Autodesk Inventor
Autodesk Inventor нь загварчлах элементээс бүтээгдэх, параметрийн 3D-CAD-Программ бөгөөд үүнийг Autodesk компани хөгжүүлэн борлуулж байна. 3D гэдэг нь огторгуйн загвар буюу моделлыг үүсгэхийг нэрлэдэг. Ингэхдээ тухайн загварыг үүсгэх бүх алхам (элементүүд) болон түүний хэмжээсийн параметр нь ширхэг ширхэгээр оруулан тэдгээрийн хамаарлыг бичиж хадгална. Энэ нь эргээд засвар хийх шаардлага гарахад, буцан хэрэгтэй алхам дээр очиж засвар хийснээр тухайн моделлыг өөрчлөх боломжийг олгодог. Энэхүү зарчим нь мөн эд хэсгийн нийлбэрт хүчинтэй учир механик хөдөлгөөнийг ямар нэг нэмэлт туслах багажгүйгээр дэс дараалалд оруулан бичлэг хийх ч боломжтой.
Хөгжүүлэгч | Autodesk |
---|---|
Тогтвортой хувилбар | 2015 / 2014 оны 4-р сар |
Үйлдлийн систем | MS Windows |
Төрөл | CAD-Програм |
Лиценз | Өмчлөлийн, арилжааны |
Вэб хуудас | autodesk.com/inventor |
Шаардлагатай техникийн зураг гаргахын тулд тусгай ажлын алхам хэрэгтэй. Үүний тулд эхлээд үүсгэсэн нэгж эд хэсгийн моделл болон эд ангийн нийлэмжийн моделлуудаа техникийн зураг болгон хөрвүүлэx болон шаардлагатай тэмдэг тэмдэглэгээ эсвэл нэмэлт тайлбар бичиж цаасан дээр хэвлэх боломжтой болгоно. Энэ хөрвүүлсэн зураг нь анхны моделлтэй шууд хамааралтай учир моделл дээр хийгдсэн бүх өөрчлөлт автоматаар техникийн зурагт өөрчлөгдөж байдаг.
Хэрэглээ
засварлахAutodesk Inventor нь механикийн зохион бүтээх хийцэд зориулсан тусгай програм учраас ихэвчлэн механик инженер, багаж хэрэгслийн үйлдвэрлэл, нимгэн төмрийн боловсруулалт болон аж үйлдвэрлэлийн байгууламж зэрэгт хэрэглэдэг. Програм нь олон бүрдэл хэсгээс бүтдэг. Үндсэн хэрэглээний Autodesk Inventor програм нь 3D-загварчлалын багцаас бүрдэх ба 3D-загвар болон эд хэсгийн нийлэмжийг параметр холбоост оруулах боломжтой. Өргөтгөлүүд нь тусгай хэрэглээ болон тухайн салбарт зориулсан нэмэлт функцийг хэрэглэх боломжийг олгодог. Инвентороор мөн бодит харагдац бүхий фото зураг боловсруулан гаргах нэмэлт орчин ч бас бий.