4G Технологи
G Үүрэн холбооны компануудын үйл ажиллагаа технологийн хүчин чадлыг G-Generation гэсэн хэмжигдэхүүнээр тодорхойлдог.Үүрэн холбооны хөжгжлийн үе шатыг 1G,2G,3G,4G гэж хуваан үздэг.
4G (4th generation) нь үүрэн холбооны 4 дэх үеийн стандарт юм.Энэхүү стандарт нь хөдөлгөөнтэй үед (машин, хурдан галт тэрэг зэрэгт) дээд хурд 100Mbps (секундэд 100 Мегабит), хөдөлгөөнгүй үед 1Gbps (секундэд 1 Гегабит) дамжуулдаг байх ёстой гэж баталжээ
4G сүлжээ гэж юу вэ?
засварлах4G нь интернэт протокол (IP) дээр суурилдаг. ITU(International Telecommunication Union) буюу олон улсын цахилгаан холбооны нэгдэлийн зүгээс утасгүй технологуудын хөгжлийг үе үеээр ангилж үздэг ба одоо энэ хөгжил нь 4 дэгч үедээ орч байгаа билээ. 1999 онд IMT-2000 гэж анх гаргаснаар гурав дагч (3G) үеийн технологиуд гарч эхэлсэн ба анхны 3G үйлчилгээг Японд NTT DoCoMo компани 2001 онд нэвтрүүлж байжээ. Харин тэрнээс хойш яг 8 жилийн дараа Монголд 3G-г нэвтрүүлсэн юм. ITU-гийн зүгээс IMT-Advanced гэж гаргасан ба энэ нь бидний ярьж заншсанаар 4G технологи юм. 4G технологид өрсөлдөж буй технологиуд дундаас ердөө 2 технологи л давамгайлах байр суурьтай байгаа билээ. Энэ нь MobileWimax болон LTE(Long Term Evolution) хоёр юм. MobileWimax-ыг анх Aмерикд XOHM брэнд нэрээр 2008 оны 9 сард Sprint-Nextel компани албан ёсоор 4G гэж нэвтрүүлжээ. Одоогийн байдлаар MobileWimax-ыг pre-4G буюу 4G-гийн эхэн үеийн хувилбар гэж үзэж байгаа юм. Дэлхийд томоохонд тооцогдох ABI Research хэмээх технологийн судалгаа хийдэг байгууллагын гаргасан дүгнэлтээр Wimax нь 4G технологийн гол үндэс болох OFDMA болон MIMO-г амжилттай ашиглаж байгаа болохоор 4G технологи мөн болно хэмээжээ. Хэдийгээр 3G технологи анх гарч ирснээсээ хойш Монголд 8 жилийн дараа нэвтэрсэн бол 4G-гийн хувьд дэлхийн анхны хэрэгжилтээс ердөө ганцхан жилийн дараа мөн Япон улстай нэг цаг мөчид Монголд нэвтрэн хэрэглэх ховорхон боломжийг” Телемакс Коммуникэйшн” компани маань олгож байгаа билээ. Энэ нь Монгол улс мэдээлэл технологийн салбарт дэлхий нийттэй хөл нийцүүлэн алхаж чадаж байгааг бэлхнээ харуулж байгаа тод жишээ юм.
4G гарах болсон шалтгаан:
засварлах- Утасгүй технологи -р мэдээлэл дамжигдахад илүү өргөн зурвасын дамжуулалт шаардагдаж эхэлсэн
- Бүх дижитал сүлжээ IP хэрэглэх болсон
- WAN -тай уялдах шаардлага бий болсон
- WiFi-с илүү өргөн хүрээнд ажиллах шаардлага бий болсон
3G болон 4G харьцуулалт
засварлахСүлжээний бүтэц: 3G:Wide area 4G:WiFi,Bluetooth,Wide-тай хосолсон
Зурвасын давтамж: 3G:1.6-2.5GHz 4G:2-8GHz Бүрэлдэхүүн хэсэг:3G:Optimized antenna,multi based adapter 4G:Smart antenna,SW multiband,wideband radio
Зурвасын өргөн: 3G:5-20Mhz 4G:100+MHz
Өгөгдөл дамжуулалт: 3G:385kbps-2Mbps 4G:20-100Mbps Ашиглах бүтэц: 3G:WCDMA/CDMA200 4G:MC-CDMA,OFDMA
Хөдөлгөөнт хэрэглээний дээд хурд: 3G:200 км/ц 4G:200 км/ц
Зураг 1. 3G болон 4G сүлжээний хурдыг өдөр тутмын хэрэглээнд харьцуулсан зураг
4G-н онцлог болон давуу тал
засварлах- Илүү хурдтай
- 3G яриа болон өгөгдлийг тус тусад нь дамжуулдаг бол 4G Интернэт протокол IP ашигладаг учир маш олон зүйл дамжуулж чадна
- Илүү хол зайд дамжуулдаг. 3G -н тохиромжтой дундаж зай саад багатай орчинд 16км бол 4G саад багатай орчинд 50км (WiMAX).
- Сүлжээ хоорондын шилжилт тасалдалгүйгээр хийдэг.
- Маш их хэмжээний хэрэглэгчтэй ажиллах чадвартай
- Зэрэгцээ болон цуваа холболт үүсгэх чадвартай
- Маш хурдтай ажилладаг алгоритмуудтай
- Ухаалаг антенатай. (Хамрах талбай том, Сүлжээ хоорондын шилжилт ухаалагаар хийдэг, Хөдөлгөөнт үеийн тооцоолол сайн, тог бага зарцуулдаг)
- Алдаа засалтын код хамт дамжуулдаг
- Бүх IP сүлжээ дэмжинэ. (Tunnel болон Firewall, authentication буюу нэвтрэлтийн нууцлал хамгаалал, ip -р байршил тогтоох)
- Нууцлал хамгаалалт (Encryption protocol ашигладаг)
- IPv6 дэмждэг
4G-н сул тал
засварлах- Theft of service (хэрэглэгчийн хандалтыг хууль ёсны эсэхийг шалгадаг үйлчилгээ) болон DoS (Denial of Service Хэрэглэгчийн сүлжээний зөвшөөрөл шалгадаг үйлчилгээ) -рүү дайралт (attack) их хийгддэг.
- Бүх 4G сүлжээ нэг ижил дэд бүтэц ашигладаг учир нэг унавал бүгд унадаг.
- VoIP (Voice over IP) оор спамдах асуудал их байдаг.
Түүхчлэн харуулбал
засварлах1-р үе. wireless буюу утасгүй аналог систем
*speech *AMPS, TACS
2-р үе. Дижитал систем
*CDMA, D-AMPS, DTMA, GSM, DECT, PDC
2.5 -р үе.
*GPRS, EDGE
3 -р үе (IMT2000 стандарт)
*EDGE *CDMA2000 (EVDO) *UMTS (WCDMA, HSPA+)
4-р үе (IMT Advanced стандарт)
*Mobile WiMAX *LTE
Эхний үе шат буюу 1G:
засварлах1980-аад оны эхээр эхэлсэн ба AMPS (Advanced Mobile Phone Service) сүлжээнд үндэслэн гарч ирсэн.AMPS сүлжээ нь FDMA (Frequency Division Multuplex Access) буюу давтамжийн нягтруулгатай системийг ашиглаж 800МГц-ийн зурвасд аналог дуу дамжуулдаг байсан.
Хоёр дахь үе шат буюу 2G:
засварлах- 1990-ээд онд гарч ирсэн ба оператор компаниуд CDMA ба GSM гэсэн хоёр өрсөлдөгч стандартыг хэрэглэж эхэлсэн.Хойд Америкийн зарим операторууд CDMA-г хэрэгжүүлсэн дэлхийн бусад операторууд GSM хэрэгжүүлсэн.
- CDMA -800МГц-ийн зурвасд нэг сувгаар 64 яриаг нягтруулан явуулдаг.
- GSM-900МГц болон 1800МГц-ийн зурвасд нэг сувгаар 8 яриаг нягтруулан явуулдаг.
- 2G-ээс 3G шилжихэд операторууд хуучин байгаа сүлжээгээ шинэ сүлжээ болгох шаардлага гарсан.Энэ ажлыг 3GPP ба 3GPP2 гэсэн 2 ялган авч үзсэн.
- 3GPP буюу 3rd Generation Partnership Project нь 1998 онд үүссэн ба GSM-ээс уламжлан 3G-г хөгжүүлэх зорилготой .
- 3GPP нь GPRS (114 Kbps), EDGE(384 Kbps), WCDMA(1.92Mbps), HSDPA(14Mbps), E-UTRA(100Mbps)-г хөгжүүлнэ.
- 2000 оноос эхлэн IMT 2000-стандартын хүрээнд GPRS хөгжсөн .
- 2003 оноос EDGE хөгжсөн.Үүнийг заримдаа 2.5G гэж хэлдэг. Одоо EDGE нь HSDPA-аар солигдсон.GSM операторуудын дараагийн үе бол LTE E-UTRA юм.(Long Term Evolution)
- 3GPP2 буюу 3rd Generation Partnership Project -2 нь CDMA 2000 ашигладаг Хойд Америк ба Азийн зарим операторууд 3G нэвтрүүлэх зорилготой .
- 3GPP2 нь 1xRTT(144Kbps), EV-DO(2.4Mbps), UMB(288Mbps)-г хөгжүүлнэ.
- 2002 оноос эхлэн 1xRTT хөгжсөн ба мөн үүнийг 2,5G гэж хэлдэг байсан. 3GPP2 –ийн одоо хөгжих үе бол UMB гэж байгаа ч CDMA операторууд LTE-руу шууд орох хандлага байгаа
3G гэж юу вэ?
засварлах3G гэдэг нь (third generation) буюу 3 дахь үеийн Үүрэн телефоны үйлчилгээ нь “Олон улсын Телефон харилцааны холбоо”-ны IMT-2000 стандарт дээр үндэслэсэн үүрэн телефоны шинэ технологи юм. 3G технологийг хамгийн энгийн утгаар ойлговол ӨНДӨР ХУРД гэж ойлгож болно.
3G гарах болсон шалтгаан:
засварлахДэлхийн цахилгаан холбооны байгууллагаас (ITU)үүрэн холбооны зурвасыг өсгөх , олон төрлийн үйлчилгээний боломжийг хөгжүүлэх үүднээс 3G буюу IMT 2000 стандартыг гаргасан. Ингэснээр дуунаас гадна, өгөгдөл дүрс зэрэг багц өгөгдлүүдийг өндөр хурдтай, чанартай дамжуулах боломжийг бий болгосон. Хөдөлгөөнгүй үед 2Мбит/с-ээс багагүй, хөдөлгөөнтэй үед 384 кбит/с-ээс багагүй хурдаар мэдээлэл дамжуулах боломжтой байдаг.
Технологийн хөгжлийг үе шатуудаар тайлбарлавал:
засварлах- 1G - Гар утсаараа зөвхөн ярих боломжтой байсан.13 жилийн өмнө Монголд гар утас хэрэглэдэг байсан цөөхөн хүмүүс мессэж явуулах боломжгүй байсан.
- 2G - Гар утаснаасаа мессэж явуулах боломжтой болсон.
- 2,5G - Гар утаснаасаа интернэтэд холбогдох боломжтой болсон GPRS.
- 3G - Гар утаснаас интернэт ашиглах хурд өмнөх технологио бодоход илүү сайжирсан.
- 3,5G - Өндөр хурдыг гар утсаараа мэдрэх боломж бүрдэж,ингэснээр гар утсаараа дүрсээ харж ярин,гар утсаа модем болгон ашиглаж өндөр хурдны хөдөлгөөнт интернэтийг авах,түүнчлэн телевизийн суваг хүртэл үзэх боломжтой болсон.
- 4G - Дэлхий дахинаа эдүгээ 4G үүрэн холбооны дараа дараагийн үеийн технологиуд судлагдах, турших шатандаа явагдаж байна.
Mobil WiMAX гэж юу вэ?
засварлахУтасгүй технологийн хөгжлийн 4 дэгч үеийн (4G) стандарт болох MobileWimax-ийг анх 2005 оны 12-р сард олон улсын электроникийн инженерүүдийн институт болох IEEE(Institute of Electrical and Electronics Engineers) зүгээс тусгай стандарт болгон баталснаар хөгжлийн гараагаа эхэлсэн юм.Wimax системийг хөгжүүлэх болсон хамгийн гол шалтгаан нь 2000 оноос хэрэглээнд хүчтэй нэвтэрч эхэлсэн мөн бүх notebook-үүд дотор суурьлагддаг болсон WiFi системийн нөлөө юм.WiFi нь хүмүүсийн хэрэглээг маш ихээр хөнгөвчилсөн бөгөөд энэ нь хүмүүст маш ихээр таалагдаж эхэлсэн юм. WiFi-д нэг гол дутагдалтай тал байсан нь хамрах хүрээ бага зөвхөн гэр дотроо юмуу оффес дотроо хэрэглэх боломжтой байсан юм. Тиймээс хүмүүс нэг хотын хаанаас ч Wifi-тай адилаар холбогдох боломжтой системийг хүсэх болсон ба энэ нь улмаар Wimax системийг хөгжүүлэх үндсэн шалтгаан болсон юм.
Wimax-н давуу талууд
засварлахMobile Wimax нь 802.16d буюу Fixed Wimax технологиос дор дурдсан үзүүлэлтүүдээр давуу юм. 1. Хэрэглэгч та өөрийн хэрэгцээ шаардлагад тохируулан Mobile Wimax-г хүлээн авах 3 төрлийн модемоос сонголтоо хийх бөгөөд аль ч тохиолдолд хэрэглэгчийн талд ашиглагдах төхөөрөмж харьцангуй овор бага, авсаархан. 2. Бусад утасгүй сүлжээний технологид ашиглагддаг төхөөрөмжүүдтэй харьцуулахад 1-2 дахин хямд үнэтэй. Яагаад гэвэл энэхүү шинэ технологи нь бага зардлаар өндөр бүтээмжийг үзүүлэх боломжтой юм. 3. Энерги зарцуулалт бага учраас зөөврийн зориулалтаар ашиглахад нэн тохиромжтой буюу компьютерийн зайнд хэмнэлттэй мөн хамгийн гол нь байгаль орчинд ээлтэй “Green Technology” юм. 4. Кабель холбох шаардлагагүйгээр USB болон WiFi –р шууд компьютерт холбогддог . 5. Бүрэн хөдөлгөөнт буюу явж буй автомашин, автобус зэрэг тээврийн хэрэгслүүд дотроос интернэтэд тасалдалгүйгээр өндөр хурдаар холбогдох боломжтой. 6. Бүгд IP сүлжээн дээр суурилсан гэх мэт давуу талуудтай. “Телемакс Комуникэйшн” компани энэхүү технологийг Монголд нэвтрүүлэхдээ Mobile WiMax-ын томоохон үйлдвэрлэгч Францын ALCATEL фирмийн Wimax 802.16e стандартын дагуу шинэ технологиор бүтээгдсэн баз станцуудыг ашиглаж байна. Mobile Wimax нь одоогоор Улаанбаатар хотын бүс нутгийг хамрах бөгөөд та “Телемакс Коммуникэйшн” компаний сүлжээ орсон газруудаас хаанаас ч хүссэн үедээ интернэтэд холбогдох боломжтой юм.
LTE
засварлахLTE сүлжээ (3GPP Long Term Evolution) нь гар утасны 4G сүлжээний стандарт юм. Анхны 4G сүлжээ нь Швед ба Норвег улсуудад 2009 оны 12 сард ашиглалтанд оржээ. LTE нь гар утасны GSM/UMTS стандартаас хувьсан гарсан долгионоор тараагдах тоон мэдээллийн хурдыг сайжруулсан шинэ технологи болно. LTE-ийн татах дээд хурд нь 299.6 мегабит/секунд ба илгээх дээд хурд нь 75.4 мегабит/секунд байна. Гэхдээ энэ хурд нь цаашдаа сүлжээ хүчтэй тархах тусам их хэмжээгээр нэмэгдэх юм.
Бусад
засварлахМонголд 4G технологи
засварлахХарилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 1 дүгээр хуралдаанаар Монгол Улсад үүрэн холбооны 4G LTE/LTE-A үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийг Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК-д, 2 дугаар хуралдаанаар Жи-Мобайл ХХК-д олголоо. 4G LTE технологи нь хэрэглэгчдэд бодит, өндөр хурдтай хөдөлгөөнт өргөн зурвасын интернетийг 4G үйлчилгээ дэмждэг гар утас, таблет болон зөөврийн компьютерээр авах боломжийг бүрдүүлнэ. 4G LTE үйлчилгээ нь одоогийн 3G үйлчилгээнээс хамгийн багадаа 5-7 дахин илүү хурдтай юм. Тус хороо хүсэлт ирүүлсэн байгууллагуудад Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3, 9.1.10 дахь хэсэг, тус хорооны дүрмийн 3.2.4, 3.3 зүйл, МТШХХГ-ын Даргын 2015 оны 10 тоот тушаалаар баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбоо (ДҮХХ)-ны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл” болон тус хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл” зэрэг баримт бичгийн дагуу зөвшөөрөл олгосон байна.
Дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем 4G LTE/LTE-A үйлчилгээнд радио давтамж ашиглах зөвшөөрлийг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд олгосон байдал:
№ | Зөвшөөрөл эзэмшигч | Олгосон зурвас | LTE радио давтамжийн зурвас |
---|---|---|---|
1 | Мобиком корпараци ХХК | 1735-1745 / 1830-1840 МГц өргөнтэй 10 МГц x 2зурвас | Band 3 |
733-743 / 788-798 МГц өргөнтэй 10 МГц x 2зурвас | Band 28 | ||
2 | Юнител ХХК | 1725-1735 / 1820-1830 МГц өргөнтэй 10 МГц x 2зурвас | Band 3 |
723-733 / 778-788 МГц өргөнтэй 10 МГц x 2зурвас | Band 28 | ||
3 | Скайтел ХХК | 1760-1770 / 1855-1865 МГц өргөнтэй 10 МГц x 2зурвас | Band 3 |
4 | Жи-Мобайл ХХК | 1770-1780 / 1865-1875 МГц өргөнтэй 10 МГц х 2 зурвас | Band 3 |
713-723 / 768-778 МГц өргөнтэй 10 МГц х 2 зурвас | Band 28 |