Coldplay Live 2003
Coldplay Live 2003 нь Английн алтернатив рок Coldplay хамтлагийн 2003 онд гаргасан амьд цомог юм.Тэд 2003 оны 7-р сарын 21 болон 22нд Сидней хотын Hordern Pavilion-д хийсэн тоглолтоосоо сэдэвлэн энэхүү цомгоо бүтээжээ.
Live 2003 | ||
---|---|---|
Амьд цомог Coldplay Live 2003 | ||
Худалдаанд гарсан | 2003 оны 11-р сарын 4нд(Америкт) 2003 оны 11-р сарын 10нд(Их Британид) |
|
Бичүүлсэн | 2003 оны 7-р сарын 21 болон 22нд | |
Жанр | альтернатив рок | |
Нийт хугацаа | 91:47 (ДВД) 67:28 (СД) |
|
Хэл | Англи | |
Шошго | Parlophone,Capitol,EMI | |
Продюсер | Coldplay, Кэн Нэлсон |
Энэ цомог нь 47дох удаагийн Грэммийн шагналд "Шилдэг үргэлжилсэн урт хөгжмийн бичлэг" төрөлд нэр дэвшиж байжээ.
Цомгийн "Moses" хэмээх дууг Крис Мартин өөрийн эхнэр байсан Гвинет Палтроу-д зориулан бичжээ.Тэд өөрсдийн хүүдээ энэхүү Moses хэмээх нэрийг өгсөн.Мөн 2003 оны 10-р сарын 6нд Америкийн алтернатив радиогоор "Moses" нь цомгийноо цорын ганц сингл болж цацагджээ."Clocks" дууны амьд хувилбар нь Испаний тэргүүтэй хэд хэдэн улсад радиогоор цацагдсан.
2001 онд гарсан "Trouble-Norwegian Live EP" цомгийн дараа гаргасан Coldplay хамтлагийн 2дох амьд цомог байжээ.