Cloud News
Cloud News (монгол утга нь Үүлэн Зардас) нь компьютерын программын тусламжтайгаар цахим мэдээллийн эх сурвалжуудаас цуглуулсан мэдээг ангилан боловсруулж, товч агуулгаар хүргэдэг мэдээллийн цогц сан юм.
URL | www |
---|---|
Сайтын төрөл | Мэдээ |
Бүртгэл | Шаардлагагүй |
Боломжит хэл(нүүд) | Монгол |
Эзэмшигч | MAAID.org |
Нээгдсэн | 2014 оны 10-р сар |
2014 оны 10-р сард бета хувилбар гарсан.
Дэлгэрэнгүй
засварлахОйролцоогоор 20 орчим мэдээллийн эх сурвалжаас 1 өдөрт 1000 орчим мэдээлэл цуглардаг бөгөөд тэдгээрээс 300 орчим мэдээлэл давхацдаг байна. Хүн өдөрт 700 орчим мэдээллийг уншиж боловсруулна гэдэг төвөгтэй тул тэдгээр мэдээллийг ангилж (бизнес, спорт, гэх мэт) эх сурвалжуудад хамгийн олон удаа дурдагдсан мэдээ бүрийг онцлох мэдээгээр сонгох байдлаар уншигчдын мэдээлэл олж авах цагийг хэмнэж өгдөг.
Мэдээллийг үндсэн 7 бүлэгт ангилдаг: Монголд (Монголд өрнөж буй улс төр, нийгмийн үйл явдал), Бизнес, Технологи (Шинжлэх ухаан, Технологи), Чөлөөт цаг (Урлаг, соёл, амралт, чөлөөт цаг, сонин хачин, шар мэдээ), Спорт, Эрүүл мэнд, Дэлхий дахинд (Дэлхий дахинд өрнөж буй улс төр, нийгмийн мэдээ).
Ижил бүлэгт хамаарагдах мэдээллүүдийн агуулгыг хооронд нь харьцуулж, ойролцоо агуулгатай мэдээллүүдийн анхдагч буюу эхэлж нийтлэгдсэн мэдээллийг сонгох байдлаар алгоритмчлагдсан.
Мэдээллийн эх сурвалжууд
засварлахМонголын цахим мэдээллийн эх сурвалжуудаас мэдээллээ цуглуулж түгээхдээ аливаа мэдээний эхний өгүүлбэрээс бусад дэлгэрэнгүй мэдээллийг тухайн эх сурвалж руу орж уншихаар бүтээгдсэн.
Түүнчлэн мэдээллээ сонгохдоо тодорхой шалгуурыг баримталдаг бөгөөд зар, сурталчилгаа болон хэт цөөн үгтэй буюу уншваргүй видео, аудио, зурган мэдээллийг нийтэлдэггүй.
Онцлог давуу талууд
засварлахМэдээг 1-5 минутын хоцролттойгоор компьютерын алгоритм ашиглан авч боловсруулалт хийн нийтэлдэг тул ижил мэдээг давхцуулан уншихгүй.
Цаг агаарын 16 хоногийн урьдчилсан мэдээ, валютын ханш болон бусад статистик мэдээллийг авна.
Онцлох, эрэлттэй, шилмэл гэх мэт ангиллын мэдээллийг олон эх сурвалжийн мэдээнд үндэслэн программаар боловсруулдаг тул илүү үнэн бодит байх болно.