GS25 (Монгол: ЖИ ЭС ХОРИН ТАВ)  нь Солонгос улсад 15000 орчим салбартай, Вьетнам улсад 100 салбартай конвиниенс дэлгүүрийн сүлжээ.

Лого

GS25 гэх нэр нь хоногийн 24 цагийн 25 цагт нь буюу нэг илүү цаг байгаа мэт хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа хүлээлтээс давсан үйлчилгээ үзүүлэхийг зорьдог гэсэн утгыг илэрхийлдэг.

GS25 нь анх 1990 онд “LG25” хэмээх нэрээр Сөүлийн Донгдаемун-гу хотод анхны дэлгүүрээ нээж байжээ. Харин 2005 онд “GS Group” нь “LG корпораци”-аас салж, “LG25” хэмээх нэрийг GS25 болгон өөрчилсөн түүхтэй. GS25 гэх шинэ нэртэй болсноос хойш анх удаа буюу 2019 оны 3-р сард брэндийн дүр төрхөө шинэчилж “Lifestyle Platform” гэсэн шинэ уриан дор үйл ажиллагаагаа үргэлжлүүлж буй.

Монгол Улс дахь үйл ажиллагаа

засварлах

2020 оны 9 сарын 8-ны өдөр Шунхлай групп, АПУ болон БНСУ-ын GS Retail компанитай хамтарсан компани байгуулан GS25 сүлжээг Монголд нээж ажиллуулах гэрээг үзэглэв.[1]

2021 оны 5 сарын 18-ны өдөр “премиум” зэрэглэлийн гурван салбарыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод албан ёсоор  нээн үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.[1] Цар тахлын үетэй холбоотойгоор технологийн шийдэл, шууд дамжуулалт зэрэг аргуудыг хослуулан нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулсан.

Бүтээгдэхүүн

засварлах

GS25 Монгол нь одоогоор нийт 5000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг салбар дэлгүүрээрээ дамжуулан хүргэдэг. CAFE25, Chicken25, болон YouUS, Real Price брэндийн бүтээгдэхүүнүүдийг албан ёсны зөвшөөрөлтэй худалдаалдаг. Үүний сацуу дотоодын үйлдвэрлэгч, нийлүүлэгчтэй хамтран ажилладаг.

Гадны холбоос

засварлах
  1. 1.0 1.1 Naranchuluun, Greensoft-. ""Шунхлай групп" олон улсын сүлжээ "Ая тухтай дэлгүүр" нээх мастер франчайз эрхээ авлаа". greensoft.mn. Татаж авсан: 2021-08-24.