Mesmerism

Контент бүтээгч, Энтертайнмент

Mesmerism (Монголоор: Мэсмэрисм) нь хоёр хүний бүрэлдэхүүнтэй [Д. Ганцогт, Э. Мөнх-эрдэнэ] ба 2016 оны 12 сарын 15-нд өөрсдийн "Mesmerism" фэйсбүүк хуудсанд анхны бичлэг болох "Дүүгийн ёолкны мөнгө" тавьснаар олон нийтэд танигдаж эхэлсэн. Энэхүү өдрөөс хойш гурван жилийн хугацаанд 200 гаруй бичлэг болон 3 бүрэн хэмжээний уран сайхны кино болон 1 олон ангит кино бүтээжээ.

Бичлэг засварлах

Mesmerismfacebook, youtube хуудсанд орох контент нь нийгэмд эерэг хандлагатай, зөв үлгэр дуурайлалтай бөгөөд бүх насныханд зориулан бүтээдэг. Энэ нь 2-3 минутын амьдралд тохиох энгийн үйлдлүүдийг уран сайхны юмуу хөгжилтэй хэлбэрт оруулсан зохиолтой дүрслэл юм.

Бүтээл засварлах

ОРК уран сайхны кино засварлах

Орон нутгаас оюутан болон ирсэн 2 залуу хэрхэн их хотын соёлтой танилцаж буй тухай 90 минутын турш хөгжилтэй байдлаар өгүүлнэ.


Кино зохиол : Д. Ганцогт, Г. Гантогтох

Ерѳнхий Найруулагч : Д. Ганцогт, Э. Мөнх-эрдэнэ

Кино нээлт : 2018 оны 05 сарын 18

Сүүлчийн монита уран сайхны кино засварлах

Төгсөх күрсийн оюутнууд дунд монита зарласнаар киноны үйл явдал хөгжилтэй байдлаар 55 минутын турш өгүүлнэ.


Кино зохиол : Г. Ганлхагва

Ерѳнхий Найруулагч : Д. Ганцогт

Кино нээлт : 2018 оны 12 сарын 25-нд IPTV-д орсон

Диваажинд хүрэх зам уран сайхны кино засварлах

Хорт хавдар нь сүүлчийн шатандаа орсон Улаанаа, Ганаа 2 үхэхээсээ өмнө далай үзэхээр шийднэ. Тэд эмнэлгээс оргох замдаа нэгэн машин хулгайлах бөгөөд тэрхүү машины багаажинд УИХ гишүүны өргөмөл охин хулан барьцаалагдан хэвтэж байсныг мэдээгүй өнгөрнө...


Ерѳнхий продюсер : Ж.Энхжаргалан

Ерѳнхий Найруулагч : Д. Ганцогт

Кино нээлт : 2019 оны 05 сарын 17

Ангаахын алдартнууд засварлах

Олон ангит кино Анагаахын сургуулийн оюутнуудын амьдралыг харуулна. Тэд олон асуудал адал явдалтай таардаг түүнийгээ яаж даван туулахыг энэ киноноос үзэж болно.

Энэхүү киног та Voo апликэйшнээс үзэж болно.

Нэмэлт холбоосууд засварлах