I Чонжун ван

(I Жэнжун ван-с чиглүүлэгдэв)

I Чонжун ван[1] (солонгос: 정종; ханз:定宗) (923-949) нь 945-949 оны хооронд Курё улсыг захирч байсан гурав дахь ван юм. Тэрээр Тэжу вангийн хоёрдугаар хүү бөгөөд 945 онд өөрийн ах Хежун ван таалал төгссөний дараа вангийн суурийг булаан авсан байна. Гэвч төдөлгүй 949 онд дүү Куанжун ванд алагдсан.

I Чонжун ван
Курё улсын ван
Хаанчлал945-949
Хаан суусан945
Бүтэн нэрВан Ю
Төрсөн огноо923
Төрсөн газарКэсон
Өнгөрсөн огноо949
Өнгөрсөн газарКэсон
ӨмнөхХежун ван
УдаахКуанжун ван
Их хатанМүньгун хатан
Мүньсон хатан
ХатанЧонжүнамвонь ахайтан
ХүүхэдКёнчүнвонь гүн
Нэр нь тодорхойгүй гүнж
ЭцэгТэжу ван
ЭхШиньмёнсүньсон хатан
УлсКурё улс
Ургийн овогВан овог
Сүмийн цолI Чонжун

945 онд эх өөртэй ах Хэжун вангийн дараа улсын ван болсны дараа өөрийг нь эсэргүүцсэн ханхүү Ван Гю, сайд Пак Сулхуй нарыг зайлуулахаар оролдсон хэдий ч, хүчирхэг нөлөөтэй ноёдын эсэргүүцлийн улмаас бүтэлтэй болсонгүй. 946 онд улсын сангаас 70,000 шуудай будаа гаргаж буддын сүм хийдийг ивээн тэтгэж хөрөнгө оруулжээ. 947 онд нийслэл хотоо Пёньян хот руу нүүлгэх зарлиг буулгасан хэдий ч, ноёдын эсэргүүцлээс болж бүтэлгүйтэв. Чонжун вангийн эсрэг олон удаагийн хуйвалдаан хийсэн нь илэрснээс болж, түүний сэтгэл зүйд өөрчлөлт оржээ.

949 онд эх нэгтэй дүү Ван Сод вангийн суурийг шилжүүлэх зарлиг буулгасны дараа таалал төгсжээ.

Өмнөх
Хежун ван
Курё улсын ван
945-949
Дараах
Куанжун ван

Эшлэл засварлах

  1. Түүнийг I Чонжун ван гэж нэрлэсний учир нь Курё улсын түүхэнд хоёр өөр Чонжун ван байсан агаад эдгээрийн эхнийх нь туc улсын 3-р ван буюу уг ван, харин дараагийн II Чонжун ван бол Курё улсын 10-р ван болно.