Encore
Студийн цомог: Эминэм
Худалдаанд гарсан 2004 оны 11 дүгээр сарын 12
Бичлэгийн студи Aftermath, Shady, Interscope
Жанр Хип хоп, инээдмийн хип хоп
Үргэлжлэх хугацаа 76:53

89:00 (Люкс хувилбар)

Үйлдвэрлэгч Доктор Дре, Эминэм, Люс Ресто, Майк Элизондо, Марк Батсон
Студи 54 Sound (Ферндэйл, Мичиган), Can-Am (Тарзана, Калифорн), Trans Continental (Орландо, Флорида)
Дан дууны цомог
2004 оны 09 дүгээр сарын 27 Just Lose It
2004 оны 11 дүгээр сарын 09 Encore
2005 оны 03 дугаар сарын 15 Like Toy Soldiers
2005 оны 04 дүгээр сарын 25 Mockingbird
2005 оны 06 дугаар сарын 07 Ass Like That

Encore бол 2004 оны 11 дүгээр сарын 12-нд Aftermath Entertainment, Shady Records, Interscope Records-оос гаргасан Америкийн реппер Эминэм-ийн тав дахь студийн цомог юм. Анх 11 дүгээр сарын 16-нд гаргахаар төлөвлөж байсан ч цомог цахим сүлжээнд цацагдсанаас болж огноонд өөрчлөлт орсон байна. Уг цомог нь Эминэмийн сүүлийн цомог байхаар цомгийн нэр болон хавтасны зурагт тусгагдсан байв. Цомогт хэд хэдэн дуунд уянгын сэдэв агуулсан болон АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш-ийг эсэргүүцсэн, Майкл Жэксон-ийг элэглэсэн зэрэг инээдмийн сэдэвтэй ч дуунууд багтсан байна.

Encore нь өмнөх цомгуудаасаа харьцангуй тааруу үнэлгээг авсан бөгөөд шүүмжлэгчдийн зүгээс цомгийн хоёрдугаар хагасаас эхлэх чанар муутай дуунууд болон уянгын утга агуулга дутмаг байгааг шүүмжилсэн ч, Mockingbird болон Like Toy Soldiers зэрэг дуунууд нь олны дунд өндрөөр үнэлэгдсэн байна. Энэ цомог дэлхий даяар 11 сая хувь борлогдож, 2004 оны 12 дугаар сарын 17-нд Америкийн дуу бичлэг, үйлдвэрлэлийн холбоо (RIAA)-оос quadruple platinum-аар баталгаажсан байна.

Стандарт хувилбар

засварлах
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Curtains Up"   0:47
2. "Evil Deeds"   4:20
3. "Never Enough (featuring 50 Cent & Nate Dogg)"   2:40
4. "Yellow Brick Road"   5:46
5. "Like Toy Soldiers"   4:57
6. "Mosh"   5:18
7. "Puke"   4:08
8. "My 1st Single"   5:03
9. "Paul (Skit)"   0:32
10. "Rain Man"   5:14
11. "Big Weenie"   4:27
12. "Em Calls Paul (Skit)"   1:12
13. "Just Lose It"   4:09
14. "Ass Like That"   4:26
15. "Spend Some Time (featuring Obie Trice, Stat Quo & 50 Cent)"   5:11
16. "Mockingbird"   4:11
17. "Crazy in Love"   4:02
18. "One Shot 2 Shot (featuring D12)"   4:26
19. "Final Thought (Skit)"   0:30
20. "Encore / Curtains Down (featuring Dr. Dre & 50 Cent)"   5:48
Нийт үргэлжлэх хугацаа:
76:53

Люкс хувилбар (Нэмэлт диск)

засварлах
Нэр Үргэлжлэх хугацаа
21. "We as Americans"   4:36
22. "Love You More"   4:42
23. "Ricky Ticky Toc"   2:49
Нийт үргэлжлэх хугацаа:
89:00
Цомгийн нэр Цомгийн дэлгэрэнгүй Чартад эзэлсэн байр Борлуулалт Гэрчилгээ
АНУ Австрали Бельги Канад Дань Франц Герман Шинэ Зеланд Швецарь Их Британи
Encore
  • Огноо: 2004 оны 11 дүгээр сарын 12
  • Лэйбл: Shady, Aftermath, Interscope, Web
  • Формат: Диск, пянз, кассет, онлайнаар татаж авах, сонсох
1
1
2
1
2
1
1
1
1
1
  • Дэлхий даяар: 11,000,000
  • АНУ: 7,930,000
  • Их Британи: 1,300,000
  • RIAA: 5× Цагаан алт
  • ARIA: 8× Цагаан алт
  • BEA: Алт
  • BPI: 4× Цагаан алт
  • BVMI: 3× Алт
  • IFPI DEN: 3× Цагаан алт
  • IFPI SWI: Цагаан алт
  • RMNZ: 5× Цагаан алт
  • SNEP: 2× Алт