OSI загвар
OSI модел буюу Нээлттэй системүүд харилцан холбогдох загвар нь Олон Улсын Стандартын Байгууллагын (ISO) зүгээс компьютерийн сүлжээний ажиллагааг давхаргуудад хуваан стандартжуулах гэсэн оролдлого юм. Давхарга болгон нь өөрийн дээд болон доод давхаргуудтай тодорхой интерфэйс ашиглан харилцах ба хоёр өөр элементийн ижил давхаргууд хоорондоо протоколуудын тусламжтайгаар харилцана.
Практикт хэрэглэгдэж буй системүүд нь OSI моделээс өөр байх тохиолдол их бий. Жишээ нь, Интернэтийн хэрэглэдэг TCP/IP модел нь арай өөр бүтэцтэй. Мөн OSI систем доторх дэд давхаргууд академи болон үйлдвэрлэлийн нийтлэлүүдэд өөрийн багтах давхаргаасаа илүүтэйгээр яригдах нь бий. Жишээ нь, MAC (Media access control) буюу орчны хандалт удирдлагын давхарга нь data-link layer буюу өгөгдөл холболтын давхаргын дэд давхарга боловч тусдаа давхарга болон яригдах нь элбэг.
Давхаргууд
засварлахНээлттэй системийн дотоод холболт стандарт нь доорх давхаргуудаас бүрдэнэ.
- Физик түвшин (Physical layer)(Bit) Агаар, кабель гэх мэт мэдээлэл дамжуулах физик орчинтой харилцана
- Өгөгдөл холболтын түвшин (Data-link layer)(Frame) Физик орчноос ирсэн мэдээлэлтэй ажиллах давхарга (Жишээ нь, Этэрнэт)
- Сүлжээний түвшин (Network layer)(Бакет) Өгөгдлийн дамжих замыг заана (Жишээ нь, IP)
- Тээвэрлэлтийн түвшин (Transport layer)(Сэгмент) Мэдээллийн бодит агуулгыг дамжуулна (Жишээ нь, TCP)
- Холболтын түвшин (Session layer)(Data)
- Үзүүлэх түвшин (Presentation layer)(Data)
- Хэрэглээний түвшин (Application layer)(Data) Мэдээллийн бодит агуулгыг ашиглах давхарга (Жишээ нь, HTTP)