүтээнэ. Дараа нь түүний арьс махыг, хувцсыг гэх мэтээр хийх бөгөөд энэ хооронд программистууд тэдгээр дүрүүдийн хиймэл оюун ухаан тэргүүтэй зүйлс дээр ажиллана.Энэ үед продюссерүүдийн оролцоо тун бага байх болно. Учир нь тэд тоглоомыг бүтээж эхлэхээс өмнө тоглоомын зохиол, дүрүүдийн сонголт, хувцас загвар гээд бүхий л зүйлийг тооцоолсон байдаг.

Сүүлийн үеийн тоглоомуудад ашиглах болсон технологийн дагуу дүрүүдийн хөдөлгөөнийг бодит хүний хөдөлгөөн дээр үндэслэн бүтээдэг. Мэдээж ингэснээр тоглоом дээрх дүрүүд илүү уян хатан, илүү бодитой хөдөлнө шүүдээ. Программистууд болон компьютер графикчид ийнхүү дүрүүд дээр ажиллаж байх энэ үед тоглоомын газар орчныг, үеүүдийг бүтээгч дизайнерууд альхэдийнэ ажиллаж эхэлсэн байх аж. Үүний дараагаар компьютер графикчид тоглоомын кино хэсгүүд, интро, лого зэргийг тун гаргууд гүйцэтгэнэ.

  • Туршилт

Бүр нарийн чанд хийгээгүй ч тоглоомонд байх ёстой ихэнх элементүүдийг агуулсан туршилтын хувилбараа тэд шалгаж үзэх болно. Харин энэ үедээ тоглоомын зохиол болоод, дүр сонголт, найруулгын талаар, мөн тоглоомын бүтцэд өөрчлөлт оруулах талаар эцсийн удаа хэлэлцэх аж.

  • Үргэлжлүүлэн урлахуй

Дууны эффект - Удалгүй дууны мэргэжилтэнгүүд ажилдаа орж, тоглоомын soundtrack-г хийх бөгөөд дуу оруулагч жүжигчид тоглоомын дүрүүдэд дуу оруулах болно. Томоохон хөгжүүлэгчдийн хувьд алдартай Холливудын оддыг урьж дуу оруулах эсвэл алдартай хөгжмийн зохиолчидоор дуугаа зохиолгох явдал их байдаг. Санаж байгаа биздээ Modern Warfare 2-ийн гайхалтай хөгжмийг Hans Zimmer зохиосныг. Мөн тоглоом дахь хүрээлэн буй орчинд өрнөх бүхий л зүйлсийн дууг нэгд нэггүй бичин авч тоглоомд оруулах болно. Жишээ нь шувуудын жиргэх, нохой хуцах, машины мотор хүнгэнэх, алсад нүргэлэх аянга гээд л энэ бүхнийг бүгдийг нь бодитоор бичиж авах тул тун нарийн басхүү төвөгтэй ажил байгаа биз. Хэрвээ байлдаантай тоглоом хийж байвал аль нэг цэргийн анги дээр очиж зэвсгүүдийн нь буудах дууг бичиж авна гээд л бас ярвигтай. Заримдаа тэд бэлэн хоол ашиглах нь элбэг байдаг. Жишээ нь Спилбергийн "Saving Private Ryan" буюу "Цэрэг Райныг аварсан нь" киноны Д өдрийн Омаха эргийн тулалдааны хэсгийн байлдааны чимээг (цэргүүд орилолдох, MG42-ийн дуу тэнгэрт хадаж, сумны исгэрэх, усыг зүсэн орох чимээ, бөмбөг тэсрэх гээд л) Medal of Honor, Call of Duty, Commandos, Company of Heroes зэрэг тоглоомууд ашигласан байдаг.

SoundTrack - Гэхдээ soundtrack-г зүгээр ч нэг хийчихгүй, гол theme хөгжмийг зохионо, мэдээж энэ нь хамгийн онцгой байх ёстой, мөн тоглоомын үеүүд дээр гарах аялгуунуудыг зохионо, компьютер графикчид болоод программистуудын тусламжтай бүтээгдсэн "дуугүй" gameplay-г харж судалсны үндсэн дээр зохионо шүүдээ, яг л киноны хөгжмийг зохиохтой адил. Мөн гол хөг аялгуунуудаасаа гадна Ambient аялгуунуудыг хачир болгон нэмж өгнө. Дээр дурдсан шиг мэргэжлийн хөгжмийн зохиолчийг урьж авчрах бөгөөд тусгай зааланд симфони оркестрын хамтаар гайхалтай аялгуунуудыг амь оруулах аж.

Ерөнхийдөө 20 гаруй цаг үргэлжилдэг тоглоомны хөгжим 60 минут гаруй үргэлжилдэг байх ёстой.

Мэдээжийн хэрэг сайн Engine буюу хөдөлгүүртэй бол тоглоом илүү гайхалтай болношүүдээ. Тоглоомын дуу хөгжмийг бүтээх их ажил өрнөж байх үед программистуудын болон компьютер графикчид тоглоомын зураглал, мөн хиймэл оюун ухааныг нь улам боловсронгуй болгож төгөлдөржүүлэх аж.

  • Шалгалт

Ийнхүү тоглоомыг урлах үндсэн ажил дууссаны дараагаар хянан тохиолдуулагч нар ажилдаа орно. Мэдээж тоглоомыг бүтнээр нь тоглож үзнэшүүдээ, нэгэн бодлын үнэхээр зугаатай ажил шүү. Гэхдээ тэд зүгээр ч нэг тоглоомчид биш гэдэг нь ойлгомжтой. Компьютер графикчид болоод программистууд зэрэг хүмүүсийн хяналтан дор олон хоног тоглох хэрэгтэй. Учир нь тоглоом дээр бүхий л зүйлсийг шалгаж үзэх хэрэгтэй болношүүдээ. Жишээ нь тэнгэрт яваа шувууг бууддаг ч юмуу, тэгээд түүнийг газарт хэрхэн унаж байгаа, хэрхэн үхэж байгаа зэргээс эхлээд л ажиглана шүүдээ. Энэ бүх хугацаандаа тоглоомыг бүтээгчид бүтээл дээрээ гаргасан жижиг том алдаануудаа бүгдийг засах болно. Мэдээжийн хэрэг бүх алдааг 100% олж харахгүй тул сүүлд худалдаанд гарсан хойноо хэрвээ тэд алдаатай тулгарвал даруй түүнийг засах patch-уудыг гаргадаг. Мэдээж энэ нь үнэгүй байх бөгөөд gamer та уг тоглоомын албан ёсны сайтуудаас татах боломжтой. Тэхээр patch гэдэг нь ийм учиртай байх нь шүүдээ.

  • Тоглоомыг нийтлэн хэвлүүлэгчидтэйгээ холбоо барина

Ойлгомжтой биздээ. Бүтээсэн тоглоомоо хамгийн эхлээд нийлүүлэгчидтэйгээ танилцуулна шүүдээ. Тэгээд уг бүтээлээ хэдийд гаргах зэрэг мөнгө санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэнэ.

  • Сурталчилгаа

Одоо харин маркетингийн ажилтнууд жинхэнэ ажилдаа орношүүдээ. Ингээд trailer, screenshot, wallpaper-үүдийг нетээр цацах бөгөөд E3 зэрэг томоохон үзэсгэлэнгүүдэд оролцож хүмүүсийн дурыг татна. Мөн элдвийн ярилцлагуудыг сонин хэвлэл, зурагтынханд зориулж хөгжүүлэгчдийн зүгээс яриа хийнэ. Хакер кракерууд ид хүчээ авсан энэ цагт дан ганц dvd гаргах нь тусгүй тул тоглоомоо сайн борлуулахын тулд gamer-уудын дурыг татах элдвийн зүйлсийг тоглоомын саванд дагалдуулж ирүүлэх аргыг тэд л сэднэ. Жишээлбэл MW2-ийн хайрцганд дагалдаж шөнийн дуран бүхий нүдний шил, Assassin's Creed 2-г дагалдаж Ezio-ийн баримал ирэх зэрэг.

  • Demo буюу Beta хувилбарыг гаргах нь

Мэдээжийн хэрэг мөн л хяналт, ажиглалт хийх журмаар тоглоомын бүхий л элементүүдийг агуулсан хувилбарыг гаргах болно. Сайндаа л 1,2 үетэй байх нь бий. Ихэнхдээ үнэгүй түгээгдэх demo хувилбарыг нэг ёсондоо үзүүлэн реклам гээд ойлгочиход буруудахгүй. Ингээд л ажиглаж эхэлнэдээ, хүмүүсийн санаа оноог сонсож, тэдний хүсэл таашаалд хэр нийцэж буйг ажиглана. Ер нь demo хувилбарыг ихэнхдээ тоглоомын full буюу бүрэн хувилбарыг гаргахаас 2-3 сарын өмнө нийтэд цацдаг бичигдээгүй хууль байдаг.

  • Бусад зөвшөөрөл

Тоглоомыг худалдаалахаас 3-4 долоо хоног өмнө тоглоомыг бүтээгчид элдвийн лиценз, эрхээ авч, тамга тэмдэг тавиулна. Жишээ нь PEGI, ESRB зэрэг байгууллагуудаас насны ангилал заасан шошго авна. Мөн бусад хяналтын байгууллагуудаас хяналт шалгалт ирнэ. Зарим нэг азгүй тоглоомнууд шалгалтыг давж чадалгүй худалдаалагдах эрхээ хаалгадаг. Мэдээжийн хэрэг энэ бүхэн нь тоглоомын дуу, дүрслэлийн чанар, зураглалтай ямар ч холбоогүй. Зүгээр л маш их хүчирхийлэл, эсвэл үнэхээр ёс бус зүйлсийг агуулсан байдаг тул ийнхүү шийтгүүлж байгаа хэрэг.

  • Үйлдвэрлэхүй

Аль хэдийнэ хавцасны зураг, cd, dvd-ний эхийг гаргасан тэд удалгүй шинэ үнэр ханхалсан, дөрвөлжин савтай бөгөөд дотроо гайхамшгийг агуулсан dvd-нүүдээ хүлээн авах бөгөөд тоглоомны дискнүүд бөөн бөөнөөрөө урсан гарч ирэх болно.

  • Худалдаа

Тоглоомын дэлгүүрүүдээр явж өөрсдийн бараа бүтээгдэхүүнүүдийг байрлуулна. Зарим томоохон хөгжүүлэгчдийн хувьд тоглоомын нээлтээ сүр дуулиантайгаар хийдэг. Фенүүд нь нээлт эхлэхээс бүр хэдэн цагийн өмнө дугаарлан жагсаж, гайхалтай бүтээлийг гар дээрээ барих цагийг тэсэн ядан хүлээнэ. Зарим нэг нь баярласандаа болоод бүр нулимс дуслуулж байгаа хүртэл харагддаг шүү. Зарим сайн сурталчилгаа хийсэн томоохон тоглоомнууд худалдаанд гарсан даруйдаа л ёстой нүд ирмэхийн зуурт зарагдаж дуусдаг. Мөн энэ бүхнээс олсон орлогоо ажилчиддаа өгөх нь зүйн хэрэг.

  • Өрсөлдөөн

IGN, GameSpot зэрэг томоохон үнэлгээний сайтууд өөрийн нь бүтээлийг хэрхэн үнэлэх болоо гэж хөгжүүлэгч бүр догдлон хүлээдэг. Учир нь эдгээр оноонуудаас шалтгаалаад мөн эдгээр сайтууд дээр бичигдсэн review-үүдээс үүдээд тоглоомыг худалдаж авах эсэхээ шийддэг gamer-үүд олон байдаг. Тэхээр тоглоомын ашиг орлоготой шууд холбоотой байх нь. Цаашлаад энэ бүхэн нь хөгжүүлэгчдийн сэтгэл санаанд хүртэл нөлөөлнө шүүдээ. Үнэхээр сайн бүтээл хийгээд түүнийг нь хүмүүс тун таатайгаар хүлээж авбал, хэрвээ хийсэн тоглоом нь gamer-уудын дунд шуугиан дэгдээж чадвал, мөн шүүмжлэгчдийн зүгээс магтаал сайшаалыг сонсвол....энэ бүхэн нь хөгжүүлэгчдийн хувьд дараагийн тоглоом дээрээ ажиллах асар их урам зоригийг бэлэглэх болно.

Мөн сайн бүтээл гарах бас нэгэн шалтгаан нь өрсөлдөөн юм. Жишээ нь: Infinity Ward-ийнхан гадна ертөнцөд EA-ийн Medal of Honor-той өрсөлдөх бол дотроо Treyarch-ийнхантай уралдана. Мөн EA-аас эрхлэн гаргадаг NBA нь NBA2K-тай өрсөлдөнө, харин FIFA нь ProEvolutionSoccer-тай тэмцэлдэнэ. Ерөөс тоглоомын ертөнц нь тэр чигтээ өрсөлдөөн дунд оршиж байдаг юм. Зөвхөн 2005 оны байдлаар гэхэд л Нэгдсэн улсад 1000 гаруй хөгжүүлэгч компаниуд байгаа гэсэн судалгаа гарсан байдаг. Одоо ч энэ тоо бараг x2 өсөө байлгүй. Өрсөлдөөнөөс болж зарим нэг "яарсан" компаниуд муу бүтээл гаргадаг бол зарим нь шарандаа маш сайн бүтээлүүдийг хийдэг. Гэхдээ ямар ч өрсөлдөгчгүй монополь тогтоож бараг л бренд болсон тоглоомууд их олон бий. Жишээ нь StarCraft, WarCraft гээд л.

Тоглоомын төрлүүд

засварлах

ActioN - Adventure - Өрнөлт болоод Адал явдалт

засварлах

Энэ бол видео тоглоомын ертөнцөд хамгийн түгээмэл байдаг төрөл жанруудын нэг нь юм. Таны тоглож байгаа тоглоом дээр бөмбөг тэсэрч, буун дуун сонсогдож, нум сум харваж, ирт сэлэм харшилдан огтлолцож байвал энэ бол ActioN тоглоом. ActioN төрөл маань ч дотроо асар олон зүйлд хуваагддаг. Тухайлбал 2 хэмжээст ActioN-оос эхлээд Stealth ActioN, 3D Action, Historical ActioN гэх мэт.... Shooter хэмээх ойлголт ActioN жанрдаа ордог юм.

FPS буюу First Person ShooteR - Нэгдүгээр биеийн Буудагч

засварлах

Яагаад Нэгдүгээр бие гэсэн юм бол ... учир нь энэ камерын харагдах байрлал буюу өөрөөр хэлбэл тоглогч та тухайн тоглоом дээр удирдаж буй гол дүрийнхээ биед орж, түүний хоёр нүдээр нь орчныг харж тоглоноо гэсэн үг. Энэ төрлийн тоглоомууд виртуаль ертөнцөд маш эрт орж ирсэн юмшүү. Тухайлбал : Call of Duty, Medal of Honor, Riddick : Escape from ButcheR Bay, Counter Strike, Half Life, Quake, METRO 2033.... Сүүлийн үеийн тоглоомнуудын хувьд тоглолтыг улам бодитой болгохын тулд тоглогч танд удирдах дүрийн тань их бие болоод хөл тэргүүтэн харагдахаар хийдэг болсон юм. Мөн нэмэлт гоёмсог эффект хөдөлгөөнүүд ч их нэмэгдэх болжээ. Тухайлбал газарт суух үедээ гараар тулах, цагаа харах, хамтрагчийнхаа гарнаас барих, хаданд авирах гээд л гэхдээ энэ бүхнээс гадна, үндсэн тоглолтын бус хөдөлгөөнүүдийг ч оруулж өгдөг болсон шүү. Тухайлбал нийт тоглолтын туршид ганц хоёрхон гардаг буюу таны өөрийн тань хийж болохгүй хөдөлгөөнүүд юм.

2-nd Person ShooteR - Хоёрдугаар биеийн Буудагч

засварлах

2-р биеийн буудагч ... Энэ төрлийн тоглоомнууд маш олон байдаг ч харин сүүлийн үед гарах нь бага болжээ. Учир нь 2-р бие гэдэг бол тухайн тоглоомын гол дүрийн зөвхөн нуруу хэсгээс нь нийт тоглолтыг харуулдаг онцлогтой бөгөөд тоглогч та хулганаараа орчин тойрныг харах үед уг дүр тань бүтэн биеэрээ дагаж эргэнэ гэсэн үг. Жишээлбэл : Freedom Fighters, Max Payne, MAFIA, Hitman гэх мэт ...

3-rd Person ShooteR - Гуравдугаар биеийн Буудагч

засварлах

3-р биеийн тоглолт. Энэ бол тоглогч та өөрийн удирдах дүрээ гуравдугаар биеэс буюу эргэн тойрон, хаанаас нь л бол хаанаас харж тоглох боломжтой төрөл юм. Энэ төрлийн тоглоомнууд ч сүүлийн үед ихээр гарах болжээ. Тухайлбал : GTA4, Mafia 2,Dead Space, Dead RisinG гэх мэт ...

Жич : Дээрх 1 2 3-р биеийн тоглолтуудын хувьд зөвхөн ShooteR тоглоомнуудаар хязгаарлагдахгүйэ. Assassin'S CreeD, Prince of Persia, BlooDRaynE, Elder Scrolls, Mass Effect гэх мэт эдгээр action тоглоомнууд бүгдээр энэхүү гурван тоглолтын төрөлд хуваагдах юм. Нэг ёсондоо 1 2 3-р биеийн тоглолт гэдэг маань ерөнхий ойлголт юм.

Tactical ShooteR - Тактикын Буудагч

засварлах

Багаар явж, өөрийн тусгай салааныхны хамтаар дайснуудтай таарвал юу юугүй буудалцахаас илүүтэй тэднийг ямар аргаар буулган авбал зохих талаар элдвийн арга тактикыг боловсруулах хэрэг гарнадаа. Таны гарт зөвхөн өөрийн тань амь нас биш нийт багийнхны амь нас, тэдний аюулгүй байдал байх болно. Энэ төрлийн толоомнууд гэвэл жишээ нь : SWAT4, Ghost RecoN, OperatioN FlashPoint зэрэг тоглоомнууд болно.

Stealth ActioN - Нууц Өрнөлт

засварлах

Энэ бол нууцаар тагнуулын даалгавар биелүүлдэг, эд зүйлс хулгайлдаг ч юмуу ер нь л сүүдрийн дайчидын тухай өгүүлэх тоглоомнуудын төрөл юм. Хамгийн сонгодог жишээ бол : Splinter Cell, Hitman, Thief III, StoleN, Metal Gear Solid-ын цувралууд байна. Мэдээжийн хэрэг Устган сөнөөгч GaMeR-үүдээс илүүтэй тэвчээртэй, басхүү илүү туршлагатай чадвартай тоглогч нар энэ төрлийн тоглоомыг сонирхон тоглодог билээ.

Historical ActioN - Түүхэн Өрнөлт

засварлах

Энэ бол сүүлийн үед тун эрчтэй дэлгэрч буй тоглоомын төрөл юм. Мэдээжийн хэрэг адалт явдалт өрнөлт тоглолттой бөгөөд гол онцлог нь гэвэл түүхэн үйл явдал дээр суурилсан байдагт оршино. Энэ талын хамгийн сонгодог жишээ бол : Тэгэлгүй яахвээ гайхамшигт Assassin'S CreeD байна. Мөн Saboteur, Red Dead RedemptioN, GUN, Mafia II гэх мэтийн гайхалтай тоглоомнууд орно. Магадгүй MasterPiece хэмээх жанр байдаг бол гарцаа байхгүй AC орохсон.

Open World (Sand Box) - Нээлттэй Ертөнц

засварлах

Энэ төрлийн тоглоомнуудыг ч жинхэнэ цагийн алуурчид гэж хэлж болно шүү. Учир юу вэ гэвэл, та хаашаа л бол хааш нь явж, ямар л бол ямар даалгаврыг биелүүлж, хүссэн юмаа хийж, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх боломжтой юм шүү. Ингэхэд SandBox гэсэн нэрийн тухайд гэвэл, ер нь та элсэн хайрцаг байхыг харж байсан уу, хэрвээ элсээр хийвэл тал тал тийшээ урсчихна шүүдээ. Зүгээр л нэг хэвийн зүйлд баригддаг гэсэн утгаараа ийм нэр томъёог гарган иржээ. Нөгөөтэйгүүр эдгээр тоглоомнуудын олонхи нь 18+ насны ангилалд хамаарагддаг юм. Яагаад гэдгийг нь мэдэж байгаа байлгүйдэ. Нөгөөтэйгүүр тоглож чаддаггүй, тоглоомонд амархан донтдог овлигогүй нөхдүүдийн хувьд эдгээр тоглоомноос үүдэж хэрэг төвөгт орооцолдох нь их байдаг юм шүү. Харин энэхүү төрөлд ямар тоглоомнууд ордог вэ гэвэл, жишээ нь : Тэгэлгүй яахвээ, GranD Theft Auto цуврал болон Minecraft Fallout, MassEffect. Elder Scrolls, L.A Noire, Red Dead RedemptioN, Assassin'S CreeD мөн саяхан гарсан WitcheR II гэх мэтийн тоглоомнууд ордог

Hack and Slash - Цавчаад бас Хэрчээд

засварлах

Энэ төрөлд ихэвчилэн гардан тулаан бүхий тоглоомнууд ордог байна. Гэхдээ гол онцлог нь гэвэл гараар тулалдахдаа бус гарт атгагдсан зэвсгэндээ гол утга учир нь бас тоглолт нь оршдог тийм тоглоомнууд ордог юм байна шүү. Тухайлбал : Ninja GaideN, Devil May Cry, OnimushA, God of War, Final Fantasy-ийн зарим нэг цуврал, Dynasty Warriors гэх мэт ийм тоглоомнууд ордог байх нь. Нийтлэг хэв шинж нь гэвэл мэдээжийн хэрэг цус хөөргөм хурц хэмнэл байдаг аж.

Isometric Platform - Платформын тоглоомнууд

засварлах

Энэ төрлийн тоглоомнууд нь ихэвчилэн 2 хэмжээст байх нь элбэг бөгөөд алтан үе нь гэвэл 90-ээд оны дунд үе байлаа. Гол онцлог нь гэвэл тоглогч та орчин тойронтойгоо харьцаж тоглох тоглолт давамгайлсан тийм тоглоомнууд уг жагсаалтанд ордог байна. Тухайлбал : Super Mario Bros, Mystic Towers, Legend of Zelda, Sonic гээд л хөвөрч өгнө. Хамгийн сүүлд гэхэд л Legend of Zelda : Ocarina of Time гарч байх шиг байна. Нийтлэг онцлог гэвэл ихэвчилэн үсэрч цовхорсон, эд зүйлс цуглуулсан хөгжилтэй тоглолт байх болно.

Survival Horror - Амь гарахын төлөөх Айдаст тоглоом

засварлах

Энэ төрөлд ихэвчилэн аймшигийн тоглоомнууд орох болно. Бусад аймшигийн тоглоомнуудын дэргэд өрнөлт үйл явдал маш ихээр агуулсан байдаг тул энэ төрөлдөө орсон байна. Онцлог гэвэл танд хязгаарлагдмал хэмжээний сум, эмнэлэгийн тусламж тэргүүтэй хангамжууд байх бөгөөд аймшигт зомби нар, араатнууд, мангасуудаас амьд мултрах нь таны зорилго байх юм. Өөрөөр хэлбэл тулаант тэгсэн мөртлөө аймшигийн уур амьсгал бүхий бүтээлүүд энэ жагсаалтанд орох нь байнашүү. Тухайлбал : Left 4 Dead, Resident Evil, Silent Hill, F.E.A.R гээд л ...

Adventure - Адал Явдалт

засварлах

Puzzle AdventurE - Оньсого бас Тааварт

засварлах

Энэ ангилалд ихэвчилэн өрнөлт тоглолтоос илүүтэй таавар, оньсого тэргүүтэй замд учирах элдэв хүнд хэцүү бодлогуудыг бодох, тэднийг даван туулахад гол тоглолт нь оршсон тийм тоглоомнууд багтдаг байх нь. Жишээ нь : Миний хайртай цуврал DRAWN, мөн гайхамшигт Mystery Case FIles, тэгэлгүй яахвээ MYST, мөн COGS, SafeCrackeR гэх мэтийн тоглоомнууд орно. Мөн ихэнх адалт явдалт-өрнөлт тоглоомнуудын хувьд дунд нь заавал ч үгүй Puzzle үеүүд байх нь бийшүүдэ. Хамгийн тод жишээ нь гэвэл гайхамшигт Персийн Хунтайж гэдгийг та бүхэн мэдэж байгаа биздээ.

Text AdventurE - Харилцан яриат тоглоомнууд

засварлах

Энэ төрлийн тоглоомнууд нь өрнөлт тоглолтоос илүүтэй дүрүүдийн харилцан яриа, мөн сонголтон дээр суурилсан байдаг юм. Мөн энэ төрлийг Interactive FictioN гэдэг бөгөөд товчоор IF гэж дууддаг. IF гэдэг маань компьютерийн хэлэнд нөхцөлт комманд байдаг шүүдээ. Тиймээ, яг л дээр дурьдсан шиг зөвхөн текст төдий биш, тухайн харилцан ярианд гарч ирэх асуулт хариултуудаас та сонголтыг хийж, үүнээс тань шалтгаалаад тоглоомын зохиолд өөрчилөлт орон хувьсдаг тийм нэгэн тоглоомнууд уг төрөл ангилалд багтдаг юм. Тухайлбал : Fallout, MassEffect, WitcheR гэх мэт ... ер нь сүүлийн үеийн тоглоомнуудын хувьд иймэрхүү Text Adventure тоглолтыг ихээхэн оруулж байгаа юмшүү. Мөн MAFIA2-ыг орчуулж байхад минь ч гэсэн уг тоглоом анхнаасаа Text AdventurE байхаар хийгдэж байсан нь шууд л харагдаж байлаа, хоёр янзын төгсгөлтэй бас тоглоом дээр гардаггүй харилцан ярианууд ихээр гарч ирж байлаа. Тэрбүү хэл такси дуудах, цонхоор буудах тэргүүтэй сонирхолтой тоглолтуудыг нь хассан болох нь ч илэрсэн.

Visual Novel - Зурагт тоглоом

засварлах

Энэ төрлийн тоглоомыг жинхэнэ утгаар нь хийдэг улс гэвэл Япон байнадаа. Харамсалтай ихэнх нь насанд хүрэгчидэд зориулсан байдаг нь тоогүй хэрэг. Мөн та бүхэн санаж байгаа бол манай монголын нэг ийм тоглоом байдаг шүүдээ. УЧРАЛ гэдэг нэртэй. Тэхээр эдгээр тоглоомны гол онцлог гэвэл бүхий л тоглолт нь зурагнуудаас тогтох болно. Мөн харилцан яриа, текст хүүрнэмж тун ихтэй, тэгэлгүй яахав бас дуутай, мөн хааяа хааяа зураг тань хөдөлж танд бодит мэт сэтгэгдлийг төрүүлэх болно.

Point-and-Click AdventurE

засварлах

Энэ төрлийн тоглоомнуудын хувьд та тоглоом дээр гарах гол дүрээ ихэнх тохиолдолд өөрийн хүссэнээр чөлөөтэй удирдаж болохгүй байх бөгөөд хамгийн гол онцлог нь гэвэл уг төрлийн тоглоомнууд нь хулганы үйл ажиллагаанд төвлөрсөн байх нь элбэг. Өөрөөр хэлбэл та ихэнх тохиолдолд хулганаараа тоглоно гэсэн үгшүүдээ. Тоглолтын хувьд та тоглоомын дүрээ хөтлөөд явдаг байж болно эсвэл тухайн дүрийн нэгдүгээр биеийн байрлалд өөрөө ороод нуугдсан эд зүйлс хайдаг хэлбэрийн ч байж мэднэ. Тухайлбал : Cүүлд гарсан HEctoR and Badge of Carnage билүүдэ мөн, тэгэлгүй яахвээ гайхамшигт MachinariuM байна, мөн Amanita-ийн эгэлгүй бүтээл Samorost тэргүүтэй тоглоомнууд ордог юм шүү. Мөн энэ төрлийн тоглоомнууд нь видео тоглоомны ертөнцөд тун эрт дэлгэрсэн юм шүү.

Role Playing Game [RPG] - Үүрэг гүйцэтгэгч тоглоом

засварлах

ActioN Role Playing Game буюу ARPG - Өрнөлт үүрэг гүйцэтгэгч тоглоом

засварлах

Тиймээ, үүрэг гүйцэтгэгч тоглоом гэж орчуулах нь дээр байх. Тэхээр ActioN буюу Өрнөлт тоглолт бүхий RPG нь ямар байх нь ойлгомжтой биз. Гол онцлог нь гэвэл эд зүйлс цуглуулж тэднийг хэрэглэх нүсэр сонголтоос илүүтэй дээр дурьдаад өнгөрсөн ShooteR болон Hack and Slash тоглолтын тулааны системүүдийг өөрт агуулсан байдгаараа онцлог юм. Жишээ нь : Mass Effect, FallOut, мөн сүүлд гарсан WitcheR зэрэг шиг ийм тоглоомнууд уг ангилалд орох юм шүүдээ. Мөн Role-Playing Shooter ч гэж байдаг. Гадарлаж байна уу, RPG + FPS = RPS болох нь байна.

Энэ ангилалд фентези орчинд өрнөх RPG тоглоомнууд ордог байна. Виртуаль ертөнц гэдэг маань тэр чигээрээ фентези юмшүүдэ, гайхамшигтай. Тэхээр уг төрөлд ордог тоглоомнууд гэвэл тэгэлгүй яахвээ Diablo, Dungeons and Dragons, Never Winter Nights, WitcheR, Final Fantasy, Avabel online тэргүүтэй мааш олон гайхамшигт бүтээлүүд ордог юм.

Massively multiplayer online role-playing game буюу MMORPG

засварлах

Эдгээр тоглоомнуудын хамгийн гол онцлог нь гэвэл тэгэлгүй яахав Интернет холболтыг шаарддаг байна. Дэлхийн өнцөг булан бүрээс асар олон тооны тоглогчид өөр хоорондоо холбогдон тоглох сонирхолтой байдаг бөгөөд тэр ч үүднээс энэ төрлийн тоглоомнуудыг ихээр гаргадаг билээ. Мэдээжийн хэрэг та үнэгүй тоглож болно, а харин тусгай эрхийг авч эсвэл бүртгүүлэх юм бол тухайн серверт таны тоглолтын статус хадгалагдах болно. Тухайлбал : World of WarCraft, Guild Wars, LOL, HON гэх мэт.

Japanese Style RPG = Япон маягийн RPG = JPRPG

засварлах

Тэхээр энэ талаар танд тодорхой хэмжээний төсөөлөл бууж байгаа бизээ. Хөөрхөн царай, будагтай үс, хурц өрнөлтэй басхүү дуу чимээ ихтэй тоглолт. Ер нь анхнаасаа RPG урсгал маань хоёр чиглэлд хуваагдсан байдаг юм. Өрнийн болон дорных. А харин бидний ярьж байгаа энэхүү дорнын RPG-нүүдийн нийтлэг шинж нь аниме маягийн дүрслэлтэй байдаг бөгөөд тулаант хэсгүүд хэвийн хэмжээнээс илүүтэй орсон байх нь бий. Энэ талын хамгийн том төлөөлөгчид гэвэл : Final Fantasy, Шин Мегами Тэнсэй, The Temple of Elemental Evil, Avabel online гэх зэрэг орох юм. Япон RPG-нүүдийн хувьд харилцан ярианууд харьцангуй бага байдаг төдийгүй ихэнх нь фентези орчинд үйл явдал нь өрнөдөг байна.

Role Playing - EROGE - Эротик тоглоом

засварлах

Энэ төрлийн тоглоомнуудын гол төлөөлөгч нь Япон юм. Мэдээжийн хэрэг насанд хүрэгчидэд зориулсан байдаг бөгөөд ялангуяа хүүхэлдэйн кинонд дуртай хийгээд элдвийн хэнтай үздэг улсууд уг төрлийн тоглоомыг ихээхэн сонирхдог юм. Нийтлэг хэв шинж нь дээр дурьдсан Visual Novel хэлбэртэй байх нь элбэг. Мөн өөрийн орны бусад RPG-нүүдийг бодвол харилцан яриа асар ихтэй байдаг. Сонирхуулахад энэ төрлийн тоглоомнууд нь тэртээх 1980-аад оны эхэн үед л гарч эхэлсэн байгаа юмдаа.

Strategy - Стратегийн тоглоомнууд

засварлах

4X тоглоомнууд

засварлах

Тэхээр 4X гэдэг маань = "explore, expand, exploit, and exterminate" хэмээх 4 Ex буюу X-ийн товчлол юм. Орчуулах юм бол : Судлаж нээ, өргөтгөн хөгжүүл, ашигла тэгээд устган сөнөө гэсэн утгатай. Ийм төрлийн тоглоомнууд нь эзэнт гүрнийг байгуулан хөгждөг стратегийн тоглоомнуудын хувьд л хамаатай ойлголт юм. Өөрөөр хэлбэл та эзэнт гүрнээ байгуулж, хөгжүүлж, газар орны ашигт малтмал худалдаа наймаа тэргүүтэй нарийн зүйлсийг ашиглах бөгөөд хөрш зэргэлдээ улс оронтойгоо дайн хийсэн ч болно. 4X хэмээх нэр томъёоны хувьд 1970 оноос л яригдаж эхэлсэн төдийгүй анхны тоглоомнууд мөн л тэр үед гарч байсан гэдэг. Уг төрлийн тоглоомын хамгийн том төлөөлөгчид нь гэвэл : Age of Empies, Sid Meier's CivilizatioN, Clash of clans, Clash of lords зэрэг бүтээлүүд орно. Мөн turn-based болон text-based 4X-үүд байх бөгөөд өдрийн од гэлтэй ховор байдаг байна.

Artillery - Артиллер

засварлах

Энэ төрлийн тоглоомнуудын нийтлэг шинж нь хулганы оролцоо их байдгаараа онцлог. Уул толгод төрөл бүрийн саадын цаана орших эсрэг талын объектыг устгахын тулд өөрийн удирдаж буй танк эсвэл минамёт юу ч байж болно, түүгээрээ газрын өнцөг градус, буунаас гарах сумны хүчийг тохируулж байгаад гал нээх юм. Анх 1990-ээд оны эхэн үеэс л Scorched Earth хэмээх MSDOS-д зориулж, Борланд C++ объект хандалтат хийгээд Ассемблер Турбо компьютерийн хэл дээр бичигдсэн тоглоом гарч байсан билээ. Scorched Earth бол миний амьдралдаа тоглож байсан хамгийн анхны PC тоглоомнуудын нэг байсандаа. За энэ яахав, удалгүй энэ төрлийн тоглоомнууд хүчээ авч маш олон гайхалтай тоглоомнууд бий болсон юм. Сүүлийн үеийн бүтээлүүдийг дурьдвал Scorched 3D, Pocket Tanks гэх мэтийг дурьдаж болно.

Real time Strategy - Бодит цагийн стратеги

засварлах

Энэ бол хамгийн түгээмэл байдаг төрлүүдийн нэг нь юмшүү. Товчхондоо бол таны тоглож буй тухайн стратегийн тоглоомын хувь заяа таны сонголт хийгээд шийдвэрээс шууд шалтгаалах болно. Өөрөөр хэлбэл байшин барилга барьж, байгалийн болоод бусад хүчин зүйлсийн нөөц бололцоог ашиглаж, дайснуудын эсрэг довтолж эсвэл тэдний довтолгоог тогтоон барьж, цэрэг, машин техник бүхий нэгжүүдийг үйлдвэрлэдэг тоглоомнууд гэсэн үг. CivilzatioN, Total War гэх мэт стратегийн тоглоомнууд шиг далдуур биш, шууд хөгждөг тул ийнхүү нэрлэсэн байна. Нийтлэг шинж чанар нь : уг төрлийн тоглоомнууд таниас ихээхэн хэмжээний ур чадвар, бас тэр дайны ухаан шаардах болно. Мэдээж бүгд биш л дээ. Харин жишээ болговол : C&C Red Alert, Generals, StraCraft, WarCraft гэх мэтийн асар олон тоглоомыг дурьдаж болох юмшүү.

Өгөгдсөн объектыг хамгаалах зориулалт бүхий тоглоомнууд, тухайлбал iBomber Tanks, Clash of Clans, Tower of Defense зэрэг орно

MOBA(Multiplayer Online Battle Arena) д DOTA, League of Legends, Smite, Clash Royale зэрэг бүтээлүүд орох юм.

Real-time Tactic - Бодит байдал бүхий Тактикын тоглолт

засварлах

Мэдээжийн хэрэг дээр өгүүлсэн RTS-ийн нэгэн төрөл юм. Гэхдээ уг жанрын тоглоомнууд нь ихэвчилэн цэрэг дайны сэдэвтэй байх бөгөөд танд хязгаарлагдмал нөөц бүхий цэрэг армийн нэгж мөн бусад хүчин зүйлсийг өгдгөөрөө ялгаатай юм. Иймд та өөрт өгөгдсөн хязгаарлагдмал нөөц баялгийг хэрхэн зөв зүйтэй ашиглах талаар нэн түрүүнд бодох хэрэгтэй юмшүү. Мөн газарзүйн онцлог байр байдал, бүр цаг агаар гээд л бусад хүчин зүйлсийг ашиглах хэрэгтэй болно. Жишээ нь : World in Conflict, WarHammeR : Dark Omen болон Close Combat-ын цувралуудыг дурьдаж болно.

Turn-Based Strategy - Шатарчилсан Стратеги

засварлах

Мэдээжийн хэрэг энэхүү жанрыг хөлөгт тоглоом шатар, даамнаас санаа аван хийсэн юм. Ерөнхий онцлог гэвэл та өрсөлдөгч талаа нүүдэл хийхийг нь хүлээх бөгөөд, харин нөгөө тал тань үйлдлээ дуусгасан бол сая нэг таны ээлж ирэх болно. Тэгэлгүй яахав, таныг стратеги боловсруулж байхаад дайсан таль чинь ямар ч үйлдэл хийхгүй. Энэ төрлийн хамгийн тод жишээ гэвэл : Heroes of Might and Magic байна. Мөн CivilizatioN, Advance Wars, Master of Orion тэргүүтэй бусад гайхалтай бүтээлүүдийг дурьдаж бас болно. Мөн Turn-based Tactical Game гэж бас бий. Шатарчилсан тактикын тоглолтын хувьд ихэвчилэн орчин үеийн дайн байлдааныг харуулсан байх нь их байдаг.

Sport Games - Спорт тоглоомнууд

засварлах

За энэ төрөлд бол ээдээ мөн найгүй олон төрөл жанрууд бийдээ. Бараг л спорт төрөл бүр дээр нэг жанр харгалзах вий. Мэдээжийн хэрэг хамгийн өргөн тархсан төрөл бол Racing, Football, BasketBall гэх мэт дэлхийд даяарчилагдсан спортын төрлүүд байх юм.

Physical Movement Sport Games

засварлах

PS-ийн Move, Xbox-ийн Kinect бас Wii-ийн технологиудыг хэлж байнаа. Та өөрийн биеийн хөдөлгөөний тусламжтайгаар уг тоглоомоо удирднаа гэсэн үг. Үнэхээр ч Wii-ийн хувьд ихэнх тоглоомнууд нь спорт шинж чанартай төдийгүй бүр тусгайлан зориулсан бэйсболын цохиур, гитар, гольфийн цохиур, машины хүрд хүртэл бий. Гэхдээ дээрх нэр томъёо нь зөвхөн спорт төрлийн тоглоомнуудад хамаарахгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй.

Simulation - Симуляци төрлийн тоглоомнууд

засварлах

Vehicle Simulation - Машин техникийн Симуляци

засварлах

Энэ төрлийн тоглоомнууд нь мэдээж хэрэг машин техникүүдтэй харьцахад зориулагдсан болно. Машин, трактор, нисэх онгоц, усан онгоц завь, галт тэрэг, галзуу хулгана өөр юу ч байж болох юм шүү. Хамгийн гол нь тэдгээрийг тун реалистикаар харуулж, бүхий л шаардлагатай зүйлсийг өгүүлдэгээрээ онцлог юм. Жишээ болгож гал тэргийг авъя л даа, тэгвэл тухайн тоглоом дээр галт тэрэг ямар зарчимаар ажилладаг, нүүрсийг хаана нь хийдэг, доторх удирдлагууд нь ямар байдаг, ямар нарийн хувиараар ажилладаг, ямар ямар төрлийн галт тэрэгнүүд байдаг вэ, уг түүх нь юу гэхчилэн танд галт тэрэгтэй холбоотой бүхнийг өгүүлэх болно. Гайхалтай биш гэж үү. Ийм ч учираас уг төрлийн симуляци тоглоомонд хөвгүүд дуртай байдаг юм. Та зүгээр л гэртээ сууж байгаад онгоц бас галт тэргийг жолоодож сурна гээд боддоо.

Зөвхөн жолоодож, явган зорчигчдыг нэг газраас нөгөөрүү тээвэрлэхгүйэ. Бас тулалдаж болно !!! Харин энэхүү тулааны төрлийн симуляцийг Vehicular Combat SimulatioN гэдэг байна.

Social SimulatioN - Олон нийтийн Симуляци

засварлах

Тэхээр уг төрөлд хүний амьдрал, тэдний харилцаа холбоонд гол цөм нь оршсон тоглоомнууд ордог байх нь. Ганцхан л үг хэлье - Sims. Иймээс та уг төрлийн тоглоомуудын тусламжтайгаар хүнийг удирдаж, өдөр тутмын амьдралыг нь зохицуулж, хэрэгцээг нь хангаж, байр байшинг нь засварлан шинэчилж, шинэ тавилга авахаас эхлээд өөрийн симийг хувцаслаж, хооллож ундалж, унтуулж, дурлуулж, ажилд оруулж, дасгал хийлгүүлж, бүр үхүүлж ч болно. Ертөөс виртуаль хүмүүсийн хувь тавилан таны гарт байх нь.[1]

Сонирхуулахад, SIms цуврал тоглоом маань бүр өөрийн гэсэн Sims жанртай болсон юм шүү. Мөн Dating Sims хэмээх салбар жанр бас бий. Дурлалт хосуудын болзоон дээр, тэдний харилцаа холбоон дээр гол утга учир нь оршдог байх нь. Тод жишээ гэвэл : Singles

Arcade Games - Arcade төрлийн тоглоомнууд

засварлах

Уг нэр томъёог та бүхэн сонсч байсан л биздээ. Тэгвэл Arcade гэдэг маань зоос хийж тоглодог буюу хүний хөл их байдаг ресторан, тоглоомын төвүүд, парк, цэцэрлэгт хүрээлэн, бар мухлаг зэрэг газруудад түгээмэл тархаж асан эртний нэгэн тоглоом байх нь. Аркаде тоглоомуудын хувьд алтан үе нь 1970 - 1980 оны хооронд байсан юм. Удалгүй 1990 он гарч анхны 2D болон 3D тоглоомнуудыг гарах хүртэл аркаде тоглоомын хаанчлал оршин тогтносон байна. Харин өнөөдөр аркаде тоглоом туйлын ховор болжээ.

Тоглоомын насны ангилал

засварлах
6

Тоглоомонд насны ангилал байдаг талаар тэр болгон эцэг эхчүүд мэддэггүй. Үүнээс үүдэн тоглоомыг хортой хүүхдэд муугаар нөлөөлдөг гэсэн ерөнхий буруу дүгнэлттэй явдаг. Тоглоомыг үйлдвэрлэгчид гаргахдаа ямар насныханд тохирсон, ямар насныханд тохирохгүй талаар дэлхийн хэд хэдэн байгууллагаас үнэлгээ авдаг. Энэ төрлийн үнэлгээ аваагүй тохиолдолд тухайн улсын бүр цаашлаад олон улсын зах зээл дээр тоглоомоо гаргах боломжгүй болдог. Дэлхий дээр хүлээн зөвшөөрөгдсөн хэд хэдэн насны ангилал тогтоогч байгууллага байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн том нь ESRB болон PEGI нар юм. Эдгээр байгууллагууд нь бусдаас хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тэднийг хахуульдах, үйл ажиллагааг нь зогсоох эрх хэнд ч байдаггүй тул хамгийн үнэн зөв үнэлгээг тоглоомонд тогтоож чаддаг.

ESRB нь Entertainment Software Rating Board гэсэн үгний товчлол бөгөөд Канад болон АНУ-д гаргасан тоглоомнуудад хяналт тавидаг. Тоглоомын зах зээлийн хамгийн том худалдан авагч буюу үйлчлүүлэгчид нь АНУ -д байдаг тул энэ байгууллагаас үнэлгээ авалгүйгээр худалдаанд гарсан тоглоом бараг байхгүй гэж хэлж болно. 1994 онд байгуулагдсан.

Харин PEGI нь Pan European Game Information гэсэн үгний товчлол бөгөөд Европын холбооны улсуудад гаргах тоглоомнуудад үнэлгээ өгдөг юм. Дэлхийн худалдан авагч зах зээлийн 2 дох томоохон төлөөлөгч нь европын холбооны улс гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Гэхдээ энэ үнэлэмжийн системийг зөвхөн европт худалдаалагдаж буй тоглоомнууд дээрээс л олж харах боломжтой юм. 2003 онд байгуулагдсан. Тоглоомын эдгээр байгууллагууд үнэлэхдээ бараг адилхан үнэлгээ өгдөг. Зарим улсуудын онцлог, шашин шүтлэг, ёс заншилаас үүдэн арай өөр үнэлгээ өгөх нь ч бий. Гэхдээ энэ бол маш ховог тохиолдол юм.

Эдгээр байгууллагууд үнэлэмжээ тоглоомны хайрцагны нүүрэн талд, дискэн дээр хүний нүдэнд шууд тусах газар тусгай тэмдэглэгээгээр тавьдаг.

Бага насныханд зориулсан

засварлах

Бага насныханд. Энэ ангилалд 3 - 10 насны хүүхдүүд хамаарах бөгөөд 1994 оноос эхлэн мөрдөж эхлэсэн байна. 3 -с доош насны ангилалд багтсан тоглоомонд Сургалтын гэсэн үнэлгээ өгдөг бөгөөд тийм үнэлгээ авсан тоглоомонд тусгай тэмдэглэгээ хэрэгцээгүй байдаг байна. Энэ төрлийн тоглоомнууд нь ойлгомжтой өнгө дүрс нь хүүхдэд зориулагдсан байдаг бөгөөд тоглох хэлбэр нь ч мөн адил энгийн бяцхан хүүхдэд зориулагдсан байдаг. Мөн ямар нэг хүчирхийлэл, согтууруулах ундаа, мансууруулах эм бэлдмэл гэх мэт зүйлсийг огт агуулааагүй байдаг байна.

Бүх насныханд зориулсан

засварлах

Энэ ангилал нь бараг хамгийн түгээмэл байдаг бөгөөд 6-с дээш бүх насныханд тохиромжтой гэсэн утга агуулдаг. Энэ ангилалд багтсан тоглоомнууд дээрхийн адил ямар нэг хүчирхийлэл, ёс бус зүйл огт агуулдаггүй. Гэхдээ хүүхэлдэйн баатрууд, уран зөгнөл, маш бага хэмжээний хүчирхийлэл агуулдаг. Бага хэмжээний хүчирхийлэл гэдэг нь тоглоомны баатрууд эсрэг талынхнаа цохих дээр нь гарах гэх мэт. Энэ ангилалыг 1998 оноос мөрдөж эхэлжээ

10-с дээш насныханд зориулсан

засварлах

Энэ ангилал сүүлийн үед их түгээмэл болсон. Учир нь дээрх ангилл 6-с дээш насныханд зориулагдсан байдаг бол энэ ангилал нь 10 -с дээш насныханд буюу арай учир ойлгодог болсон хүүхдэд зориулсан юм. Энэ ангилалын тоглоомнууд бага хэмжээний хүчирхийлэл, уран зөгнөл, хиймэл цусны зураглал, ёс бус үг хэллэг зэргийг агуулдаг. Гэхдээ таны хүүхэд 10-с дээш насных бол ямар нэг хортой эсвэл буруу зуршил өгөх зүйл байхгүй. Энэ ангилалыг 2005 оноос эхлэн хэрэгжүүлсэн.

өсвөр насныханд зориулсан

засварлах

Өсвөр насныханд зориулсан ангилал буюу 13 болон түүнээс дээш насныханд зориулсан тоглоомыг илтгэнэ. Энэ төрлийн тоглоом нь дунд зэргийн хүчирхийлэл, бохир хошигнол, цус, хийсвэр мөрийтэй тоглоом, бага зэрэг ёс бус үг хэллэг агуулдаг. Гэхдээ энэ нь тийм их санаа зовохоор хэмжээнд биш бөгөөд 13 насны хүүхдүүд тоглоом гэдгийг ойлгохуйц болсон байдаг тул хор нөлөө үзүүлэх нь бага.

17-с дээш насныханд зориулсан

засварлах

17 болон түүнээс дээш насныханд зориулагдсан тоглоомыг илтгэнэ. Энэ үнэлэмж бол тоглоом бүтээгчдийн хамгийн их айдаг үнэлэмж боловч зарим тоглоомнууд яах ч аргагүй энэ үнэлгээнд багтдаг. Энэ ангилалд секс дүр төрх, цус, ёс бус үг хэллэг, согтууруулах ундаа зэрэг зүйлс агуулсан тоглоомнууд багтана. Хэрвээ энэ төрлийн тоглоомыг таны 17-с доош насны хүүхэд тоглохыг хүсвэл та хажууд нь байж хүүхдэд тоглоом гэдгийг ойлгуулж эдгээр зүйлсийн талаар зөв ойлголт өгөх хэрэгтэй. Харин эцэг эхийн зөвшөөрөл хараа хяналтгүйгээр энэ ангилалын тоглоомыг 17 -с доош насныханд тоглуулахгүй байх нь зөв юм.

зөвхөн насанд хүрэгчдэд

засварлах

Тоглоомын ертөнцөд маш ховор хэрэглэгддэг ангилал. Энэ ангилалд багтсан тоглоомнууд нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулагдсан байдаг бөгөөд зөвхөн насанд хүрэгчдийн зугаа цэнгэлд тохирдог. Ийм төрлийн тоглоомнуудыг дэлгүүрүүд хүүхдэд худалдаалах ёсгүй бөгөөд архи, тамхины адилаар зөвхөн насанд хүрэгчдэд л худалдаалах боломжтой. Энэ төрлийн тоглоомнууд бусад тоглоомноосоо хамаагүй бага бөгөөд энэ төрлийн тоглоомнууд амжилт олж их хэмжээний орлого авчирсан удаа байхгүй. Ийм тоглоомнууд нь хүчирхийлэл, секс, ёс бус үг хэллэгийг дээд хэмжээнд агуулах бөгөөд энэ ангилалд 2010 он хүртэл ердөө 25 тоглоом л багтсан юм. Хэрвээ тоглоомнууд энэ үнэмлэмжийг авахуйц болсон байвал үйлдвэрлэгчид тоглоомноосоо ямар ч эргэлзэлгүйгээр тэдгээр элемэнтүүдийг авч хаяж ядахнаа М ангилалд багтаахыг хичээдэг.

үнэлгээ авч амжаагүй

засварлах

Үнэлгээ авч амжаагүй тоглоомонд энэхүү тэмдэглэгэ явдаг. Худалдаанд энэ тэмдэглэгээтэй гарах бараг үндэсгүй бөгөд зөвхөн тоглоом гарахаас өмнөх Трэйлер, богино хэмжээний танилцуулга зэрэгт л олгогдоно.

Special Edition буюу Онцгой Багц гэж юу вэ?

засварлах

Special Edition гэдэг нь ерөнхий ойлголт бөгөөд тоглоомын publisher болоод developer-уудын зүгээс тухайн тоглоомныхоо фенүүдэд зориулж стандарт тоглоомын дискэн дээр нэмж элдвийн бэлэг дурсгалын хийгээд нэмэлт материалуудын хамтаар багцалж гаргасан хувилбар юм. Энэ нь тоглоомоо борлуулах гэсэн онцгой нэгэн арга бөгөөд фенүүдийнх нь хувьд мааш том бэлэг болдог байна. Жинхэнэ фенүүд бол өөрийн дуртай тоглоомоо хакдаж, крекдсэн хувилбарыг нь нэтээс татахаас илүүтэй cd, dvd-ыг нь худалдаж авахыг илүүд үздэг бөгөөд харин энэхүү Special Edition-ыг нь бол авахгүй өнгөрнө гэж байхгүй л болов уу.

  • Special Edition

Тоглоомын стандарт дискэн дээр нэмээд бэлэг дурсгалын хийгээд бусад материалуудыг хавсаргасан багц юмаа гэж.

  • Director's cut болон Director' Edition

Энэ бол ихэвчилэн кинон дээр яригддаг ч гэлээ тоглоомонд ч бас нилээдгүй бий. Тухайн тоглоомын зохиол дээр, найруулга дээр ажилласан уран бүтээлчидийн зүгээс тэдний хүсэл сонирхолд нийцүүлэн, хасах зүйлийг нь хасч, нэмэх зүй лийг нь нэмж оруулсан хувилбар юм. Мөн тоглоомыг хэрхэн бүтсэн болоод тайзны ард хүмүүс хэрхэн ажиллаж байсан талаарх материалуудыг түлхүү оруулж өгсөн байдаг. Medal of Honor : Pacific Assault нь яг ийнхүү гарч байсаншүүдээ.

  • Collector's Edition

Яг л Special Edition-тай адилхан. Гэхдээ түүнийг бодвол энэхүү Collector's Edition нь жинхэнэ фенүүддээ зориулж тусгайлан гаргасан хувилбар байх юм.

  • Limited Edition

Энэ бол тодорхой тоо ширхэгийн хязгаартайгаар үйлдвэрлэн гаргасан хувилбар болно.

мөн Gold Edition, Platinum Edition, Game of the Year Edition гэж маш их байдаг бөгөөд ерөнхийдөө бол тухайн тоглоомыг дахин хэвлэлтэнд оруулж үйлдвэрлэн гаргаж буй хувилбар болно. Зүгээр ч нэг үйлдвэрлэхгүй бас л нэмэлт материалуудын хамтаар гаргадаг байна.

Томоохон тоглоомуудын хувьд 10th Anniversary, 20th Anniversary ч юмуу өөрсдийн "төрсөн өдрийн" хувилбарыг гаргадаг бөгөөд дотор нь тухайн тоглоомын бүхий л анги цуврал нь багтсан байх нь олонтаа.

Мэдээж энэ бүхэн нь тоглоом доторх бүтэц, агуулгаасаа илүүтэй тухайн тоглоомын багц савлагаан дээр яригдах зүйл юм шүүдээ. Гэхдээ зарим нэг иймэрхүү Special Edition бүхий тоглоомууд нь багц савнаасаа гадна тоглоом дотроо ч нэмэлтүүдтэй байх нь бий.

Мөн хөгжүүлэгчдийн зүгээс өөрийн Special Edition бүхий тоглоомууддаа онцгойлон нэр өгөх нь элбэг. Тухайлбал Assassin's Creed II-ийн хувьд White Edition, Black Edition, Codex Edition харин Dead Rising 2 дээр гэхэд Zombrex Edition -тэй байх жишээтэй.

Ажиглаад байхад ихэнх сонирхолтой тоглоомнууд нь консолиуд дээр гарсан байх бөгөөд харин PC-ний хувьд RPG болон элдвийн стратегийн тоглоомуудын Special Edition-ууд олон гарсан байна.

Цахим холбоос

засварлах
 
Wiktionary
Wiktionary: Компьютер тоглоом – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Commons: Computerspiele – Компьютер тоглоом