III Пётр (1728–1762) — 1761–1762 онд Оросын эзэнт гүрнийг 6 сарын хугацаанд төр барьсан хаан юм. Германы Киелд төрсөн тэрбээр Пётр I-ийн төрсөн хүүхдүүдийн нэг Анна Петровна болон Чарлес Фредерик гүнгийн ганц хүү болон мэндэлжээ. Герман хэлээр ярьдаг Пётр орос хэлээр сайн ярьдаггүй байв. Анна Петровна Пётрийг төрүүлээд удалгүй өөд болсон бөгөөд 1739 онд түүний эцэг Чарлес Фредерик мөн өөд болсноор 11 насандаа Пётр Холлштайн-Готторпийн гүнтэн болжээ. 1742 онд түүний эх болох Анна Петровнагийн дүү Елизавета нь Орос улсын Хатан хаан болох үед түүнийг Германаас Орос улсад авчиран залгамж хунтайж болгов. Элизабет Хатан хаан Пётр III-ийг Софиа Августе Фредерик Их Екатеринатэй гэрлүүлэхээр сонгон тэд 1745 оны 08-р сарын 21-нд гэрлэжээ. Тэдний гэрлэлт тийм ч аз жаргалтай байгаагүй ч тэд нэг хүү - Орос улсын ирээдүйн хаан Паул I, нэг охин - Анна Петровнаг (1757-1759) төрүүлжээ.

186 хоног Хаан байх хугацаандаа тэрээр 220 шинэ хууль баталсны дотор Баруун Европийн орнуудын хүртэл хийж чадаагүй зүйл болох шашны эрх чөлөөг тунхагласан юм. Тэр мөн төрийн авилгалын эсрэг үйл ажиллагаануудыг идэвхтэй явуулж, ноёд язгууртан болон тэдний хүүхдүүдийг боловсрол эзэмшихийг зайлшгүй үүрэг болгожээ.


Өмнөх
Елизавета
Оросын хаан
17611762
Дараах
II Екатерина