Геологийн ойлголтын талаар: Hotspot (геологи)

Hotspot нь Wi-Fi ашиглаад интернэтэд холбогдох боломжтой аливаа байршил.

Hotspot-ийг анх 1993 оны наймдугаар сард Сан Франциско хотод Moscone төвийн NetWorld бага хурал дээр Henrik Sjödin санал болгон гаргаж ирсэн байна. Hotspot бүсийг бий болгох нь одоогийн бизнесийн байгууллагуудын үйлчилгээнийх нь нэгээхэн хэсэг болж хөгжсөөр байна. Wifi-ийн нэг дутагдал нь хэрэглэгч зөвхөн тухайн бүсэд л үүнд холбогдох боломжтой байдаг. Энэ нь зочид буудал, ресторан, цэцэрлэг, аж ахуйн нэгж, компаниуд, чуулганы төв, хурал цуглаан, автобусны буудал болон онгоцны буудал, замын үйлчилгээний станц, орон сууц, гэр оронд та нь бүхий л газар хэрэглэдэг утасгүй төхөөрөмжийн нэгээхэн хэсэг юм. Зарим тохиолдолд RADIUS гэх мэт AAA сервер ашиглаад Hotspot-г төлбөртэй байдлаар тохируулдаг.