DOT дугаар
DOT-дугаар нь тээврийн хэрэгслийн дугуйны хажуу бөөрөн дээр хамгийн багадаа нэг талд нь шахаж гаргасан дугаарын дараалал бөгөөд энэ нь тухайн дугуйны үйлдвэрлэсэн хугацааны мэдээлэл юм. DOT гэдэг нь Department of Transportation (орч. Холбооны Нэгдсэн Улсын Зам Тээврийн Яам) гэсэн үгийн товчлол бөгөөд 1970-аад оны сүүл 80-аад оны эхээр анх хэрэглэж эхэлжээ. Өнөөдөр дэлхий даяар дугуй үйлдвэрлэгчид энэ дугаарын системийг хэрэглэж байна. Дараах жишээнд бүх хувилбарыг харууллаа.
Үйлдвэрлэсэн хугацааны кодны жишээ | |
---|---|
DOT | Үйлдвэрлэсэн |
347 | 34-р ХДХ , 1987 |
489 | 48-р ХДХ , 1999 |
4503 | 45-р ХДХ , 2003 |
3-оронтой + | 1990 оноос хойш |
4 оронтой | 2000 оноос хойш |
Тайлбар: ХДХ - хуанлийн долоо хоног |