ONEWOOD - монголын өөрөө угсардаг тавилга үйлдвэрлэгч. Тавилга болон мод боловсруулах үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 1998 оны 12-р сарын 11-нд Улаанбаатар хотод байгуулагдсан. Барилгын интерьер, экстерьерийн зураг төсөл, барилга угсралт, дотор гадна, засал чимэглэл болон түүний тавилгыг цогцоор нь хийж, үйлдвэрлэдэгээрээ давуу талтай. Гэр ахуй, албан тасалгаа, дэлгүүр үйлчилгээ, бар, ресторан гэх мэт бүх төрлийн тавилгууд болон барилгын хаалга, цонхыг захиалагчийн хүссэн, хэмжээ, загвараар цэвэр мод, 1-р зэрэглэлийн үртсэн шахмал хавтан, МДП хавтан, хуванцар, шил, металл болон бусад бүх тарлийн материалаар үйлдвэрлэдэг. Үйлдвэрийн бүтэц:

  • Материалын үйлдвэрлэл
    • Үртсэн шахмал хавтан /1-р зэрэглэлийн, жигд бүтэцтэй, элдэв хог, хольцгүй цэвэр модлогоор хийгдсэн. 500 орчим өнгөний
    • Самласан цэвэр модон хавтан /Үйлдвэрлэлийн орчинд хатааж, ярыг ялгаж, самлаж, шахаж наасан цэвэр модон хавтангууд/
  • Захиалгын үйлдвэрлэл - Бүх төрлийн тавилгыг захиалагчийн хүссэн загвар, хэмжээгээр зураг гаргаж, үйлдвэрлэн, угсарч өгнө.
  • Нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл - Тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр 13 жил явуулсан үйл ажиллагааныхаа туршлага дээр үндэслэн "ONEWOOD" брэндийн өөрөө

угсардаг тавилгын үйлдвэрлэлийг явуулж Сонгинохайрхан дүүрэг, Москва хороолол, ХӨРС худалдааны төв дэх нэрийн барааны дэлгүүрээр худалдаалдаг.

"ONEWOOD" тавилгын үйлдвэр нь үйлдвэрлэлдээ өндөр чанартайы түүхий эд материал, тоног, тоноглол ашигладаг бөгөөд барилга, тавилгын дизайн ба үйлдвэрлэлийн зураг төслийг мэргэжлийн 3D программууд ашиглан өндөр нарийвчлалтайгаар хийж гүйцэтгэдэг.

Цахим холбоос засварлах

onewood.mn