Лэди Гага

Америкийн Нэгдсэн Улсын дуучин, жүжигчин
(Lady Gaga-с чиглүүлэгдэв)

Леди Гага засварлах

 

Леди Гага (Англи: Lady Gaga), 1986 оны 3 сарын 28-нд төрсөн) хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Стефани Жоанн Анжелина Жерманотта (Англи: Stefani Joanne Angelina Germanotta) нь Америкийн Нэгдсэн Улсын дуучин, жүжигчин, ая зохиогч, бүжигчин, продюсер, бизнесмен эмэгтэй юм. Тэр өсвөр наснаасаа эхлэн урлагт хөл тавьсан бөгөөд ер бусын байдлаараа танигдсан билээ.

Түүний анхны цомог болох (Англи: The Fame)нь 2008 оны 8-р сарын 19-нд гарсан ба энэхүү цомгийн "Just Dance" , "Poker Face" дуунууд нь амжилттай болсон. Мөн 2009 онд гарсан анхны студи цомог болох (Англи: The Fame Monster)-ын "Bad Romance", "Telephone" , "Alejandro" дуунууд нь олон чартуудад тэргүүлж, гайхалтай амжилт авчирсан юм.

Lady Gaga-гын 2 дахь бүрэн хэмжээний цомог болох () нь Англи: Born This WayАмерикийн Billboard чартын top 200-г тэргүүлж, эхний долоо хоногт тус улсад нэг сая гаруй хувь борлуулагджээ. Мөн цомгийн title дуу нь долоо хоног хүрэхгүй хугацаанд iTunes Store-т нэг сая гаруй татагдсан нь хамгийн их борлуулалттай дуу болсон. Түүний 3 дахь цомог болох (Англи: ARTPOP) нь 2013 онд гарсан ба "Applause" дуу нь амжилт дагуулжээ. Мөн түүний 2014 онд гарсан анхны жазз цомог болох (Англи: Cheek To Cheek)-д Tony Bennett хамтран ажиллажээ. Gaga-гын 5 дахь цомог болох 'Joanne' нь 2016 онд цацагдсан ба Америкийн чартуудад тэргүүлсэн юм. 2018 онд Star is born ( soundtrack) гаргасан бөгөөд тус цомогт багтсан Shallow дуу нь Billboard чартыг тэргүүлсэн. Shallow дуу нь түүхэн дэх хамгийн их шагнал хүртсэн дуу болсон. 2020 оны 5 сарын 29 нд өөрийн 6 дах студийн цомог болох " Англи: Chromatica" гаргасан бөгөөд тус цомгийн тэргүүлэх синглэ Stupid Love дуу нь Billboard hot 100 чартын шилдэг 5 т дебют хийсэн нь 2013 онд гаргасан Applause дуунаас хойших түүний ганцаарчилсан хамгийн өндөрт дебют дуу болсон. Мөн тус цомогт багтсан Арина Грандетай хамтарсан Rain on me дуу Billboard chart тэргүүлж, 2020 оны хамгийн их тоглогдсон 7 дох дуугаар нэрлэгдэж, 63 дах Грамми наадмаас Best Pop Duo/Group Performance төрөлд ялалт байгуулснаар Грамми түүхэн дэх анхны эмэгтэй хамтрал болсон. 2021 онд Tony Bennett хамтран 2 дох жазз цомгоо Love for sale нэртэйгээр гаргасан бөгөөд тус цомгоороо Грэмми шагнал хүртсэн. 2021 онд Лэди Гага 3 өөр арванд 4 синглээ 10 сая хувь борлуулсан анхны уран бүтээлч болж Геннист бүртгэгдсэн.

Энэ хугацаанд тэр жүжиглэж эхэлсэн бөгөөд (Англи: American Horror Story: Hotel)буюу Америкийн аймшигт түүхийн 5-р бүлгийн ангид гол дүр бүтээсэн бөгөөд уг дүрээрээ Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслолын "Шилдэг эмэгтэй жүжигчин" төрөлд ялалт байгуулсан билээ. Үүний дараагаар уянгын драма болох (Англи: A Star Is Born)-д гол дүрд тоглож, soundtrack-уудыг продьюсер Bradley Cooper-тэй хамтран дуулсан ба энэ нь 2018 оны 10-р сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн. Тэр (Англи: A Star Is Born) киноны 18 дуунуудаас 15-ыг нь бичиж, продьюсерлэсэн. Shallow дуугаараа Гага нэг жилийн хугацаанд Оскар, Грэмми, BAFTA, Алтан бөмбөрцөг шагналуудыг хүртсэн түүхэн дэх анхны эмэгтэй болсон.

2016 оны 1-р сарын байдлаар 27 сая цомог, 146 сая синглэ борлуулсан нь түүнийг дэлхийн хамгийн сайн борлуулалттай уран бүтээлчдийн нэг болгосон юм. Түүний амжилтад Гиннесийн дэлхийн дээд амжилт, Грэммийн есөн шагнал, Дуу зохиогчдын танхимаас хүртсэн шагналууд мөн Америкийн загвар зохион бүтээгчдийн зөвлөлийн шагналууд багтжээ. Түүнийг Billboard-ын 'Оны шилдэг уран бүтээлч' болон 'Оны шилдэг эмэгтэй'-гээр тодруулсан бөгөөд Америкийн бизнесийн сэтгүүл болох Forbes-ийн хүч чадал, орлогын зэрэглэлд багтаасан байна. Мөн 2012 онд VH1-ийн "Хөгжмийн ертөнцийн шилдэг эмэгтэй" жагсаалтын 4-рт бичигдэж, 2011 онд Time сэтгүүлийн сүүлийн арван жилийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тухай уншигчдын санал асуулгад 2-р байр эзэлсэн байдаг. Тэрээр хүмүүнлэгийн ажил, нийгмийн идэвхи, тэр дундаа LGBT-ийн эрхэд хамаарах ажлууд, залуучуудыг чадавхжуулах, дээрэлхэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг "Born This Way" ашгийн бус байгууллагаараа олонд танигдсан юм. 2017 онд Superbowl хагас цагийн үзүүлбэрийг үзүүлсэн нь шилдэг үзүүлбэрүүдийн 1 ээр тооцогддог. 2018 оны 12 сараас эхлэж Лас Вегаст резиденс тоглолтоо зохиож эхэлсэн бөгөөд Enigma+Jazz and piono тоглолт нь Лас Вегаст зохиогдсон хамгийн их ашиг олсон тоглолтоор нэрлэгдсэн. 2021 онд House of Gucci кинонд гол дүрд тоглож тухайн дүрээрээ хэд хэдэн шагнал хүртсэн. 2023 оноос Лэди Гага Ерөнхийлөгчийн дэргэдэх Урлаг, хүмүүнлэгийн ухааны хорооны даргаар ажиллаж эхэлсэн. 2024 онд нээлтээ хийх Joker: Folie à Deux кинонд Harley Quinn дүрд тоглосон.


Аялан тоглолтууд засварлах

*The Fame Monster ball tour 2009-2011

*Born This Way ball tour 2011-2012

*ArtRave: The ARTPOP Ball Tour 2013-2014

*Joanne ball tour 2017-2018

*Chromatica ball tour 2022

Цомгууд засварлах

*The Fame (2008)

*The Fame Monster (2009)

*Born This Way (2011)

*ARTPOP (2013)

*Cheek To Cheek (2014)

*Joanne (2016)

*A Star Is Born Soundtrack (2018)

*Chromatica (2020)


Бүтээлүүд засварлах

Television
Жил Нэр Role Notes
2001 The Sopranos Classmate "The Telltale Moozadell" (Season 3, episode 9)
Uncredited
Pre-fame
2005 Boiling Points Herself Pre-fame
2009 Gossip Girl "The Last Days of Disco Stick" (Season 3, episode 10)
Cameo appearance
2009-2011 Saturday Night Live Musical guest "Ryan Reynolds/Lady Gaga" (Season 35, episode 2)
"Justin Timberlake/Lady Gaga" (Season 36, episode 22)
2010 Double Exposure Herself "No One Can Work Like This"
2011 American Idol Mentor Season 10
So You Think You Can Dance Guest judge (Season 8, episode 3)
Born To Dance Herself Season one
A Very Gaga Thanksgiving ABC Special
Perez Hilton Superfan Series premiere
2011-2012 Dick Clark's New Year's Rockin' Eve with Ryan Seacrest Performed and joined New York City Mayor Michael Bloomberg in dropping the Times Square Ball.
2012 Oprah's Next Chapter "Lady Gaga and Her Mother, Cynthia" (Season one, episodes 14-15)
The Simpsons "Lisa Goes Gaga" (Season 23, episode 22)
Opening Act "Von Smith & Lady Gaga"
Film
Жэл Нэрэ Role Notes
2011 Lady Gaga Presents the Monster Ball Tour: At Madison Square Garden Herself HBO Special
Producer
Emmy Award for Outstanding Picture Editing for a Special (Single or Multi-Camera)
The Muppets Cameo appearance
Deleted scene
2012 Katy Perry: Part of Me Cameo appearance
Machete Kills La Chameleón Theatrical film debut

Холбоос засварлах

  Commons: Лэди Гага – Викимедиа зураг, бичлэг, дууны сан