Infinite (Эминэмийн цомог)

Infinite
Студийн цомог: Эминэм
Худалдаанд гарсан 1996 оны 11 дүгээр сарын 12
Бичлэг 1995 оны 12 дугаар сар - 1996 оны 06 дугаар сар
Бичлэгийн студи Web Entertainment
Жанр Хип Хоп
Үргэлжлэх хугацаа 37:54
Үйлдвэрлэгч Ах дүү Басс (Ерөнхий продюсер), Денаун Портер, Эминэм
Студи Bass Brothers basement

Infinite бол Америкийн реппер Эминэм-ийн анхны студийн цомог юм. Энэ нь 1996 оны 11 дүгээр сарын 12-нд Web Entertainment-аас дамжуулан гарчээ. Бичлэгийн ажлыг Ах дүү Басс-ын студид хийж, продакшны ажлыг Денаун Портер, Эминэм нар хариуцаж авсан байна. Энэ цомогт Детройт-ын репперүүд болох Прүүф, Денаун Портер, Аи-Кю, Мое Мэн-И, Трий, Таими мөн дуучин Анжела Уоркмэн нар хамтран ажилласан байна.

Infinite-ийн биет хуулбарууд нь кассет болон хуурцаг хэлбэрээр гарсан бөгөөд Эминэм хуулбаруудыг Детройт хотод л заржээ. Энэ цомог нь ямар ч онлайн хөгжмийн дэлгүүрт байхгүй бөгөөд зөвхөн Infinite гэдэг дуу нь л Spotify дээр тавигдсан байна. 2016 оны 11 дүгээр сарын 17-нд буюу цомгийн 20 жилийн ойгоос тав хоногийн дараа Эминэм өөрийн Youtube сувагтаа Ах дүү Бассын бүтээсэн Infinite нэртэй дууныхаа ремиксийг анх удаагаа дижитал хэлбэрээр цацжээ. Эргэн харахад цомог нь шүүмжлэгчдээс янз бүрийн үнэлгээг авсан байна. Энэ цомог нь арилжааны бүтэлгүйтэл байсан бөгөөд 1000 орчим хувь борлогджээ. Энэ нь Эминэмийг олны танил болохоос болон Interscope Records-той гэрээ хийхээс өмнө гарсан цомог учир хожмоо энэ цомог нь үнэ цэнэтэй болсон юм.

Дуунуудын жагсаалт

засварлах
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Infinite"   4:11
2. "W.E.G.O (Interlude)"   0:26
3. "It's O.K. (featuring Eye-Kyu)"   3:29
4. "Tonite"   3:45
5. "313 (featuring Eye-Kyu)"   4:11
6. "Maxine (featuring Denaun Porter & Three)"   3:55
7. "Open Mic (featuring Thyme)"   4:02
8. "Never 2 Far"   3:38
9. "Searchin' (featuring Eye-Kyu)"   3:45
10. "Backstabber"   3:24
11. "Jealousy Woes II"   3:19
Нийт үргэлжлэх хугацаа:
37:54
Цомгийн нэр Цомгийн дэлгэрэнгүй Чартад эзэлсэн байр Борлуулалт Гэрчилгээ
АНУ Австрали Бельги Канад Дань Франц Герман Шинэ Зеланд Швецарь Их Британи
Infinite
  • Огноо: 1996 оны 11 дүгээр сарын 12
  • Лэйбл: Web
  • Формат: LP, кассет










  • АНУ: 1,000