Hell: The Sequel
Хөгжмийн цомогЗагвар:Инфобокс хөгжмийн цомог/Засвар/төрөл танигдаагүй: Байд Мийтс Ивил
Худалдаанд гарсан 2011 оны 06 дугаар сарын 14
Бичлэг 2010-2011 он
Бичлэгийн студи Shady, Interscope
Жанр Хип хоп
Үргэлжлэх хугацаа 37:18
Үйлдвэрлэгч Эминэм, Мистер Портер, Пол Розенберг, Бангладэш, Баттл Рой, DJ Халил, Хавок, Жэсон "Жэй Жи" Гилберт, Магнедо7, Сид Роамс, Смизингтонс, Сонти "браннью" Браун, Супа Дапс, Тони "56" Жэксон
Дан дууны цомог
2011 оны 05 дугаар сарын 06 Fast Lane
2011 оны 08 дугаар сарын 22 Lighters

Hell: The Sequel нь Байд Мийтс Ивил хамтралын анхны өргөтгөсөн цомог юм. Энэ нь зарим улс оронд 2011 оны 06 дугаар сарын 13-нд, Shady Records, Interscope Records-оос АНУ-д 2011 оны 06 дугаар сарын 14-нд албан ёсоор гарчээ. Энэхүү цомог нь хардкор хип хоп, аймшгийн хөгжмийн хэв маяг зэргийг хослуулсан байна. 2011 оны 05 дугаар сард цомгийн нэр болон дуунуудын жагсаалтыг зарлажээ. Цомогт гүйцэтгэх продюсероор Эминэм, Мистер Портер нар ажиллаж, продюсероор Бангладэш, Сид Роамс, Хавок, DJ Халил, Смизингтонс, Супа Дапс нар хийж гүйцэтгэсэн байна.

Hell: The Sequel цомгийн Welcome 2 Hell, Above the Law, Слаутерхаус-тай хамтарсан Loud Noises зэрэг дуунууд нь инээдмийн өнгө аясыг шингээхийг хичээсэн бөгөөд хүчирхийлэл, уянгын хэв маягуудыг агуулсан байна. Fast Lane, A Kiss, The Reunion нар нь сексуалны сэдэвтэйгээр бүтээгдсэн байна. Майк Эппс-тэй хамтарсан I'm on Everything нь хар тамхины сэдэвтэй инээдмийнх бол Бруно Марс-тай хамтарсан Lighters, Take from Me дуунууд нь хөгжмийн хулгай, түүний хөгжимчдөд үзүүлэх нөлөөллийн талаар ноцтой сэдвийг агуулжээ.

Тэд Байд Мийтс Ивил хамтралыг дахин сэргээснийг мэдэгдэж 2010 оны сүүлээр Living Proof, Echo дуунуудыг цацсанаар цомгийн ажилдаа орцгоожээ. Цомгийн эхний сингл болох "Fast Lane" нь 2011 оны 05 дугаар сарын 03-нд гарч энэхүү цомгийн онцлох сингл гэж тооцогдож, хоёр дахь сингл болох Бруно Марстай хамтарсан "Lighters" дуу нь янз бүрийн шүүмжлэлүүдэд өртсөн байна. Энэ цомог нь Billboard 200-д нэгдүгээр байранд орж, эхний долоо хоногтоо 171,000 хувь борлогджээ. Hell: The Sequel нь хөгжим шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авч, Эминэм, Ройс да 5'9" хоёрын хоршлол болон тэдний техникийн реп хийх чадварыг магтан сайшаасан байна.

Стандарт хувилбар

засварлах
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Welcome 2 Hell"   2:57
2. "Fast Lane"   4:09
3. "The Reunion"   4:50
4. "Above the Law"   3:29
5. "I'm on Everything (featuring Mike Epps)"   4:31
6. "A Kiss"   4:34
7. "Lighters (featuring Bruno Mars)"   5:03
8. "Take from Me"   3:25
9. "Loud Noises (featuring Slaughterhouse)"   4:20
Нийт үргэлжлэх хугацаа:
37:18

Люкс хувилбар (Нэмэлт дуунууд)

засварлах
Нэр Үргэлжлэх хугацаа
10. "Living Proof"   3:55
11. "Echo"   4:55
Нийт үргэлжлэх хугацаа:
46:08
Цомгийн нэр Цомгийн дэлгэрэнгүй Чартад эзэлсэн байр Гэрчилгээ
АНУ АНУ (R&B/Хип хоп) АНУ (Реп) Австрали Канад Герман Ирланд Шинэ зеланд Швецарь Их Британи
Hell: The Sequel
  • Огноо: 2011 оны 06 дугаар сарын 14
  • Лэйбл: Shady, Interscope
  • Формат: Диск, пянз, онлайнаар татаж авах
1
1
1
3
1
20
15
14
5
7
  • RIAA: Алт
  • ARIA: Цагаан алт
  • BPI: Алт