Java cуурьтай програмчлалын хэл
Түүх
засварлахЖава хэлийг 1991 онд James Gosling бүтээсэн бөгөөд анх Oak гэсэн нэрээр гарч байсан. Java хэл нь C++ дээр түшиглэн зохиогдсон учир С++ хэл классын гадна функцүүдийг тодорхойлох боломжгүйн адил жава дахь бүх зүйл класс дотор бичигдэнэ. Мөн жава хэл С++ хэлний синтакс (бичиглэлийн дүрэм) – ийг өөртөө шингээн хязгаарлагдмал сул талыг шийдвэрлэж чадсан хэрэглээний өргөн боломжтой хүчирхэг хэл юм. Харин Жава – д суурилсан програмчлалын хэл гэхээс илүү жава хэлний ашиглаж болох давуу талуудыг тайлбарлая.
Платформ
засварлахЖава хэл нь платформ хамаарахгүй ажилдаг өөрөө бол жава програмд өөрчлөлт оруулалгүйгээр өөр үйлдлийн систем(жиш : Windows, Linux, SunOs гэх мэт) дээр ажиллуулж болдог. Энэ бол Жава виртуаль машин (Java Virtual Machine) байх бөгөөд JVM нь програм болон платформын хооронд гүүр болж ажиллалдаг. Жава програм нь шууд платформ, техник хэсгүүдтэй харьцахгүй, харин машин болгон өөрийн гэсэн JVM буюу хэлмэрчтэй байх ба түүгээр дамжуулж ажиллана. JVM нь бодит машин биш боловч үнэндээ маш төстэй системийн програм юм.
Програм болон платформын хооронд орчуулагч ашиглладаг учраас Жава код нь натив кодоос бага зэрэг удаан ажиллана. Гэхдээ сайн хөрвүүлэгч болон виртуаль машины ачаар натив кодтой ойролцоо хурдаар ажиллуулж чаддаг. JVM нь өөртөө хог цэвэрлэгч дэд систем болон алдаа барих аргацлалтай байдаг учраас Жава програмууд урт хугацаанд маш тэсвэртэй ажиллах чадвартай байдаг. Хог цэвэрлэгч нь хэрэглэгдэхгүй байгаа объектуудыг санах ойгоос автоматаар чөлөөлж байдаг. Үүний ачаар програм зохиогч санах ой дүүрэлтэд санаа зовох хэрэггүй болсон. Хог цэвэрлэгч нь програмуудтай зэрэгцэн өрсөлдөж ажилладаггүй, систем харьцангүй чөлөөтэй болох үед ажлаа хийдэг.
JDK
засварлахАлдаа барих гэдэг нь программыг унагахад хүргэдэг онцгой тохиолдлуудыг тухайн үед нь барьж тохирох шийдэл гаргах боломж олгодог. Жава програмыг JDK(Java Development toolKit) багажаар бүтээнэ. JDK нь өдийг хүртэл маш цөөхөн хувилбар гарсан байдаг. JDK – д өөрийн гэсэн хөгжүүлэлтийн орчин байдаггүй. JDK – г ихэвчлэнэ android програмчлахад ашигладаг. Жава програм ажиллах хүртэл 2 үе шат дамжина. Эхлээд эх кодыг байт код руу хөрвүүлнэ, дараа нь байт кодыг санах ойд ачаалаад тухайн машины натив код руу орчуулна. Ингээд машин код болон ажиллана.