Checkpoint ( шалгалтын цэг )

Системийн алдаа тохиолдоход тэдгээрт дахин гүйцэтгэсэн болон дутуу гүйцэтгэсэн байх шаардлагатай үйл ажиллагаануудыг тодорхойлохын тулд бид протоколыг тооцох үзэх ёстой. Үнэн хэрэгтээ бид эдгээр ойлголтуудыг бүрэн гүйцэт болсон протоколоос хайна. Үүнд 2 бэрхшээлтэй зүйл байгаа.

1.Хайлтын үед цаг их авна.

2.Ихэнх үйл ажиллагаанууд нь, бидний алгоритмийн дагуу ажилладаг бөгөөд дахин гүйцэтгэх хэрэгтэй өгөгдөл дээрээс протокол нь тэднийг өөрчлөх хэрэгтэйг хэлдэг. Гэхдээ дахин гүйцэтгэж буй өгөгдлийн төрлийг өөрчлөх нь ямар ч гэмтэл учруулахгүй ч энэ нь бүрдэхийн тулд урт хугацаа авна.

Дээрх зүйлийг бага зэрэг өөрчлөх юм бол бид checkpoint (хяналтын цэг) ойголтыг мэдэх болно. Биелэлтийн явцад системд эх протокол үйлчилдэг. Мөн систем нь дараах дарааллаар checkpoint-уудыг тодорхой цаг хугацааны зайтай гүйцэтгэдэг.

1.Шуурхай санах ойд байгаа бүх протоколуудыг гаргана.

2.Шуурхай санах ойд байгаа бүх хувирсан өгөгдлүүдийг хатуу дискрүү гаргана.

3.Протоколын бичлэг <checkpoint> - г хатуу дискрүү гаргана.

Протоколын <checkpoint> нь системийн үйл ажиллагааг хялбар болгодог.