27 вагон самрын хэрэг

БНХАУ руу 27 вагон хуш модны цайруулсан самрыг удаа дараагийн үйлдлээр гаргасан хэрэг УМБГ, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд 2010[1] онд шалгагдсан. Зах зээлийн ханшаар 455 тэрбум төгрөгийн үнэ бүхий их хэмжээний самар хил давуулсан хэрэгт гааль, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаа, төмөр замын ажилтнууд нийлсэн 20 гаруй хүнийг сэжиглэн шалгаж буй.

Энэхүү самрыг Бор-Өн­дөрийн уурхайгаас олбор­лосон жонш хэмээн гаалийн бүрдүүлэлт хийлгэж, БНХАУ-ын хил давуулсан бай­­даг. Гэтэл Бор-Өндөрийн уурхайгаас олборлосон цай­руулсан самар шиг жижиг ширхэгтэй жоншийг зөвхөн ОХУ руу, лабораторийн шин­жил­гээний зориулалтаар гар­гадаг ажээ. Хятад руу бүхэл ширхэгтэй жоншийг задгай вагон дээр ачиж гаргадаг юм байна. Бор-Өндөрийн уур­хай­гаас ирсэн жонш Чойр дахь гаалиар дамжиж, хил давдаг юм байна. Харин байцаагч нар Улаан­баатар хотоос ачсан цай­­­руулсан самрыг Чойр дээр хүлээн авч, гаалийн хя­налт бүрдүүлэлтийн бичиг хийж, улмаар Замын-Үүдээр гаргаж байжээ. Ерөнхийдөө 27 вагон самар Улаанбаатар, Чойр, Сайншанд, Замын-Үүдээр дамжин Эрээ рүү ор­сон байна. Ийм нүсэр зо­хион байгуулалттай, мафийн шинж­тэй самрын бизнесийг эн­­гийн монгол, хятад ченж, та­нил талтайгаа нийлсэн гаа­лийн хэдэн байцаагч нар хийж чадахгүй гэдэг нь ойлгомжтой.

Тодруулбал, хэрэгт холбогдуулан Говьсүмбэр аймгийн Чойр дахь гаалийн салбарын эрхлэгч Б.Лхагвадорж, байцаагч Отгонбилэг, Ч.Уранчимэг, Замын-Үүдийн гаалийн байцаагч Эрдэнэбаатар, Өлзий-Аюуш нарыг хорьж, шалгаж байна. Харин Замын-Үүдийн гаалийн байцаагч Б.Жаргалсайханыг гадуур шалгаж байгаа бол байцаагч Баасанбатыг саяхан суллажээ. Байцаагч нар дээрх 27 вагон самрыг гурван хэсэгт хувааж хил давуулсан байдаг. Эхний 10 вагон самрыг өнгөрсөн оны 12 дугаар сард хил давуулсан бол дараагийн 17 вагон самрыг хоёр хэсэг хувааж арав вагон, долоон вагон болгон сар шинийн өмнөхөн буюу хоёрдугаар сард гаргасан аж. Ингэхдээ нэг вагонд ачсан самар тус бүрийг 25 кг-аар савласан байжээ.

Үүнээс болж Гаалийн Ерөнхий газрын удирдлагууд Чойр дахь гаалийн салбарын эхлэгч Б.Лхагвадорж, Ч.Уранчимэг нарыг ажлаас нь халж, Сайншанд дахь гаалийн газрын дарга Б.Жаргалсайханыг албан тушаал бууруулан Улаанбаатар хот дахь гаалийн байцаагч болгожээ.

Б.Жаргалсайханы оронд Гашуунсухайт дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байгаад Улаанбаатар хот дахь гаалийн орлогч дарга болсон П.Сүхбаатарыг то­мил­сон аж. Харин ГЕГ-ын дэд дарга бөгөөд Гаа­лийн хяналт, эрсдлийн удирд­­лагын газрын дарга Д.Оюунчимэгийг ажилдаа хайн­га хандсан гэдэг үндэс­лэлээр мөн шалгаж байгаа юм. Д.Оюунчимэг Мон­гол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатарын эхнэр юм.

Эх сурвалж

засварлах