Mxrningstar (хамтлаг)

Mxrningstar нь Монголын амьд хөгжмийн хамтлаг юм. Таван хүний бүрэлдэхүүнтэйгээр алтернатив рок, инди рок урсгалаар бүтээлээ туурвидаг.

Mxrningstar
Бүрдсэн он2020 он
АхлагчБ. Аззаяа
Дуулдаг хэлМонгол
УрсгалАлтернатив
Танил үе2023 оноос
Одооны гишүүн 5Б. Аззаяа, Х. Эрдэнэбаяр, Г. Эрдэнэбаяр, Н. Эрдэнэсайхан, З. Оюунболд
Mxrningstar

Түүх засварлах

Хамтлагийн гоцлол дуучин Б. Аззаяа 2019 оноос ганцаарчилсан уран бүтээлээ гаргаж анх олон нийтэд "Morningstar" нэрээр танигдсан. Түүний дараа нэгэн ярилцлагадаа амьд хөгжмийн хамтлагтай болохыг хүсдгээ яриснаар[1] одоогийн хамтлагийн бөмбөрчин Х. Эрдэнэбаяр түүнтэй холбогдож хамтлаг байгуулах саналыг тавьж өнөөдрийн "Mxrningstar" хамтлаг байгуулагдсан түүхтэй. [2] [3] Хамтлаг 2020 онд байгуулагдсан хэдий ч 2023 оны 8-р

сарын 10-нд анхны дуугаа "Үүрнээсээ чи" нэртэйгээр гаргасан.[4]

2023 оны 4-р сард МОНАДД ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. [1]

Гишүүд засварлах

  • Б. Аззаяа - Гоцлол дуучин, хамтлагийн ахлагч
  • Г. Эрдэнэбаяр - Хэмнэлт гитарчин, аргил гитарчин
  • Х. Эрдэнэбаяр - Бөмбөрчин
  • Н. Эрдэнэсайхан - Даралтат хөгжимчин
  • З. Оюунболд - Гоцлол гитарчин

Ном зүйн жагсаалт засварлах

  1. 1.0 1.1 ""Morningstar" хамтлаг боллоо: "ЁсГҮЙ байх ёстой"". Eguur.MN. 2023-07-01. Retrieved 2023-08-29.
  2. admin (2023-08-11). ""Morningstar"-аас "Mxrningstar" болов". iVoice. Retrieved 2023-08-29.
  3. "Mxrningstar: A journey from solo to rock band". Music-News.com (in америк-англи). Retrieved 2023-08-29.
  4. ""Mxrningstar" хамтлаг өөрсдийн анхны уран бүтээлээ цацлаа". Ublife. Retrieved 2023-08-29.