Muse
Muse нь 1994 онд Девон хотын Тэйгнмунт дүүрэгт үүсгэн байгуулагдсан Английн рок хамтлаг юм. Хамтлагийн гоцлол дуучин нь Маттэв Бэллами (Гоцлол дуучин, гоцлол гитарчин, төгөлдөр хуурч, даралтат хөгжимчин, даралтат гитарчин) , Кристофер Волстенхолм (басс гитарчин, дуучин, даралтат хөгжимчин) болон Доминик Ховард (бөмбөрчин, шагшуурчин, Синтезэр) нараас бүрддэг. Тэд өөрсдийн эрч хүчтэй өргөн цар хүрээтэй амьд тоглолтууд болон өөрсдийн хөгжмийн олон урсгалын цогц бүтээл туурвидагаараа дэлхийд алдартай.
Muse | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Гарал | Тэйгнмунт Англи, Девон |
Хөгжмийн урсгал | Алтернатив рок, Симфони рок, Прогресс рок |
Идэвхтэй | 1994 оноос хойш |
Студи | |
Цахим хуудас | www |
Гишүүдийн нэрс | |
Матт Беллами Кристофер Волстенхолм Доминик Ховард |
Muse нь өнөөг хүртэл 6 студи цомог гаргажээ. Эдгээрт Showbiz(1999), Origin of Symmetry (2001), Absolution (2003), Black Holes and Revelations (2006), The Resistance (2009) болон The 2nd Law (2012) орох ба мөн тэд удахгүй шинэ цомог "Drones (2015)" гаргах гэж байна. Мөн тэд 4 амьд цомог: B-Sides дуунуудаасаа бүрдсэн Hullabaloo Soundtrack (2002), 2004 оны Гластонбури фестивал болон хэд хэдэн амьд тоглолтоосоо бүрдсэн Absolution Tour (2005), 2007 онд английн Вемблийн Цэнгэлдэхэд тоглосон тоглолтоосоо бүрдсэн HAARP (2008), Тhe 2nd Law аялан тоглолтынхоо хүрээнд Ром хотноо хийсэн тоглолтоос бүрдсэн Live at Rome Olympic Stadium (2013)-г тус тус гаргажээ.
Black Holes and Revelations цомог нь NME сэтгүүлийн 2008 оны шилдэг цомгийн 4т нэрлэгдэж Mercury шагналд нэр дэвшжээ. Muse нь хэд хэдэн хөгжмийн шагнал хүртсэний дотор MTV Europe Music Awards-г 5 удаа, Q Awards-с 6 удаа, NME Awards-с 8 удаа, 2 Брит шагнал (2 удаагийн Шилдэг амьд хамтлаг), 1 MTV Video Music Award, 4 Kerrang! шагнал, 1 American Music Awards-н тус тус эзэн болжээ. Тэд мөн Грэмми шагналд 5 удаа нэр дэвшиж The Resistance цомгоороо шилдэг рок цомог хэмээх шагналыг хүртжээ. 2012 оны 6-р сарын байдлаар Muse дэлхий даяар 15 сая цомгоо борлуулаад байна.
Түүх
засварлах1994–98 он: Зохион байгуулалт ба эхний он жилүүд
засварлахБэллами болон Ховард нарын анхны хамтлагийг Gothic Plague хэмээн нэрлэдэг байжээ. Дараа нь тэд нэрээ Fixed Penalty болгон өөрчилсөн боловч удалгүй дахин нэрээ өөрчилж Rocket Baby Dolls болгон дахин сольжээ. 1994 онд хамтлаг дотоодын хамтлагуудын хоорондох тэмцээнд оролцох үеэрээ Rocket Baby Dolls нэртэй байжээ. Хамтлаг тэрхүү тэмцээнд түрүүлэхдээ тэд өөрсдийн хөгжмөө эвдэлжээ. Үүнийгээ тэд "Энэ бүхнийг эсэргүүцэн ийм үйлдэл гаргасан" хэмээжээ. Бэллами хэлэхдээ "бид үнэндээ ялсан, энэ үнэхээр гэнэтийн үйл явдал байсан, үнэхээр хүнд цохилт болсон. Энэ бүхний дараа бид хоорондоо нухацтай ярилцсан" хэмээн хэлжээ. Тэрхүү тэмцээний дараа хамтлагийн гурвал бүгд их сургуулиа орхиж, ажлаасаа гарч, хамтлагийн нэрээ Muse болгон өөрчилж, Тэйгнмунтаас нүүжээ. Muse хэмээх нэрээ өгөхөд Маттэв Бэлламигийн зургийн багш Самуэл Тэоун нөлөөлжээ. Хамтлаг ч мөн адил энэхүү нэрэндээ дуртай байжээ. Учир нь энэхүү нэр нь богинохон постер дээр гоё харагдана гэж боджээ. Хөгжмийн сэтгүүлч Марк Бэамонт хамтлагийн тухай намтарыг бичихдээ, тэд энэ нэрээрээ "Матт өөрийн хамтлагаа ямар нэгэн байдлаар сэргээн шаардлагатай эрч хүчээ олж авахын тэр мэдрэмжийг" тусгахыг хүссэн хэмээн бичжээ.
1998–2000 он: Анхны түүвэр цомгууд ба Showbiz
засварлахMuse эхний жилүүдэд нилээд хэдэн фэнүүдтэй болж ирсэнийхаа дараа Skunk Anansie хамтлагийг даган Лондон болон Манчестер хотноо өөрсдийн анхны тоглолтоо хийж эхэлжээ. Хамтлаг Sawmillss студийн эзэн Дэннис Смиттэй Корнваллийн усан тээрэм дээр чухал уулзалт хийжээ. Тэрээр хамтлагийн гишүүдийн эцэг эхийг сайн мэдэх ба өсөж томрохыг нь өөрийн нүдээр харж байжээ. Үүний дараа тэд ирээдүйн хамтлагийн менежер Сафта Жэффэртай танилцжээ.
Энэ уулзалт тэднийг 1998 оны 5-р сарын 11нд гарсан Muse EP цомог гарахад гол түлхэц болж өгсөн ба Sawmills студийн Dangerous шошгон доор тэд энэхүү цомгоо гаргажээ. Тэдний хоёр дахь EP цомог болох Muscle Musem 1999 оны 1-р сарын 11нд гарч инди сингл чартын 3т бичигдсэн нь Британы радио нэвтрүүлэгч Стив Ламакийн анхааралыг татжээ. Тэрээр Британы долоо хоногийн бүрийн NME сэтгүүлийн нийтлэгч гэдгээр нь сайн мэднэ. 1999 оны сүүлээр Muse шинээр гарч ирж буй уран бүтээлчдийн тайз болох Woodstock 1999-д оролцжээ. Muse Смит болон Жаффэртэй гэрээ байгуулсан өөрсдийн эхний 3 цомгоо хамтран бичүүлжээ.
Тэдний хоёр дахь EP цомгийн амжилтаас үүдэн Британы бичлэгийн студиуд Muse-тэй гэрээ байгуулах сонирхолтой болж иржээ. Тэднийг Нью-Йорк хотын CMJ фестивал руу аялал хийсний дараа Columbia Records-н захирал Нанси Уалкэр Muse АНУ-руу A&R студийн дэд ерөнхийлөгч Том Дэвайн (Америкийн бичлэгийн Рик Рубин гэдгээр нь сайн мэднэ)-д өөрдийгөө таниулахаар нисжээ. Энэхүү аялалын үр дүнд Muse Америктийн Maverick бичлэгийн студитэй гэрээ байгуулжээ. Тэднийг Америкаас эргэж ирэхээс өмнө Taste Media Англи болон Европийн хэд хэдэн студитэй гэрээ байгуулахаар төлөвлөсөн байжээ. Энэ нь тэднийг хөгжмийн томоохон орнуудад өөрдсийн байр сууриа олох зорилготой байжээ. MUSE болон Muscle Museum EP-н продюсер Жон Лэки, тэдний анхны цомгийн продюсер Паул Рийв нар хамтран Muse-н анхны цомог болох 'Showbiz'-г бүтээжээ. Энэ цомог нь Muse-н түрэмгий меланхолик хөгжмийн хэв маягийг тодоор тусгаж өгсөн байлаа. Энэ цомгийн дуунуудын үг нь хүмүүсийн харилцаа холбоо болон тулгамдсан асуудлууд болон өөрдсийнх төрөлх хотын тохиолдсон үйл явдлуудтай холбогдож байжээ.
2001–02 он: Origin of Symmetry болон Hullabaloo цомог
засварлахMuse 2 дахь цомгоо бүтээж байх явцдаа дуунууд дээрээ олон төрлийн хөгжмийн зэмсэгүүд ашигласан байдаг. Тухайлбал сүмийн орган, мэлотрон, олон төрлийн бөмбөр зэрэг. Мөн Бэлламигийн өндөр хоолойны дуугаралтууд, өргөн цар хүрээтэй гитарийн болон төгөлдөр хуурын хэсгүүд түлхүү багтсан байдаг. Бэллами гитар тоглох арга барилдаа Жими Хендрикс болон Том Морело (Rage Against the Machine and Audioslave хамтлагийн) нараас суралцжээ. Түүний илрэл нь Origin of Symmetry цомог дээрх Бэлламигийн гитар гоцлолуудаар илрэн гарч ирдэг. Энэ цомогт Anthony Newley болон Leslie Bricusse-н "Feeling Good" дууг өөрчлөн шинээр дуулсан байдаг. Энэ дуу нь дараа нь цомгийн бас нэгэн дуу болох "Hyper Music" тэй нэгдэн "Hyper Music/Feeling Good" давхар сингл болон гарч ирсэн байдаг. "Feeling Good" нь олон дуучид төрөл бүрийн хэв маягаар дуулагдсан бүх цаг үеийн алдартай дуунуудын нэг билээ. Хожим энэхүү дуу нь Virgin Airways UK компани телевизийн сурталчилгаандаа ашигласан байдаг.
2002 ond Muse дуучин Celine Dion-г шүүхэд өгчээ. Учир нь тэрээр Лас-Вегас хотноо хийх тоглолтоо Muse хэмээн нэрлэснээс үүдэлтэй байжээ. Дэлхий даяар Muse-г энэхүү нэрийг эзэмшиж байгааг мэдэх боловч Celine Dion-ний энэ үйл явдлыг буруутгахгүй байлаа. Dion үүнээс үүдэн Muse-д 50000 доллар өгч зөвшөөрөл авах гэсэн боловч, Muse энэхүү саналаас нь татгалзжээ. Бэллами дараа нь үүнийхээ тухайд хэлэхдээ "Бид Celine Dion-н нөөц хамтлаг шиг бодогдуулахыг хүсээгүй. Эцэст нь Dion нэрээ өөрчлөхөөр шийджээ. Origin of Symmetry нь шүүмжлэгчээд маш өндөр үнэлгээ авсан ба NME энэхүү цомог 10-с 9 гэсэн үнэлгээ өгч Roger Morton хэлэхдээ: "Залуу хамтлаг ийм амжилт гаргасан нь гайхалтай Кобайн, Кафка, Махлер, Кронэсбэрг, Сконбэрг нарын залгамжлагч алдартай цомог" хэмээн дүгнэжээ. Гэвч Muse энэхүү шүүмжлэлийг төдийлөн авч үзсэнгүй.
Маверик студио Бэлламигийн эмэ цомог дээрх хоолойны хэв маягт сэтгэл хангалуун байсангүй. Тиймээс тэднийг Америкт худалдаанд гаргахад зарим дууныхаа хэв маягийг өөрчлөхийг шаарджээ. Muse үүнээс татгалзаж Мавериктай тогтоосон гэрээгээ цуцалжээ. Үүний улмаас Origin of Symmetry цомог Америкт худалдаанд гарч чадаагүй билээ. Гэвч энэ цомог нь эцэст нь 2005 оны 9-р сард Muse Warner Bros студитэй гэрээ байгуулсны дараа худалдаанд гарчээ.
Muse дараа нь Hullabaloo нэртэй амьд цомгоо гаргажээ. Энэхүү цомогтоо 2001 онд Парист Le Zenith цэнгэлдэхэд хийсэн тоглолт болон аялан тоглолтынхоо тухай баримтат киног багтаажээ.
2003–05 он: Absolution цомог
засварлахAbsolution нь Рич Кости,Паул Рийв,болон Жохн Корнфийлд нарын продюсерлэсэн Muse хамтлагийн 3 дахь студи цомог юм. Энэхүү цомог нь худалдаанд гарсан даруйдаа UK чартын 1т бичигдэн өөрсдийн анхны топ-10т багтах Time Is Running Out болон топ 20т багтах Hysteria, Sing for Absolution ба Butterflies and Hurricanes зэрэг хит синглүүдийг төрүүлэн гаргажээ.
Хамтлаг мөн 2004 оны 6-р сард анх удаа Гластонбури фестивалыг тэргүүлэн оролцжээ. Энэхүү тоглолтийн дараа хамтлаг үүнийгээ "бидний амьдралдаа тоглосон хамгийн том тоглолт" хэмээн тайлбарлажээ. Хамтлагийн бөмбөрчин Доминик Ховардийн эцэг Виллиам Ховард энэхүү тоглолтийг үзсэн бөгөөд тоглолт дуусаад удаагүй байхад зүрхний шигдээсээр нас баржээ. Энэхүү явдлын талаар Бэллами хэлэхдээ: "Энэ бидэнд тохиолдсон тайзны дараах хамгийн том мэдрэмж төрүүлсэн явдал байсан, тоглолт дуусаад дөнгөж цаг гаруйханы дараа Ховард-н аав үхсэн байсан. Энэ бараг л итгэмээргүй үйл явдал байсан. Бид долоо хоногийн турш зөвхөн Дом-г дэмжиж туслаж байсан. Миний бодлоор тэр аз жаргалтай байсан ядаж л тэрний аав нь хүүгээ харж чадсан магадгүй энэ бүхэн хамтлагийн түүхэнд тохиосон хамгийн сайхан гэрэлт мөч байх." хэмээн хэлжээ. Ингээд энэ бүхний дараагаар Muse аялан тоглолтоо үргэлжүүлжээ. Тэд 2 MTV Europe Awards түүний дотор "Шилдэг алтернатив" болон Q Awards-н "Шилдэг амьд тоглолт" шагнал болон 2005 оны BRIT Awards-с "Шилдэг Британи амьд тоглолт" шагналуудыг тус тус хүртжээ. 2005 оны 7-р сард Muse Парис хотноо болсон Live 8 арга хэмжээнд оролцжээ.
2003 онд хамтлаг Nestle компанид нэхэмжлэл гаражээ. Учир нь Nestle тэдний "Feeling Good" дууг өөрсдийнх нь зөвшөөрөлгүй зар сурталчилгаандаа ашигласан байлаа. Энэхүү нэхэмжлэлийн мөнгөөрөө хамтлаг бүгдийг Oxfam-д хандивласан. Энэ бүх хууль ёсны арга хэмжээний ард хамтлагийн басс гитарчин Крис Волстенхөлм байсан бөгөөд тэрээр саяхан өөрийн 3 дахь хүүхэдтэй болсон бөгөөд хөгжиж буй орнуудын залуу ээжүүдэд нунтаг сүүг уриалан дэмжиж байгаа явдалд Nestle-г дахин шүүмжилжээ.
Албан бус зөвшөөрөлгүй Muse хамтлагийн намтарыг өгүүлсэн Manic Depression нэртэй DVD 2005 оны 4-р сард худалдаанд гарчээ. Хамтлаг энэхүү цомогтой өөрсдийгөө хамтраагүй хэмээн мэдэгджээ.[1]
Бас нэгэн DVD, энэ удаа албан ёсоор Muse 2005 оны 12-р сарын 12нд Absolution Tour нэртэйгээр худалдаанд гаргажээ. Энэхүү цомогт Muse-н Гластонбури фестивалд хийсэн тоглолтын хэсгүүд болон London Earls Court, Wembley Arena болон Лос Анжелос-н the Wiltern Theatre дахь тоглолтуудын хэсгүүдээс тус тус багтаажээ. Энэхүү цомогт "Endlessly" болон "Thoughts of a Dying Atheist" дуунуудын Wembley Arena-д тоглосон хувилбар нь нэмэлтээр багтжээ. Absolution цомгоос цор ганц дуу болох "Falling Away With You" нь энэхүү амьд цомогт багтаагүй бөгөөд Absolution цомог АНУ-д борлуулалтаараа алтан гэрчилгээ авсан байдаг. [2]
2006–08: Black Holes and Revelations болон HAARP цомог
засварлах2006 онд Muse Black Holes and Revelations нэртэй шинэ цомгоо гаргасан бөгөөд энэхүү цомгийг тэд Rich Costey-тай хамтран продюсерлэжээ. Энэхүү цомгийн нэр болон өнгө аяс нь шинжлэх ухааны уран зохиол болон улс төрийг жигших үзлээс бүрэлджээ.
Энэхүү цомог нь худалдаанд гарсан даруйдаа Британы цомгийн чартыг тэргүүлсэн бөгөөд Австрали болон Европд өндөр амжилт үзүүлж АНУ-н Billboard чартад 9т бичигджээ.
Muse шинэ цомгоо худалдаанд гарахаас өмнө өөрсдийн аялан тоглолтоо эхлүүж, шинэ цомгийн ажлаа түр завсарлан 2006 оны 5-р сарын 13нд BBC Radio 1's Big Weekend тэргүүтэй телевизийн нэвтрүүлгээс эхлэн хэд хэдэн телевизийн арга хэмжээнд оролцон шинэ цомогоо сурталчилж эхэлжээ. The Black Holes and Revelations аялан тоглолт шинэ цомог худалдаанд гарахаас хэдхэн хоногийн өмнө эхлэн түүнтэй зэрэгцэн Muse хэд хэдэн хөгжмийн фестивалуудад оролцжээ. Түүний дотроос хамгийн томоохон нь 2006 оны 8-р сард Reading and Leeds Festivals-г манлайлан оролцсон явдал байлаа. Хамтлагийн үндсэн аялан тоглолт 2006 оны 7-р сарын сүүл 8-р сарын эхэн үеэс хойд Америк тивээс эхлэн түүний дараачаар зуны хэд хэдэн хөгжмийн фестивалд оролцон Европт тивд үргэжилсний дотор Их Британий томоохон цэнгэлдэх хүрээлэнд хийсэн тоглолтууд нь багтжээ.
Black Holes and Revelations цомог 2006 оны Mercury Music Prize-д нэр дэвшсэн боловч Arctic Monkeys хамтлагт ялагджээ. Энэхүү цомог Европ тивд 1 сая борлуулалт хийн Платинум гэрчилгээний эзэн болсон байдаг. Цомгийн эхний сингл "Supermassive Black Hole" 2006 оны 5-р сард татаж авах хэлбэрээр худалдаанд гарсан бөгөөд сарын дараа ердийн сингл хэлбэрээр борлуулагдаж эхэлжээ. 2006 оны 8-р сард Muse Abbey Road Studio-д Live from Abbey Road бүрэн хэмжээний цуврал нэвтрүүлэгт оролцжээ.
Цомгийн хоёр дахь сингл "Starlight" 2006 оны 9-р сард, гурав дахь сингл "Knights of Cydonia" 2006 оны 6-р сард АНУ-н радиогоор нээлтээ хийж хожим 11-р сард Их Британид нээлтээ хийжээ. "Knights of Cydonia" нь Австралийн Радиогоор явуулсан Triple J Hottest 100 санал асуулгаар 1-р байрт, 2009 онд явуулсан Triple J's Hottest 100 of All Time санал асуулгаар 18-р байранд тус тус санал авчээ. Цомгийн дөрөв дэхь сингл "Invicible" 2007 оны 4-р сард нээлтээ хийсэн бол цомгийн бас нэгэн сингл "Map of Problematique" 2007 оны 6-р сард зөвхөн татаж авах боломжтойгоор тус тус худалдаанд гарчээ. Энэхүү хувилбарт энэхүү дууны Wembley-н цэнгэлдэхэд дуулсан хувилбар нь мөн багтжээ.
Muse 11-р сарыг бараг бүхэлд 12-р сарын ихэнх хугацааг Европ тивээр Noisettes хамтлагаар дэмжүүлэн аялан тоглолтоо хийжээ. Аялан тоглолт Австралид, 2007 оны эхээр шинэ зеланд, зүүн өмнөд азиийн орнуудад тоглолтоо хийн 2007 оны зун эргэн Англид тоглолтоо хийснээр үргэлжилжээ.
2007 оны BRIT шагнал гардуулах ёслолоор Muse хамтлаг 2 дахь удаагаа "Британы шилдэг амьд хамтлаг" шагналыг хүртжээ.
Одоогийн байдлаар Muse-н хамгийн том тоглолт нь 2007 оны 6-р сарын 16, 17нд Лондон хотноо шинэхэн баригдсан "Wembley"-н цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт зүй ёсоор тооцогдож байна. Тэд энэхүү тоглолтоо оросын сонгодог аялгуу болох "Montagues and Capulets"-р эхлүүлж 2 өдрийн тоглолтноосоо бүрдсэн "HAARP" нэртэй амьд цомгоо гаргажээ. "HAARP" цомог нь АНУ-д 2008 оны 4-р сарын 1нд, Их Британид 2008 оны 3-р срын 17нд тус тус худалдаанд гарчээ. NME сэтгүүл дараа нь энэхүү цомгийг бүх цаг үеийн шилдэг 40 амьд цомгийн нэгээр шалгаруулан нэрлэсэн байна.
2007 оны 7-р сард Muse Европ тивээр аялан тоглолтоо хийж 8-р сард Америк тив үргэлжлүүлэн тоглолтоо хийж байжээ. Энэ үеэрээ тэд Нью-Йорк хотод болсон Madison Square Garden тоглолтын тасалбар бүгд зарагдаж дуусаж, мөн 2007 оны 9-р сарын 15нд The White Stripes хамтлаг тоглолтоо цуцалснаас үүдэн Austin City Limits шоуны 2 дахь оройг манлайлан уран бүтээлээ толилуулжээ, 2007 оны 10-р сард Лас Вегас хотноо Daft Punk, Queens of the Stone Age, Rage Against the Machine хамтлагуудтай хамтран тоглолтоо хийсэн.
Muse улмаар аялан тоглолтоо Зүүн Европоор үргэжлүүлэн ОХУ болон Скандиновын орнуудаар тоглолтоо тус тус хийн түүний дараагаар Шинэ Зеланд болон Австрали улсуудаар аялан тоглолтоо үргэжлүүлжээ.Ийнхүү тэд Black Holes and Revelations аялан тоглолтынхоо сүүлийн хэсэгт KROQ Almost Acoustic Christmas концертийг манлайлан оролцож Австрали,АНУ,Өмнөд Ази,Шинэ Зеланд улсуудад аялан тоглолтоо тус тус хийжээ.
2008 онд Muse хэд хэдэн тоглолт хийсний дотор Дубай,Жоханнесбург,Капэ Тоун(Cape Town) зэрэг хотуудад хийсэн тоглолтууд багтаж байлаа.2008 оны 4-р сарын 12нд Muse Teenage Cancer Trust буюу хорт хавдартай залуучуудад туслах хандивийн аяны хүрээнд Royal Albert Hall-д тоглолтоо хийжээ.
2008 оны 6-р сарын 6нд Muse Rock in Rio Lisboa-д Линкин Парк,Kaiser Chiefs,The Offspring зэрэг уран бүтээлчдтэй хамтран оролцжээ.8-р сарын 13нд Дублиний Марли Парк,8-р сарын 14нд Бэлфаст тоглохоор товлоод байсан боловч Belfast Telegraph сонинд энэхүү тоглолт цуцлагдсан тухай нийтлэгджээ.Kasabian болон Glasvegas хамтлагууд Muse-г Ирланд дах тоглолтуудыг дэмжин оролжээ.Үүнээс хэдхэн өдрийн дараа Muse 8-р сарын 16нд Chelmsford-д, 8-р сарын 17нд Staffordshire-д тус тус V festival 2008-г манлайлан оролцохоор товлогджээ.Тэд ийнхүү хэд хэдэн тоглолт хийснийхээ дараагаар үргэлжүүлэн Өмнөд америкт тоглолтоо хийж магадгүйг онцолжээ.
2008 оны 9-р сарын 25нд, Бэллами,Волстенхолм,Ховард нарыг хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Plymouth их сургуулийн хүндэт доктор цолоор шагнажээ.
2009–11: The Resistance
засварлахMuse хамтлагийн The Resistance цомог 2009 оны 9-р сард худалдаанд гаржээ.Энэ цомог нь тэдний хувьд өөрсдөө цомогоо продюсер хийсэн анхны цомог байлаа.Цомгийг Адрайн Башби инжинээринг хийж,Марк Стэнт засварлажээ.Худалдаанд гарсан цагаасаа эхлэн The Resistance дэлхийн 19 оронд борлуулалтаараа тэргүүлж,Их Британид борлуулалтаараа тэрүүлсэн Muse-н 3дах цомог болж улмаар Биллбоард чартны 3т бичигджээ.
Энэхүү цомгийг хөгжмийн шүүмжлэгчид өндрөөр үнэлсний дотроос тэдний эрмэлзэл,сонгодог хөгжмийн бүтээл болох "Exogenesis: Symphony" хэмээх 3 хэсгээс бүрдсэн симфони хөгжмийг ихэд сайшаажээ.Exogenesis симфоны 1-р хэсгийг Гай Ритчи-н найруулж Жүд Лаув-н тоглосон Диор(Dior) брэндийн хувцасны "A Rendezvous" рекламанд ашиглажээ.The Resistance цомог нь тэдний өмнөх цомог Black Holes and Revelations-н амжилтыг эвдэж Их Британид эхний долоо хоногтоо 148,000 хувь борлуулагдсан.Цомгийн эхний сингл "Uprising" нь The Resistance цомог худалдаанд гарахаас 7 хоногийн өмнө гарсан.9-р сарын 13нд Muse энэхүү дуугаа Нюрк хотноо болсон 2009 MTV Video Music Awards дээр дуулсан.
Цомгийн аялан тоглолт болох "The Resistance Tour" 2009 оны 9-р сард Английн Дэвон-н Тэигнмунт хотын Seaside Rendezvous нэртэй газраас эхэлсэн. Энэ аялан тоглолтоороо тэд 2010 оны 4-р сард болсон Coachella фестивалд оролцсон.Мөн тэд 2010 оны 9-р сард Вэмблийн цэнгэлдэхэд 2 ч удаа тоглолтоо хийсэн.Muse мөн түүнчлэн U2 хамтлагийн 360° Tour тоглолтонд нь хамтран оролцсон.KROQ-FM-н зохиосон байгуулсан "Breakfast with Muse Concert" нэвтрүүлэгт Muse-н аялан тоглолт хэр удаан үргэлжлэхийг асуусан асуултанд "Бид дараа жилийн сүүл хүртэл аялан тоглолтоо хийнэ,мөн бид бид U2-тай хамтарч тоглолтоо хийнэ.Европ дах аялан тоглолтоо дуусаад Австрали болон Азид тоглолтоо хийнэ ингээд дараа нь буцаад Америкт ирж нэмэлт хэд хэдэн тоглолт хийнэ.Энэ бидний хувьд Америкт хамгийн удаан үргэжлэх аялан тоглолт байх болно.Энэхүү тоглолтууд 2-р сарын сүүл 3-р сард эхлэнэ." гэж хариулжээ.
2010 оны 1-р сард Muse Австрали болно Шинэ Зеландийн Аукландад эхлэн хэд хэдэн газар зохиогдож Пэртэд дуусдаг Big Day Out фестивалыг манлайлан оролцжээ.2010 оны 4-р сарын 17нд Muse Coachella фестивалыг манлайлан оролцсон.Мөн Muse 2010 оны Гластонбури фестивалыг Стив Вондер болон Гориллаз хамталгуудтай хамтран манлайлсан.Тэдний фестивал үүгээр ч дуусахгүй цаашлаад 2010 онд болсон Oxegen фэстивалыг Arcade Fire болон Eminem-тэй хамтран манлайлж,2010 оны Hovefestivalen,T in the park 2010 болон өөр олон фестивалуудад удаа дарааллан оролцсон ба түүний дотор Austin City Limits хөгжмийн фестивал багтаж байлаа.2010 оны 4-р сарын 20нд Muse Хойд Америкийн аялан тоглолтын хүрээн 14 газар тоглолтоо хийхээр болсноо зарлажээ.Тэд энэхүү тоглолтуудаа 2010 оны 9-р сараас 11-р сарын хооронд хийхээр төлөвлөжээ.4-р сарын 28нд нэмэлтээр хойд америкт 4 газар тоглолтоо хийхээр болсноо зарлажээ.
2010 оны 5-р сарын 7нд,Muse Twillghy киноны 3-р анги болох Eclipse-д зориулан дуу бүтээж байгаагаа мэдэгджээ.Энэхүү дуу "Neutron Star Collision (Love Is Forever)" нэртэйгээр 2010 оны 5-р сарын 17нд худалдаанд гарчээ.Энэ дуу нь тэдний Twilight кинонд багтсан 3дах дуу болжээ.Гластонбури 2010 фестивалд дээр Muse хамтлагийн тоглолтонд U2 хамтлагийн гитарчин The Edge гарч ирж "Where the Streets Have No Name" дууг хамтран тогложээ.Учир нь U2 хамтлаг тухан жилийн Гластонбури фестивалийг хамтлагийн ахлагч Bono-н нурууны гэмтлээс болж цуцлаад байсантай нь холбоотой ажээ.Ийнхүү хэд хэдэн гайхалтай амьд тоглолт хийсний дараагаар Muse 2010 оны 7-р сарын 2нд Лондон хотноо болсон O2 Silver Clef Award-с шагнал хүртжээ.Энэхүү шагналыг Рожэр Тайлор болон Queen хамтлагийн гитарчин Бриан Май нар гардуулжээ.Тайлор шагналыг гардуулах үеэрээ Muse-г "маргаангүй өнөө цагын хамгийн агуу амьд хамтлаг" хэмээн тодотгожээ.
2010 оны 9-р сарын 12нд Muse "Uprising" дуугаараа MTV Video Music Awards-с шилдэг тусгай эффэкт шагналын эзэн болжээ. 11-р сарын 21нд Muse American Music Awards-н Алтернатив Рок хөгжмийн төрөлд шилдэг хамтлаг шагналын эзэн болсон.12-р сарын 2нд Muse 53дах удаагийн Грэммийн шагналд 3 төрөлд нь дэвшиж улмаар 2011 оны 2-р сарын 13нд "The Resistance" цомгоороо шилдэг рок цомгийн шагналыг хүртжээ.
The Resistance цомгийн АНУ дах амжилттай борлуулалт, радио цацалтууд дээр үндсэн Billboard 2010 оны шилдэг Алтернатив Рок хамтлагаар нэрлэжээ. The Resistance цомогт багтсан "Uprising", "Resistance" болон "Undisclosed Desires" дуунууд нь Billboard-н Алтернатив дууны жагсаалтанд нь 1, 6 болон 49-р байруудыг тус тус эзэлжээ. 2011 оны 7-р сарын 30нд Лос Анжелос хотноо L.A. Rising фестивалд Rage Against the Machine хамтлагийн дэмжин тоглолтоо хийсэн. Энэ үеэр Muse-с гадна Rise Against, Lauryn Hill, Immortal Technique болон El Gran Silencio зэрэг уран бүтээлчид Rage Against the Machine хамтлагийг дэмжин тоглолтоо хийжээ. 8-р сарын 13нд Muse Сан Фрациско хотноо зохион байгуулагдсан "Outside Lands Music and Arts Festival"-г манлайлан оролцжээ. Мөн Muse 2011 оны 8-р сард "Reading and Leeds Festival"-г тэргүүлэн оролцсон. Muse өөрсдийн Origin of Symmetry цомгийн 10 жилийн ойгоо тохиолдуулан аялан тоглолтууддаа цомгийн 11 дууг бүгдийг нь тоглож байжээ. Muse мөн 2011 оны 8-р сард болсон Lollapalooza фестивалыг тэргүүлэн оролцсон.
Live from Abbey Road
засварлах2012–13 он: The 2nd Law болон Live at Rome Olympic Stadium
засварлах2011 оны 10-р сарын 18нд Billboard сэтгүүлд өгсөн ярилцлаганд, хамтлагийн менежер Антони Аддис Muse аль хэдийн Лондон хотноо 6 дахь цомгийн ажилдаа орсныг дурдаад тэднийг 2012 оны 10 сар гэхэд шинэ цомгоо гаргах бодолтой байгааг мэдэгджээ. Бэллами энэ цомгоо тоглоомоор "Христэд итгэгч рап гангстер, орчноо мэдсэн тэрслүү үзэлт dubstop ба нүүр хайлахаар мэтал Фламенго ковбой толгой эргүүлэгчүүдийн холимог" хэмээн твиттер хуудсаараа жиргэжээ.
Уран бүтээлүүд
засварлах- Showbiz (1999)
- Origin of Symmetry (2001)
- Absolution (2003)
- Black Holes and Revelations (2006)
- The Resistance (2009)
- The 2nd Law (2012)
- Drones (2015)
- Simulation Theory (2018)
- Will of the People (2022)
Эшлэл
засварлах- ↑ Amazon, Amazon. "Manic depression". Amazon.com. Татаж авсан: 2 April 2008.
- ↑ "Search Results". Gold and Platinum. RIAA. Татаж авсан: 27 January 2008.