Үүлэн тооцооллын ерөнхий бүтэц

Cloud computing Англиар нэрлэгдэх ба Монголоор үүлэн тооцоолуур. Яагаад үүлэн тооцоолуур гэж нэрлэгдэх болсон шалтгаан нь дэлхийн хаана ч үүл байж л байдаг үүнтэй адилаар дэлхийн хаанаас ч WAN сүлжээтэй холбогдож болох юм. Cloud computing гэдэг нэршил нь 1960-д оны үеэс АНУ болон барууны орнуудаар нэрлэгдэж ирсэн ба энэхүү нэрний гол санаа дэлхийг хамарсан 1 super-computer-т дэлхий даяар холбогдох боломж юм. Энэ чиглэлээр хөгжүүлэгч шилдэг компаниуд 2011 оны байдлаар VMware http://www.vmware.com/ Microsoft azure, amazon ECC2 байна. Cloud computer нь үндсэн 2 ангилалтай Private, Public. Хэрэв та өөрөө Datacenter үүсгээд байгуулах болон хөгжүүлбэл Private хэсэгт хамаарна. Үйлчлүүлэгч бол Public хэсэгт орно.

Cloud computing буюу шууд тооцоолуур нь нэг газраас тооцооллын өгөгдөл, тооцоолох хүчин чадал зэргийг бусад холбогдсон компьютерууд, төхөөрөмжүүдэд хангаж өгөх бүтэцийг хэлнэ. Энэ загвараар нэгэн зэрэг олон холбогдогч тооцооллын хэрэгслийг төв гол тооцооллын нөөцөнд шууд холбож ажилладаг. Үүлэн тооцоолуурын хүчин чадал ба мэдээлэл хадгалах нөөц чадал нь хувь хүн ба байгууллагын хэрэглэгчдэд чухал давуу боломжуудыг өөрийн мэдээллийн төвүүдээрээ (data center) олгодог.

Cloud computing нь компьютерийн програм хангамжийг ямар нэг өөрийн компьютер дээрээс биш харин интернэтээр дамжуулан олон компьютер дээр хуваарилан ажиллуулах, тооцоолох технологи юм. Өөрөөр хэлбэл мэдээллийн технологийн бүхий л төрлийн үйлчилгээг интернэтээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэх гэсэн шинэ арга зам гэж болох юм. Мэдээллийн технологид Cloud гэсэн үг нь өөрөө интернэтийг төлөөлдөг. Тиймээс хүмүүсийн ашиглах програм хангамж болон өгөгдлүүд нь ямар нэг хувь хүний компьютер дээр биш томоохон сэрверүүдийн сүлжээнд байрлах ба хэрэглэгчид хувь хүмүүс вэб броузер, тусгай програм ашиглан эдгээр нөөцөд ханддаг.

Энэ технологийн давуу тал юу вэ? Үүний тулд бид одоо хэрхэн компьютер хэрэглэдэг тухай бодож үзэх хэрэгтэй. Жишээ нь та бид нэг компьютер худалдаж аваад дээр нь өөрийн хэрэглэж болох бүхий л програмуудыг худалдан авч суулгана. Үүний тулд бид програм бүрт тодорхой хэмжээний үнэ төлөхөөс гадна уг програмыг суулгах, алдаа гарвал учрыг нь олох, суулгасан програмуудынхаа шинэ хувилбарыг олж суулгах, гарсан нэмэлтүүд сайжруулалтуудыг нь нэмж суулгах зэрэг олон төрлийн үйл ажиллагаа гүйцэтгэж байдаг. Мөн зарим програмууд ажиллахдаа компьютерийн хүчин чадлыг нэлээд ихээр шаарддаг (photoshop) тул бид түүнийг ажиллуулахын тулд өөрийн компьютерийн үзүүлэлтийг олж мэдэн сайжруулах тохиолдол ч гарна.

Тэгвэл cloud computing хэрэглэвэл ямар болох вэ? Төсөөлөөд үзье. Та үүний тулд энэ үйлчилгээг үзүүлэх газарт нь интернэтээр эрх нээнэ. Энэ эрхийг нээсний дараа товчоор хэлбэл та интернэтэд өөрийн гэсэн хийсвэр компьютертэй боллоо гэж ойлгож болно. Та энэ компьютер дээрээ өөрийн өгөгдлүүдийг хадгалах, энэ компьютер дээрээ бусад програм хангамж үйлчилгээнүүдийг хүлээн авах боломжтой болно. Жишээ нь та photoshop ашиглан нэг зургийг тодруулах болсон байг л дээ. Тэгвэл та өөрийн эрхээр орон photoshop-ийг (түүнтэй төстэй үйлчилгээг) ажиллуулан зургаа янзална. Уг үйлчилгээг ашиглах бүрт зохих төлбөрийг танаас авах ба энэ нь ихэвчлэн хэдэн центээр тоологдох бага хэмжээнд байна. Жилд хэдхэн удаа photoshop-г ашиглах шаардлагаас болж бид олон зуун долларын үнэтэй уг програмыг худалдан авах шаардлаггүй болж байгаа бөгөөд зөвхөн ашигласан хэмжээгээрээ л мөнгө төлөх юм. Энэ нь үнэндээ жилд хэдхэн долларт багтах болно. Та уг янзалсан зургаа заавал флашд хуулан зөөх албагүй. Очих газраа очоод интернэтээр cloud руу нэвтрэн эрхээрээ ороод түүнийгээ авчихна. Интернэт кафед ороод эрхээрээ нэвтрээд хийсвэр компьютер дээрээ нэлээд удаан цаг авахаар програм ажиллуулж орхичихоод гадуур явж хүмүүстэй уулзан ажлаа хөөцөлдөж яваад таарсан интернэт кафед орон өмнө эхлүүлсэн програмыг ажиллаж дууссан эсэхийг шалган дууссан бол үр дүнг нь флаш руугаа хийгээд авч болно. Хөдөө томилолтоор явж байтал гэнэт хүчтэй компьютер ашиглан ямар нэг зүйл хийх шаардлага гарлаа гэж бодъё л доо. Тэндээ байгаа интернэт кафед ороход компьютерууд нь тэвчишгүй удаан, болхи эд байсан ч интернэт л байж байвал та өөрийн cloud эрхээр нэвтрэн хүчирхэг сэрвэрүүдийн хүчийг ашиглан ажлаа хийх тул танд хөдөөний компьютерийн хурд саад болохгүй. Тэдгээр компьютерууд дээр вэб броузер, интернэт холболт л байхад танд ажлаа хийхэд өөр юу ч, ямар ч програм хэрэг болохгүй. Та дахин хэзээ ч word, excel, photoshop, adobe reader, flash, antivirus, media player болон тэдний кодекуудыг суулгах талаар бодох шаардлаггүй болно.

Таны “компьютер” интернэтэд буй бөгөөд түүний үйл ажиллагаа, таны өгөгдлийн аюулгүй байдал, хурд хүч бүгдийг нь cloud систем хариуцна. Долоо хоногийн өмнө таны ашиглаж байсан word програм өнөөдөр ашиглахад чинь илүү олон боломжтой сонголттой болон сайжирчихсан байхыг үзээд та гайхахгүй. Одоо танд вируснууд гай тарих боломжгүй болно. Учир нь тэд таны гэрийн компьютерт халдан түүнийг эвдэллээ ч таны өгөгдлүүд, програмууд бүх зүйл cloud дээр аюулгүй байх болно. Та cloud систем рүү вирустэй файл андууран оруулах ч боломжгүй, учир нь уг системийг мэргэжлийн хүмүүс байгууллагууд хамгаалж байна. Нэг өдөр таны компьютер гэнэт эвдэрвэл, хард диск чинь ажиллахгүй болбол та огт айхгүй, учир нь таны компьютер үнэндээ интернэтэд cloud дээр бий. Та өөрөө мөнгөөрөө хүчтэй компьютер худалдаж авч чадахгүй байгаадаа одоо санаа зовохгүй. Учир нь cloud дээр байгаа таны компьютер ажиллахдаа орчин үеийн супер хурдтай сэрвэрүүдийн хүчийг нэгтгэн ашиглах болно. Найз чинь ажлаа хийж чадахгүй танаас тусламж гуйвал та цагаа үрэн түүний ажил дээр гэрт нь очих шаардлаггүй, түүний эрхээр хаана байгаа газраасаа нэвтрэн хэрэгтэй зүйлийг нь түүний хийсвэр компьютер дээр хийгээд өгнө. Та cloud дээрх програмуудыг зөвхөн яг ашигласан хэмжээгээр л бага багаар төлөх тул өндөр өртгөөр олон төрлийн програм худалдан авах шаардлаггүй болж таны санхүүгийн нөөц эрс өснө. Дурын хүссэн програмаа та өчүүхэн хөлс төлөн ажиллуулж, сонирхож, юм хийх боломжтой болно. Өөрийн файлаа санамсаргүй устгаад сандардаг уу? Тэгвэл одоо танд тийм зүйл байхгүй болох ба та файлаа cloud компьютер дээрээсээ устгасан ч тэдэн сарын тэдний өдөр гэж хэлж байгаад тэр үед нь байсан файлаа буцаан гарган авах болно. Мөн та дахин cloud дээр эрх нээх замаар олон хийсвэр компьютер эзэмших, тэдгээр хооронд өгөгдөл дамжуулах зэрэг маш олон төрлийн давуу талтай.

Энэ бүхэн нь cloud computing технологийн бидэнд амлаж буй зүйл юм. Cloud computing-ий цаад санаа нь бүүр 1960 онд John McCarthy “Компьютерийн тооцоололт ирээдүйд нэг компьютер дээр биш нийтийг хамарсан үйлчилгээ байдлаар зохион байгуулагдаж болох юм” гэсэн хэлснээс үүдэлтэй гэж болох юм. Одоогоор энэ технологиор Amazon корпораци тэргүүлж байгаа бөгөөд 2005 оноос эхлэн Amazon web service үйлчилгээнүүдээ гарган олон нийтийг өөрийн дотоод системд хандах боломжийг тавьж өгсөн байна. Цаашилбал 2007 онд Google, IBM болон зарим их сургуулиуд хамтран томоохон хэмжээнд үйлчлэх cloud computing төслийг эхлүүлсэн бөгөөд 2008 оны дунд үеээс компаниуд байгууллагууд өөрийн гэсэн програм хангамж үйлдвэрлэх чиглэлээс хэрэглэгч бүр үйлчилгээгээ ашигласан хэмжээгээрээ төлөн ашиглах чиглэл рүү хөрвөх үйл ажиллагаа эхэлсэн байна.

Cloud computing технологийг ихэвчлэн асар олон сэрвэр эзэмшдэг байгууллага эрхэлж болох бөгөөд энэ ч утгаараа Google, Amazon, Yahoo, Microsoft зэрэг байгууллагууд энэ тал дээр гол үүрэг гүйцэтгэж байна. Google-ийг гол зах зээлийг хамрахаас сэргийлэхийн тулд мөн түүнтэй өрсөлдөхийн тулд 2008 онд Microsoft корпораци нь Yahoo-г 30 биллион орчим доллараар худалдаж авахыг оролдож байсан нь мөн энэ технологи хэр чухал болохыг харуулж байгаа бололтой.

Cloud computing технологи нь SaaS буюу Software as a Service хандлагад үндэслэгдсэн байгаа нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл бүхэл бүтэн програм хангамж зарах биш харин уг програм хангамжийн үйлчилгээг зарах явдал юм. Энэ бол нөгөө та бидний саяхан ярилцсан Энтерпрайс систем дээр л тулгуурлан хийгдэх нь тодорхой. Хэдийгээр cloud computing нь зардал өртгийн хувьд маш олон давуу тал амлаж байгаа ч зарим судлаачид үүнтэй санал нийлдэггүй байна. Тэдний үзэж байгаагаар хэдийгээр ашигласнаараа төлөх нь бага төлөх мэт харагдаж буй ч компанийн хувьд бол яваандаа худалдан авснаасаа илүүг төлөх байдалд хүргэнэ гэсэн таамаглалыг гаргаж байна.

Та бид cloud computing ийг өөрсдөө мэдэлгүйгээр ашиглаж буй тохиолдол олон бий. Жишээ нь Yahoo, Google, Hotmail зэрэг мэйл програм ашиглах үед та cloud computing ий нэг төрлийг хэрэглэж байгаа юм. Таны захиа болон харилцагчид тань таны компьютер дээр байхгүй бөгөөд та өөр газар суулгагдсан мэйлний програмыг вэбээр дуудан ажиллуулж байна. Харин уг мэйл програмыг тухайн мэйлний үйлчилгээг үзүүлэгч корпорацийн хүчирхэг сэрвэрүүд нийлүүлэн ажиллуулах ба өгөгдлүүд нь ч эдгээр сэрвэрүүдээр тархсан байдалтай байдаг.

Монголчууд бид эдүгээ энэ бүхнийг хэрэгжүүлэх бүрэн бололцоотой. Дээрх технологиуд нь бүгд үнэгүй, open source хэлбэрээр байдаг бөгөөд Улаанбаатар хот даяар интернэтийн холболт хүссэн газарт байж байна. Энэ бүхнийг нийлүүлэн холбон програмчлах чадвартай боловсон хүчин монголд хангалттай бий. Хуучин хоцрогдсон технологиор олон зүйлийг асар их мөнгө заран хийхээ түр зогсоон энэхүү шинэлэг хандлагыг хэрэгжүүлэх цаг бидний өмнө тулгараад байна.