I Конишики Ясокичи
Конишики Ясокичи (Япон: 小錦八十吉, 1866 оны 11 сарын 21 - 1914 оны 10 сарын 22) нь Мэйжи эриний дунд үед барилдаж байсан, мэргэжлийн сүмогийн 17 дахь ёкозүна юм. Ид үедээ 168 см өндөр, 143 кг жинтэй байв. Казүса мужийн Мүша тойрог, өдгөөгийн Чиба мужийн Самбү тойрог, Ёкошиба Хикаригийн уугуул. Жинхэнэ нэр нь Ивай Ясокичи (岩井八十吉). Макүүчи буюу дээд зиндаанд 26 башод барилдаж, 119 ялж, 24 ялагдаж, 9 тэнцэж, 7 хойшилж, 101 өнжсөн, ялалтын хувь 0.832. Түрүүлсэнтэй дүйцэхүйц амжилтыг 7 удаа үзүүлжээ.
人物・逸話
засварлахГазрын сүмогийн оозэки байсан эцэг нь хүүгээ сүмоч болгохыг хүсдэг байсан бөгөөд Сакүрад үзүүлэх барилдаан хийхээр очоод байсан Такамиямаг гуйж, Такасаго дэвжээнд оруулжээ. Гэвч тэрээр бэлтгэлийн хатуу хөтүүгээс шантран нэг бус удаа оргож байсан гэдэг.
Хурдан шаламгай хөдөлгөөнтэй түүнийг "Галзуу цагаан заан" гэж хочилдог байжээ.
Цагаан царайтай, хүүхдэрхүү төрхтэй Конишики тухайн үедээ маш их алдартай байсан бөгөөд түүний торгон зураг нь тэр дороо зарагдаж дуусдаг байжээ.
1888 оны 5 сарын тэмцээнээс дээд зиндаанд дэвшсэнээс хойш 4 жилийн хугацаанд 39 дараалж ялсан тэрээр 1896 онд ёкозүна болохдоо оргил үе нь өнгөрсөн байснаас тэр үү, ёкозүна цолтой байхдаа түрүүлсэнтэй дүйцэхүйц амжилт үзүүлж чадаагүй ажээ. Гэхдээ багш Такасаго нь түүнийг ёкозүна болсны дараахан тархины өвчин тусч, Конишики багшаа асарч тойлж байсан нь нөлөөлсөн байж магадгүй гэлцдэг. Түүний Оозүцүд унаж, ялсан Оозүцү инээсэн байдалтай гэрэл зураг үлдэж хоцорсон байдаг.
Түүнийг хүндэтгэж, хожим хэд хэдэн бөх Конишики Ясокичи хэмээх нэрээр барилдаж байснаас 1990-ээд онд барилдаж байсан, Хавайн арлаас гаралтай, "махан бөмбөг" хэмээх оозэки Конишикиг монголчууд сайн мэдэх билээ.