6 дугаар морьт дивиз
6 дугаар морьт дивиз нь БНМАУ-ын Дорнод аймгийн Тамсагбулагд төвлөрсөн МАХЦ-ийн салбар нэгж юм. Энэ дивиз 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож үүрэг гүйцэтгэж байсан.
Түүх
засварлахБНМАУ-ын "Хувьсгалт Цэргийн Зөвлөлийн 1932 оны 3 сарын 12-ны өдрийн 41 тоот тушаалаар Тамсагийн 15-р морьт хороо, Егүзэрийн 10-р морьт хороо, 6-р их бууны хороо"[1] зэрэг ангийг нэгтгэж байгуулагдсан. "ХЦЗөвлөлийн 1933 оны 1 сарын 14 ний өдрийн 2 дугаар тоот тушаалаар тус дивизийн 15-р морьт хороог 5 дугаар морьт дивизэд шилжүүлж оронд нь 17-р морьт хороог шинээр байгуулжээ."[2] Мөн 10-р морьт хороог 18-р тусгай морьт хороо хэмээн Бяруутад байрлуулж, 16-р морьт хороог 1935 онд тус дивизэд шинээр байгуулсан.
Бүтэц
засварлахМорьт дивиз нь 15-р морьт хороо, 10-р морьт хороо (2 морьт суман, 1 пулемётын сумантай), их бууны дивизион, хуягт дивизион (хөнгөн болон дунд ангиллын хуягт сумантай), холбооны суман болон дивизийн сургуулиас бүрдсэн нийт 1531 офицер, цэргээс бүрдэж байсан.[баримт хэрэгтэй]
Зэвсэглэл
засварлахХөнгөн зэвсэг: 76 мм-ийн 4 их буу, танк эсэргүүцэх 45 мм-ийн 6 их буу, хүнд пулемёт 24, хөнгөн пулемёт 44, винтов 1279, гар буу 180, сэлэм 1060,
Хуягт машин: БА-6, БА-10 хуягт машин 6, ФАИ хөнгөн хуягт 9, ЗИС-5 маркийн ачааны автомашин 18, ГАЗ-АА маркийн ачааны автомашин 4, “Максим” пулемёттай зенитийн төхөөрөмж бүхий ГАЗ-АА маркийн ачааны автомашин 6, ЗИС-5 маркийн ус-тос цэнэглэгч автомашин 1, ЗИС-6 маркийн цистерн 1, эмнэлгийн автобус 2, II АК маркийн радиостанц 1, 5АК радиостанц 1, тачанк 24, сум тээвэрлэх хөсөг 42, хээрийн гал тогоо 17, түүнчлэн 1723 морь, 198 тэмээний орон тоотой байсан боловч бэлтгэгдсэн боловсон хүчин, буудлагын зэвсэг, их буу, хуягтын хүрэлцээ муугаас бүх дивиз ийм хэмжээний хангалттай байж чадаагүй байна.[баримт хэрэгтэй]