BB Chain нь Монголын хип хоп хамтлаг байв. 1998 онд байгуулагдсан. Хамтлагийн бүрэлдэхүүнд Muzzy, Shogun, Eric, Quiza, Идэр, Woozoo, Tuba, Muga, Barsa нар байсан бөгөөд Монголд хип хопын андерграунд чиглэлээр дуулсан анхны хамтлаг болж гарч ирж байсан юм.

Хамтлагийн тухай засварлах

Хамтлагийн нэрийн тухайд гэвэл хамтлагийн ахлагчид болох Батзориг, Билгүүн нарын нэрийн эхний үсэг, мөн Chain буюу бусад гишүүд - гинж гэсэн утгатай юм. BB Chain хамтлагийнхан багаасаа нэг байрны, нэг сургуулийн найзууд байв. Тэд анх дуугаа "Анир", "Rhytm" студиудад бичүүлдэг байсан бөгөөд Shogun дуунд нь продюсер хийдэг байжээ. Хамгийн анхны дуу нь Улаанбаатар юм. Энэхүү дууг сонсогчид сайн мэдэхгүй, учир нь тэд энэ дуугаа FM-д өгөөгүй билээ. Харин дараа нь гаргасан Зүүд, Диваажин, Ганцхан минийх, Ээжээ дуунууд нь хит болж, 2000-2004 онд оргил үедээ байсан боловч хамтлагийн гишүүд ид сурч боловсрох насан дээрээ байсан тул боловсролдоо илүү анхаарснаар хамтлаг тарсан билээ.

Бүтээлүүд засварлах

Цомог засварлах

  • Төсөл Family Chain(#9) (2004)

Дуунууд засварлах

  • Намайг бүү орхи (Монта Рэпийн хамт)
  • Түүх (Ундрахын хамт)
  • Ээждээ (Ундрахын хамт)
  • Гэр хороолол (Үнэнбатын хамт)
  • 38С
  • Chain family
  • Freestyle
  • Why why
  • Амлалт
  • Нойтон хамуу
  • Нэг өдөр
  • Санаж байна уу
  • Төрсөн өдөр
  • Уучлаарай ноён ГанБуш
  • Хүлээлт
  • Час өдөр
  • Шаврын хаалт
  • Шунал
  • Шөнө
  • Энд Тэнд Гинж
  • Энэ хэн бэ
  • Машин
  • Залуу үе
  • Зүүд
  • Зүүд 2003
  • Blah Blah
  • Гинжин доргилт
  • Дагаад яв
  • Диваажин
  • Үзэгдэл

Тоглолт засварлах

  • Гинжний доргилт (2000)