HEPA шүүлтүүрийн стандарт
HEPA нь агаарын шүүлтүүрийн товчилсон нэр стандарт юм. (High-efficiency particulate air = HEPA) HEPA нь маш олон төрлийн үйлдвэрллийн агаарын цэвэршүүлэлтийн стандарт болон хэрэглэгддэг үүнд эмнэлгийн тоног төхөөрөмж, машин, онгоц болон гэр ахуйн төхөөрөмжүүдэд хэрэглэгддэг. АНУ зэрэг зарим улсад агаарын шүүлтүүрийн HEPA-ын стандарт нь 99,97% ба 0,3 микрон хэмжээтэй тоосонцорыг ялгаж шүүх үзүүлэлтийг мөрддөг байна. Байр орон сууцны агаарыг цэвэршүүлэх шинэ агаараар сэлбэхэд энэ шүүлтүүртэй агааржуулагчыг ашигладаг.
Бүтэц
засварлахHEPA шүүлтүүр нь 0,2-0,5 микрометрийн өргөнтөй хиймэл мяндсан (fiberglass төрлийн) хялгаснуудыг эсгий маягаар нягтруулсан даавуунцараас бүтнэ. Энэ хиймэл хялгаснуудийн завсрын агаарын урсах зай 0,3 микрометрээс их байдаг. Харин тоосны олон янзын хэмжээтэй ширхэгүүд нь даавуунцар доторхи агаарын шулуун бус урсгалаар урсахдаа зарим нь хялгасанд наалдаж зарим нь нэг нэгэндээ наалдаж хялгасанд тээглэх замаар маш нарийн ширхэгтэй тооснуудыг хялгасан шүүрэнд тээглүүлэх магадлалын зарчимаар энэ шүүлтүүр шүүдэг.
HEPA-ын зэрэгллүүд
засварлахЕвропт HEPA маягийн EN 1822:2009 агаар шүүлтийн стандарттай. Одоогийн HEPA үйлдвэрлэлд хэрэглэгддэг стандартын зэрэглэлүүд:
HEPA зэрэглэл | нийт шүүлтийн түвшин | дотор шүүлтийн түвшин |
---|---|---|
E10 | > 85% | --- |
E11 | > 95% | --- |
E12 | > 99.5% | --- |
H13 | > 99.95% | > 99.75% |
H14 | > 99.995% | > 99.975% |
U15 | > 99.9995% | > 99.9975% |
U16 | > 99.99995% | > 99.99975% |
U17 | > 99.999995% | > 99.9999% |
Гол хэрэглээ
засварлахЭмнэлгийн хэрэглээнд цэвэр агаарыг нэвтрүүлэх ба халдварт өвчин агаараар дамжихаас хамгаалж HEPA стандартаар шүүх нь маш чухал асуудал юм. Эмнэлгийн HEPA шүүлтүүр нь давхар хэт ягаан туяаны шарагчтай хэрэглэгдэж элдэв аюултай вирусны тархалтыг хязгаарлаж 99,995% түвшинд шүүж халдварт өвчний тархалтыг хязгаарладаг.
Гэр ахуйд сүүлийн үед HEPA шүүлтүүртэй шинэ загварын тоос сорогчууд нэвтэрч элдэв төрлийн нян ба тоосонцорийг эрс багасгаж хүний эрүүл амьдрах нөхцлийг хангах болжээ. Монголд сүүлийн жилүүдэд HEPA10, HEPA11, HEPA13 шүүлтүүртэй Филлипс, Бош, Самсунг загварын тоос сорогчууд зарагдах болсон нь иргэдийн эрүүл мэнддээ анхаарал тавих бас нэг боломжийг олгох болов.