American Standard Code for Information Interchange (Америкийн мэдээллийн солилцооны стандарт код) буюу ASCII нь англи хэлний цагаан толгойн дараалал дээр тулгуурласан тэмдэгтийн кодлолын схем юм.

ASCII-н тэмдэгтүүд

ASCII-гаар компьютерт, санах ойн(8 битээр) нийт 128 ширхэг ялгаатай тэмдэгтийг кодлох боломжтой байдаг. Тэмдэгтийн код 0..127 завсарт оршино.

Тэмдэгтүүд

засварлах

0-31 хүртэлх кодыг удирдах кодууд гэдэг. Удирдах код нь ямар нэг тэмдэгт илэрхийлэхгүй (дүрслэгдэх тэмдэгт байхгүй), харин ямар нэгэн үйлдлийг төлөөлнө. Ж.нь 8 гэсэн код курсорыг зүүн гар тийш нэг шилжүүлэх, 12 гэсэн код дэлгэц цэвэрлэх үйлдлийг заах гэх мэт.

Санах ойд тэмдэгт ASCII-кодоороо хадгалагдана. Гэтэл ASCII-код бол хүснэгтэд байрлах дугаар. Ө.х. санах ойд тэмдэгтийн хэлбэр дүрс нь хадгалагддаггүй ажээ. Компьютерт өөрт нь байдаг тэмдэг дүрслэгч (character generator) хэмээх хэрэгсэл хадгалагдсан ASCII-кодоор ямар тэмдэгт болохыг таньж компьютерын дэлгэц, эсвэл цаасан дээр хэвлэдэг байна.

Дэлхийн олон орны цагаан толгой 256-аас их тэмдэгттэй байдаг. Ийм цагаан толгой ASCII-хүснэгтэд багтахгүй. Үүнээс улбаалан тэмдэгтийг 2 байтаар кодлох аргачлал орчин үед бий болжээ.

Extended ASCII Хүснэгт

засварлах

Extended ASCII хүснэгтийн эхний 128 нүд (0-127 хүртэлх) үл өөрчлөгдөх байнгын "эзэн"-тэй болон стандартчилагдаж, харин үлдсэн 128 нүд (128-255 хүртэлх) стандартчилагдаагүй байна. Үүнээс улбаалан, эхний 128 тэмдэгт нь адил боловч, сүүлийн 128 тэмдэгт нь янз бүр байх өөр өөр ASCII-хүснэгтүүд гарч ирдэг.

Тухайлбал том, жижиг латин үсгүүд, араб цифрүүд ба бусад тэмдэгтүүд стандарт хэсэгт орсон учраас латин үсгээр бичсэн текст дурын компьютер дээр "эвдрэлгүй" гарах жишээтэй. Гэтэл кирилл үсгүүд стандартчилагдаагүй учраас зарим ASCII-хүснэгтийн 128-255 хэсэгт огт ороогүй байж болно, заримд нь орсон байж болно. Хэрэв орсон байлаа гэхэд өөр өөр хүснэгтэд өөр өөр кодтой байж болно. Ж.нь Windows ба MS-DOS үйлдлийн системийн ASCII-хүснэгтүүдийн кирилл үсгийн код адилхан биш.

Гадаад холбоос

засварлах