Конформацын өөрчлөлт
Макромолекул нь ихэвчлэн уян хатан, динамик (эрч хүчтэй) байдаг. Түүний хэлбэр нь хүрээлэн буй орчны нөлөөгөөр эсвэл өөр хүчин зүйлсүүдээр өөрчлөгдөж чаддаг. Боломжит хэлбэр бүрийг конформаци гэж нэрлэдэг бөгөөд тэдгээрийн хоорондын шилжилтийг конформаци өөрчлөлт гэж нэрлэдэг байна.
Биохимид, нийцүүлэх өөрчлөлт (conformational change) нь ихэвчлэн хүрээлэн буй орчин хүчин зүйлсээр өдөөгдөх макромолекулын хэлбэрийн өөрчлөлтийг хэлнэ.
Энэхүү өөрчлөлтийг өдөөдөг хүчин зүйлсүүдэд температур, рН, хүчдэл, хромофор дахь гэрэл, ионы концентраци, фосфоржилт эсвэл лигандын холболт зэрэг ордог байна. Эддгээр төлөвүүд хоорондын шилжилт нь янз бүрийн уртын хуваарь болон цагийн хуваариар явагддаг ба аллостерийн дохиолол, ферментийн катализ зэрэг функциональ хамааралтай үзэгдлүүдтэй холбоотой байдаг байна.
Лабораторийн шинжилгээ
засварлахМакромолекулын конформацийн өөрчлөлтийг судлахын тулд кристаллографи, NMR, спин шошгоны техник, дугуй дихризм (CD), устөрөгчийн солилцоо, FRET зэрэг биофизикийн олон аргыг ашиглаж болдог байна. Хос туйлшралын интерферометр нь биомолекул дахь конформацийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөх чадвартай техник юм.