AutoCAD [ɑːtoʊˈkæd] нь Autodesk компанийн CAD-бүтээгдхүүний төрлийн нэг хэсэг юм. Хамгийн сүүлийн хувилбарыг AutoCAD 2015-г 2014 оны 4 сард худалдаанд гаргажээ. AutoCAD-н бүтээгдхүүнээс нийтдээ 3 сая гаран лизенз зарсан тоогоороо дэлхийд хамгийн түгээмэл хэрэглэгддэг CAD-програм юм.

AutoCAD
Хөгжүүлэгч Autodesk
Анхны хувилбар 1982 оны 12 сард
Үйлдлийн систем MS Windows, Mac OS X & iOS, Android
Хэл Олон хэл дээр
Төрөл CAD-Программ
Лиценз Өмчлөлийн, арилжааны
Вэб хуудас http://www.autodesk.com/products/autodesk-autocad/overview

Програмын тухай товч тайлбарЗасварлах

AutoCAD нь графикийн зургийн программын зориулалттайгаар Аutodesk компаниас хөгжүүлсэн. Ерөнхийдөө AutoCAD нь энгийн техникийн зураг зурах программчлалын интерфэйстэй CAD-Программ юм. Өнөөдөр энэ бүтээгдхүүний олон хувилбаруудыг өргөн цар хүрээтэй 3D-функцтэйгээр объектыг загварчлаx болон тусгай өргөтгөлүүдийг нь ялангуяа инженерүүд, машин үйлдвэрлэлийн инженер, архитектор болон дизайны мэргэжилтэн геоинформатикчид мөн барилгын техникчид үндсэн ажлын багажаа болгон хэрэглэж байна.

AutoCAD бол үндсэндээ векторт чиглэгдсэн зургийн програм ба энгийн объектууд болох шулуун, поли шулуун, тойрог, муруй болон текстэн дээр суурилах бөгөөд эдгээр нь эргээд хүнд хийц бүхий 3D объектын суурь болж өгдөг.

AutoCAD систем зориулан хөгжүүлсэн файлын форматууд болоx .dwg мөн .dxf нь CAD-мэдээллийн сангийн солилцооны аж үйлдвэрлэлийн стандартыг бий болгодог. Autodesk компанийн мэдээлж байснаар DWG-файлын формат бий болсон цагаас хойш нийт гурван тэрбум файл үүссэн ба үүний нэг тэрбум нь гэхэд 2006 онд идэвхтэй өөрчлөгдөж байсан байна.

Үйлдлийн системЗасварлах

Анхны үйлдлийн системүүдэд MS-DOS болон Unix мөн Apple Macintosh орно. Ингээд Release (хувилбар) 14-с эхлэн (1990-ээд он) зөвхөн Microsoft Windows үйлдлийн системд ашиглагдах болсон. Гэвч сүүлд 2010 оны аравдугаар сараас эхлэн Mac OS X үйлдлийн системд мөн ашиглах боломжтой болсон.