Every Teardrop Is a Waterfall

"Every Teardrop is a Waterfall" нь Английн Coldplay хамтлагийн бүтээл бөгөөд 2011 оны 6-р сарын 3нд дэлхий даяар худалдаанд гарсан. Их Британид энэ дуу нь 2 өдрийн дараа буюу 6-р сарын 5нд худалдаанд гарсан.

"Every Teardrop Is a Waterfall"
Coldplay-гийн Mylo Xyloto цомогт багтсан дуу
Худалдаанд гарсан огноо2011 оны 6-р сарын 3
ФорматДижитал, СД
Бичүүлсэн2008-11
ЖанрАлтернатив Рок, Электрон Рок
Үргэлжлэх хугацаа4:03
СтудиParlophone, Capitol Records
ЗохиогчГай Бэрримэн, Жонни Баклэнд, Вилл Чэмпион, Крис Мартин, Петр Аллэн, Адреине Андерсон
ПродюсерРик Симпсон, Coldplay , Маркус Дравс

Энэ дуу нь Грэмми шагнал гардуулах ёслолын "Шилдэг рок дуу" болон "Шилдэг Рок гүйцэтгэл" төрлүүдэд нэр дэвшсэн. Энэ дуу нь өөртөө 1976 онд Петр Аллэн, Адреине Андерсон нарын зохиосон "I Go to Rio" дууны хэсгийг агуулсан.

Америкийн Billboard Hot 100 хөгжмийн жагсаалтанд 29-р байр хүртэл дэвшсэн бөгөөд худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 85,000 борлуулалт хийсэн. Улмаар энэхүү дуу нь 14-р байр хүртэл дэвшсэн. Их Британы дууны жагсаалтанд 6-р байр хүртэл дэвшсэн.

Энэхүү дуу нь BBC Radio 1, BBC Radio 2, BBC 6 Music, Absolute Radio болон Xfam радиогоор цацагдаж эхэлсэн..[1][2] Coldplay энэ дуугаа 6-р сарын 4нд Rock am Ring and Rock im Park фестивалд анх удаа амьдаар дуулсан.[3] Энэ дуу мөн Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобстой салах ёс гүйцэтгэх арга хэмжээнд дуулагдсан.


Холбоосууд засварлах

  1. "Every Teardrop Is A Waterfall makes radio debut on Friday". Coldplay.com. 2 June 2011. Archived from the original on 12 Гуравдугаар сар 2012. Retrieved 4 June 2011.
  2. "BBC – BBC Radio 1 Programmes – Fearne Cotton, Friday: Coldplay World Exclusive 1st Play, Fearne Cotton – Coldplay World Exclusive 1st Play". BBC Radio 1. 3 June 2011. Retrieved 4 June 2011.
  3. "Coldplay: News – Roadie #42 – Blog #132". Coldplay.com. Archived from the original on 12 Есдүгээр сар 2011. Retrieved 26 June 2011.