Аргын жил дараалал
1896 · 1897 · 1898 · 1899
1900 1901 1902
1903 · 1904 · 1905 · 1906
Хамаарах арван
1900-д он
Хамаарах зуун
20-р зуун


(MCMI) Аргын тооллоор Нэгэн мянга есөн зуун нэгдүгээр оны төмөр тахиа жил. Анно Домини гэж тоолдог болсноос хойш хоёр дахь мянганы 901 дэх жил, 20-р зууны анхдугаар он, 1900-аад он гэж тоолбол хоёр дахь жил.

Энэ онд болсон онцлох үйл явдлууд

засварлах

Нэгдүгээр сар

засварлах
  • Нэгдүгээр сарын 1
    • Британийн колонид байсан Шинэ Өмнөд Уэльс, Күийнслэнд, Өмнөд Австрали, Тасмани, Викториа, Баруун Австрали мужууд нэгдэж, Үндэснтүүдийн холбооны Австрали улсыг байгуулав. Анхны ерөнхий сайдаар Эдмунд Бартон сонгогджээ.
    • Африкийн Нигери улсад Британи улс хяналтаа тогтоов.
  • Нэгдүгээр сарын 7 – Хүний мах идсэн хэргээр шоронд 18 жил суусан Альфред Пакер суллагдав.
  • Нэгдүгээр сарын 10 – АНУ-ын Техас мужийн Бюмонтын Спиндлтоп тосгоноос анх удаа газрын тос олгойджээ.
  • Нэгдүгээр сарын 22 – Их Британийг 63 жил удирдсан хатан хаан Викториа тэнгэрийн орноо одож, түүнийг орийг хүү VII Эдуард залгав.
  • Нэгдүгээр сарын 28 – АНУ-ын бейсболын Америкийн лиг, Мэргэжлийн лигтэй нэгдэж, АНУ-ын мэргэжлийн бейсболын лигийг байгуулав.

Хоёрдугаар сар

засварлах
  • Хоёрдугаар сарын 2 – Хатан хаан Викториатай салах ёс гүйцэтгэх, оршуулах ажиллагаа болов.
  • Хоёрдугаар сарын 5 – АНУ-ын саятан Ж.П.Морган төмрийн болон нүүрсний уурхайг худалдаж авах нэг тэрбум долларын гэрээнд гарын үсэг зурлаа.
  • Хоёрдугаар сарын 14 – Их Британийн эзэн хаан VII Эдуард парламентын чуулганыг анх удаа нээв.
  • Хоёрдугаар сарын 25 – АНУ-ын төмөр нэртэй нэг тэрбум долларын төсөв бүхий корпораци албан ёсоор байгуулагдлаа.
  • Хоёрдугаар сарын 27 – Туркийн султан Македоны бослогыг дарах зорилгоор 50 мянган цэргийг Болгарын нутагт оруулав.

Гуравдугаар сар

засварлах
  • Гуравдугаар сарын 3 – АНУ-ын Конгресс АНУ-ын Чанарын хороог байгуулах шийдвэрийг гаргалаа.
  • Гуравдугаар сарын 4 – АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам МакКинли хоёр дахь удаагаа тангараг өргөлөө.
  • Гуравдугаар сарын 5 – Ирландын үндсэрхэг үзэлтнүүд жагсаал зохион байгуулж, улмаар цагдаа нар хүч хэрэглэхэд хүргэв.
  • Гуравдугаар сарын 6 – Германы эзэнт гүрний хаан II Вилгельмийн амь насанд халдахыг завдав.
  • Гуравдугаар сарын 17 – Нидерландын алдарт зураач Винсент ван Гогыг нас барснаас 11 жилийн дараа түүний 71 бүтээлээс бүрдсэн үзэсгэлэн гарч шуугиан дэгдээв.
  • Гуравдугаар сарын 21 – АНУ-ын зохион бүтээгч Николай Тесла "Нарны үүсгүүрээр эрчим хүч гаргаж авах аппарат"-ыг зохион бүтээж, патентжуулжээ.

Дөрөвдүгээр сар

засварлах
  • Дөрөвдүгээр сарын 9 – АНУ-ын Сангийн яам 10 долларын шинэ мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд нэвтрүүллээ.
  • Дөрөвдүгээр сарын 14 – Хятадын хаант төр Японтой цагдаагийн академид сурагчид солилцох гэрээ байгуулжээ.
  • Дөрөвдүгээр сарын 25 – АНУ-ын мужуудаас Нью-Йорк муж анх удаа жолооны үнэмлэх олгож эхлэв.
  • Дөрөвдүгээр сарын 29 – Будапешт хотод Еврейчүүдийг эсэргүүцсэн үймээн боллоо.

Тавдугаар сар

засварлах
  • Тавдугаар сарын 1 – Японы Ерөнхий сайд, ханхүү Ито Хиробуми албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч, улмаар засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.
  • Тавдугаар сарын 3 – АНУ-ын Флорида мужийн Жексонвиль хотод их түймэр дэгдлээ.
  • Тавдугаар сарын 8 – Австралийн хөдөлмөрчдийн нам албан ёсоор байгуулагдаж, даргаараа Жон Крис Уатсоныг томиллоо.
  • Тавдугаар сарын 9 – Австралийн парламент анхны хуралдаанаа Мелбурн хотод эхлүүлжээ.
  • Тавдугаар сарын 12 – АНУ-ын Коннектикут муж авто хөдөлгүүрт хэрэгслийн дээд хурдыг 12 миль болгож хягаарлав.
  • Тавдугаар сарын 14 – Америкийн зохион бүтээгч Томас Армат кино үзүүлэх зориулалт бүхий проектор зохион бүтээж түүнийг патентжуулжээ. АНУ-ын Патентын хороонд Витаскоп нэрээр бүртүүлсэн байдаг.
  • Тавдугаар сарын 17 – 1901 оны шок: Нью-Йоркын хөрөнгийн биржид хувьцааны үнэ огцом уналаа.
  • Тавдугаар сарын 19 – Францын нийслэл Парис хотноо хуралдсан Олон Улсын олимпын хорооны хуралдаанаар 1904 оны зуны олимпийг АНУ-ын Чикаго хотод зохион байгуулах шийдвэр гаргалаа. Гэвч 10 хоногийн дараа Сейнт Льюс хотод зохион байгуулахаар болгож өөрчилсөн юм.
  • Тавдугаар сарын 25 – Аргентиний хөлбөмбөгийн алдарт баг Ривер Плейт клуб албан ёсоор байгуулагджээ.

Зургаадугаар сар

засварлах
  • Зургаадугаар сарын 1 – АНУ-ын газрын тосны саятан Жон Д.Рокефеллэр "Рокефеллэрийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэн"-г байгуулах болсоноо зарлалаа.
  • Зургаадугаар сарын 2 – Дэлхийд анх удаа хурд хэтрүүлсэн жолоочийг баривчлав. АНУ-ын Чикаго хотын 35-р гудамжинд нэгэн эр цагт 20 бээрийн хурдтай явж байгаад баривчлагджээ. Тухайн үед Чикаго хотод цагт найман бээрийн хурдтай явах дүрэм мөрдөгдөж байсан юм. Түүнийг мөн 40 ам.доллараар торгож байжээ.
  • Зургаадугаар сарын 11 – Номхон далайн Күүкийн аралд Шинэ Зеланд улс ноёрхолоо тогтоов.
  • Зургаадугаар сарын 13 – Их Британийн шилдэг сургуулиудын нэг, эдийн засгийн ухаанаар дагнасан сургалт бүхий Лондон хотын эдийн засгийн сургууль албан ёсоор байгуулагдав.
  • Зургаадугаар сарын 19 – Дэлхийн түүхэнд анх удаа Герман улс зохиогчийн эрхийн хуулийг батлав.
  • Зургаадугаар сарын 20 – АНУ-ыд анх удаагаа хар арьст эмэгтэй их сургууль дүүргэв. Шарлотт Мазек гэгч эмэгтэй Охайо мужийн Уилберморсын их сургуулийг боловсролын ухааны бакалавр болсон юм.

Долоодугаар сар

засварлах
  • Долоодугаар сарын 1 – Дэлхийн түүхэнд анх удаа Их Британийн нийслэл Лондон хотын цагдаагийн газар хүний хурууны хээгээр мөрдөн шалгах тусгай хороог дэргэдээ байгуулжээ.
  • Долоодугаар сарын 4 – АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт Филиппиний ерөнхийлөн захирагчаар томилогдов.
  • Долоодугаар сарын 10 – Дэлхийн хамгийн анхны троллейбус Германы Кенингсбург хотод үйлчилгээнд явж эхлэв.
  • Долоодугаар сарын 11 – Леон Гамон дуу болон дүрсийг хамтад нь хурааж үзүүлэх боломж бүхий фонографыг зохион бүтээж, патентыг нь авчээ.
  • Долоодугаар сарын 13 – Бразилийн нисгэгч Алберто Сантос-Дюмон Эйфелийн цамхагыг анх удаа гурван удаа нисч тойрчээ. Энэ явдлыг нүдээр харсан газрын тосны магнат Анри Мертэ түүнд 100 мянган франкыг бэлнээр тоолж өгчээ.
  • Долоодугаар сарын 23 – Данийн хаан IX Кристиан Данийн ерөнхий сайдын суудалд Йохан Хенри Дойнцэрийг дэвшүүлж, парламентийн олонхын саналыг авч ерөнхий сайд болжээ.
  • Долоодугаар сарын 29 – АНУ-ын Социалист болон Социаль Демократ намууд нэгдэж Социалист хөдөлмөрийн намыг байгуулав.

Наймдугаар сар

засварлах
  • Наймдугаар сарын 3 – Уулын спортын түүхэнд хамгийн анх удаагаа Канадын Ассинибойне уулын 3,620 метрийн оргилд гурван уулчин авирч ууланд авирах спортын анхны шанг татжээ.
  • Наймдугаар сарын 7 – Австралийн анхны ерөнхий сайд Эдмунд Бартон Цагаачлалын тухай хуулийг боловсруулж парламентаараа батлуулав. Ингэснээр хүн ам ихтэй, хөгжингүй улс болох замыг зассан билээ.
  • Наймдугаар сарын 21 – Данийн нийслэл Копенгаген хотноо Швед, Герман, Норвеги, Франц, Их Британи, Бельги, Финланд улсууд хуралдаж, Олон улсын худалдааны байгууллагыг байгуулав.
  • Наймдугаар сарын 27 – Бельги улс африкийн Конго улсад хяналтаа тогтоож эхлэв. Дөрвөн жил үргэлжилсэн тулаанд Бельгичүүд ялалт байгуулсан юм.
  • Наймдугаар сарын 28 – АНУ-ын анхны хувийн их сургууль болох Силлиманы их сургууль далайн чанадад, тэдний хяналтанд байх Филиппин улсад байгуулагдав. Силлиманы их сургуулийг пресбитериан сүмийн номлогч Девид болон Лорра Хиббард нар байгуулсан бөгөөд Нью-Йоркын саятан Хорац Силлиманы хөрөнгө оруулалтаар байгуулагдсан тул түүний нэрээр сургуулиа нэрлэжээ.

Есдүгээр сар

засварлах
  • Есдүгээр сарын 2 – АНУ-ын дэд ерөнхийлөгч Теодор Рүүзвельт Миннесотагын үндэсний экспод оролцох үеэрээ "Бага ярьж, ихийг хийе" гэх алдарт үгээ хэлж байжээ.
  • Есдүгээр сарын 6 – МакКинлигийн халдлага: АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам МакКинлиг Нью-Йоркын Баффало хотод болсон Пан-Америкийн экспод оролцох үеэр нь халджээ. Халдлагыг анархист үзэлтэй Леон Шольгош үйлдсэн байна. Халдлагаас хойш 8 хоногын дараа Уиллиам МакКинли амиа алдсан юм.
  • Есдүгээр сарын 12 – Шинэ Зеландын парламент Сувилагчдыг бүртгэлжүүлэх тухай хууль батласнаар сувилагчдыг нэгдсэн бүртгэлд хамруулсан дэлхийн анхны улс болов.
  • Есдүгээр сарын 14 – АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам МакКинли амиа алдсаны дараа дэд ерөнхийлөгч Теодор Рүүзвельт тангарагаа өргөж, АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч болсон юм.
  • Есдүгээр сарын 18 – Венесуэлийн цэргүүд Колумбийн Рио-Хача хотыг эзлэн авав.
  • Есдүгээр сарын 21 – ОХУ-ын алдарт зохиолч Антон П.Чеховын "Эгч дүүс" жүжиг Москва хотын театрт анх удаа тайзнаа тавигдав.
  • Есдүгээр сарын 24 – МакКинлигийн халдлага: Ерөнхийлөгчид халдаж, амь насыг нь бүрэлгэсэн Леон Шольгошийн шүүх хурал найман цаг 26 минут үргэлжилсэний эцэст түүнд цаазын ял оноожээ.
  • Есдүгээр сарын 28 – Сахлын хутгагыг бренд болгож чадсан Жиллетт компани албан ёсоор байгуулагдав.

Аравдугаар сар

засварлах
  • Аравдугаар сарын 3 – Афганистаны хаант улсын хаан "Төмөр эмир" хочит Абдур Рахман Хан насан эцэслэж, түүний 21 жилийн засаглал нуран унасан юм. Түүний орыг хүү болох Хабибулла Хан залгаж, Афганистаны шинэ хаан болсон юм.
  • Аравдугаар сарын 11 – Дэлхийн түүхэнд анх удаа дуу хураагуурт дуу бичиж олон нийтэд сонсгожээ. Анхны бичлэгийн дууг Берт Уиллиамс болон Жорж Уолкер нар дуулсан юм.
  • Аравдугаар сарын 16 – АНУ-ын түүхэнд анх удаа ерөнхийлөгч хар арьстаныг үдийн зоогонд урьсан тохиолдол болов. Тухайн үеийн ерөнхийлөгч Теодор Рүүзвельт "Цагаан ордон"-д өнгөт арьстануудын эрхийн төлөө тэмцэгч, багш Бүүкер Т.Вашингтоны гэр бүлийннхэнтэй хамт оройн зоог барив. Оройн зоогны үеэр хар арьстануудын эрх, цаашид баримтлах бодлогын талаар ярилцжээ.
  • Аравдугаар сарын 23 – Алдарт Йелийн их сургууль 100 жилийнхээ ойг тэмдэглэж, баярын ёслолд АНУ-ын ерөнхийлөгч Теодор Рүүзвельт оролцов.
  • Аравдугаар сарын 27 – Хаант Орос улсын засгийн газар Иран улстай худалдааны нууц гэрээ байгуулав. Мөн энэ өдөр Их Британитай фабрик бүтээгдэхүүн нийлүүлэх, Британийн Энэтхэгтэй цай нийлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.
  • Аравдугаар сарын 29 – МакКинлингийн халдлага: Ерөнхийлөгч МакКинлид халдаж, амь насыг нь бүрэлгэн хөнөөсөн Леон Шольгошийн цаазын ялыг гүйцэтгэв. Эцсийн үгэндээ тэрээр "Би ерөнхийлөгчийг буудсан. Гэхдээ өөрийнхөө төлөө биш. Энэ дэлхийн бүх ядуу хүний өмнөөс би түүнийг буудсан. Хийсэн хэрэгтээ би уучлал хүсэхгүй" гэж хэлжээ. Ял гүйцэтгэх өдөр тэрээр хар фрак, цагаан цамц, хар эрвээхэй зангиа зангидаж, чамин гутал өмссөн байжээ.

Арваннэгдүгээр сар

засварлах
  • Арваннэгдүгээр сарын 2 – Манж Чин гүрний хатан хаан Цү Шид халдахыг завдав. Халдлага үйлдэгчид жадаар зэвсэглэсэн байжээ.
  • Арваннэгдүгээр сарын 3 – Азийн Япон улсад мотоциклийн анхны уралдаан зохион байгуулагдав.
  • Арваннэгдүгээр сарын 4 – Францын депутатуудын танхим Османы эзэнт гүрний нутаг дэвсгэрт тэнгисийн цэргийн хүчийг нэвтрүүлэхийг олонхын саналаар дэмжив.
  • Арваннэгдүгээр сарын 9 – Оросын алдарт хөгжмийн зохиолч Сергей Рахманиновын төгөлдөр хуурын хоёрдугаар концерт Москва хотын театрт анх удаагаа тоглогдов.
  • Арваннэгдүгээр сарын 16 – Дэлхийн түүхэнд анх удаа автомашины уралдаан Аргентин улсын Буенос Айрес хотод зохион байгуулагдав. Палермогын авто тойруулгад болсон тус уралдаанд Хуан Кассулет түрүүлжээ.
  • Арваннэгдүгээр сарын 19 – АНУ-ын зохион бүтээгч Девид Т.Кенни тоос соруулах машины анхны патентыг авчээ.
  • Арваннэгдүгээр сарын 23 – Алдарт физикч Альберт Эйнштейн Цюрихийн Технологийн хүрээлэнд докторын ажлаа танилцуулжээ. Түүний докторын ажлыг Цюрихийн их сургуулийн профессор Альфред Клайнер удирдаж байжээ.
  • Арваннэгдүгээр сарын 26 – Ой ухаанаа мартаж санаж, ухаан санаа нь орон, гаран болсон өвчнийг анх удаагаа Алцгеймэрийн өвчтэй хэмээн оношилжээ. Ингэж оношлуулсан анхны өвчтөн нь Австрийн иргэн 51 настай Августе Детэр байлаа. Уг өвчнийг Франкфуртын доктор Алойс Алцгеймэрийн нэрээр нэрлэжээ.

Арванхоёрдугаар сар

засварлах
  • Арванхоёрдугаар сарын 2 – АНУ-ын шинээр сонгогдсон Конгрессын анхдугаар хуралдаан эхэлжээ. Энэ удаад Бүгд найрамдах нам дахин олох болж Төлөөлөгчдийн танхимийн даргаар Девид Хендэрсоныг улираан томилсон байна.
  • Арванхоёрдугаар сарын 4 – Дөүлийн хүнсний компани албан ёсоор байгуулагдлаа. Тус компани анхандаа Хавай мужаас сайн чанарын хан боргоцойг нийлүүлж байсан гэдэг.
  • Арванхоёрдугаар сарын 7 – Японы засгийн газар Их Британитай хамтын ажиллагааны гэрээ байгуулахыг дэмжив.
  • Арванхоёрдугаар сарын 10 – АНУ-ын саятан Эндрью Карнеги "Карнегийн шинжлэх ухааны хүрээлэн"-д 10 сая ам.доллар хандивлахаар болов.
  • Арванхоёрдугаар сарын 16 – Английн хүүхдийн зохиолч Биатрикс Поттерийн сонгодог зохиол гэгдэх "Петер нэр туулайн түүх" зохиолоо олон нийтэд хүргэжээ. Энэ ном бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай номын нэг юм.
  • Арванхоёрдугаар сарын 21 – Кувейт улс Османы эзэнт гүрнээс тусгаар тогтнож,бие даасан улс болохоо зарлав.
  • Арванхоёрдугаар сарын 22 – Дорнын алдарт зохиолч Рабиндранат Тагүр Баруун Бенгалын Сантиникетан хотод сургууль байгуулах болсоноо зарлалаа.
  • Арванхоёрдугаар сарын 31 – АНУ-аас тусгаар тогтнож, бүрэн эрхт улс болсоноо зарласан Куба улсын анхны ерөнхийлөгчөөр Томас Эстрада Пальма тодорчээ. АНУ-ын зүгээс Куба улсыг хууль зөрчиж, салан тусгаарлах үзэл гаргасан гэж буруутгасаар байлаа.

Мэндэлсэн алдартнууд

засварлах

Нэгээс Хоёрдугаар сар

засварлах
  • Нэгдүгээр сарын 3 – Өмнөд Вьетнамын анхны ерөнхийлөгч Нго Дьен Дием (1963 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 16 – Кубын удирдагч Фулгенсио Батиста (1973 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 1 – Америкийн нэрт жүжигчин Кларк Гейл (1960 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 20 – Египитийн анхны ерөнхийлөгч Мохаммед Нагуиб (1984 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 28 – Нобелийн шагналт химич, Энхтайвны Нобелийн шагнал хүртсэн Линус Полинг (1994 онд нас барсан)

Гурваас Дөрөвдүгээр сар

засварлах
  • Гуравдугаар сарын 17 – Америкийн киноны хөгжмийн зохиолч Альфред Ньюман (1970 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 27 – Японы ерөнхий сайд, Нобелийн энхтайвны шагналт Эйсакү Сато (1975 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 5 - Америкийн нэрт жүжигчин, Академийн наадмын хоёр, "Эмми", "Тони" наадмын шагналт жүжигчин Мелвин Дуглас (1981 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 29 – Японы эзэн хаан Хирохито (1989 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 30 – Нобелийн шагналт эдийн засагч Симон Кузнец (1985 онд нас барсан)

Таваас Зургаадугаар сар

засварлах
  • Тавдугаар сарын 7 – Америкийн алдарт жүжигчин Гари Күүпер (1961 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 18 – Нобелийн шагналт Америкийн химич Винсент ду Вижнод (1978 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 6 – Индонезийн анхны ерөнхийлөгч Сукарно (1970 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 18 – Оросын эзэнт гүрний гүнж Анастасиа (1918 онд нас барсан)

Долоогоос Наймдугаар сар

засварлах
  • Долоодугаар сарын 17 – Польшийн яруу найрагч Бруно Ясиенский (1938 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 21 – Америкийн бизнесмэн, нийгмийн зүтгэлтэн Алберт Хамилтон Гордон (2009 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 1 – Мексикийн хувьсгалч Панчо Вилла (1925 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 4 – Америкийн жазз хөгжмийн домог Луй Армстронг (1971 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 8 – Нобелийн шагналт Америкийн физикч Эрнест Лоуренс (1958 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 20 – Нобелийн шагналт Италийн зохиолч Сальваторе Куасимодо (1968 онд нас барсан)

Есөөс Аравдугаар сар

засварлах
  • Есдүгээр сарын 9 – Өмнөд Африкийн ерөнхий сайд Хендрик Френч Верморд (1966 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 22 – Нобелийн шагналт Канадын хавдар судлаач Чарльз Б.Хаггинс (1997 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 23 – Нобелийн шагналт Чехийн зохиолч Ярослав Сейфэрт (1986 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 28 – Америкийн телевизийн алдарт хөтлөгч Эд Салливан (1974 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 29 – Нобелийн шагналт Италийн физикч, Цөм судлаач Энрико Ферми (1954 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 10 – Швейцарийн уран барималч Алберто Жиакометти (1966 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 28 – Хавай гаралтай жүжигчин Хило Хаттие (1979 онд нас барсан)

Арваннэгээс Арванхоёрдугаар сар

засварлах
  • Арваннэгдүгээр сарын 3 – Бельгийн эзэн хаан III Леопольд (1983 онд нас барсан)
  • Арваннэгдүгээр сарын 29 – Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин Мильдрэд Харрис (1944 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 5 – Америкийн хүүхэлдэйн кино зохион бүтээгч, продьюсер Уолт Дисней (1966 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 5 – Нобелийн шагналт Германы физикч Вернэр Хайзенбэрг (1976 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 27 – Герман гаралтай Америкийн алдарт жүжигчин Марлень Дитрих (1992 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 31 – Финландын ерөнхий сайд Карл-Август Фагерхолм (1984 онд нас барсан)

Нас барсан алдартнууд

засварлах

Нэгээс Зургаадугаар сар

засварлах
  • Нэгдүгээр сарын 11 – Оросын хөгжмийн зохиолч Василий Калинников (1866 онд төрсөн)
  • Нэгдүгээр сарын 22 – Их Британийн хатан хаан Викториа (1819 онд төрсөн)
  • Нэгдүгээр сарын 27 – Италийн алдарт хөгжмийн зохиолч Жузеппэ Верди (1813 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 11 – Сербийн хаан I Милан (1854 онд төрсөн)
  • Гуравдугаар сарын 13 – АНУ-ын 23 дахь ерөнхийлөгч Бенжамин Харрисон (1833 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 5 – Перу улсын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Мариано Игнасио Прадо (1826 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 16 – Германы түүхч Херман Гримм (1828 онд төрсөн)

Долоогоос Арванхоёрдугаар сар

засварлах
  • Долоодугаар сарын 6 – Германы канцелор Шлодвиг (1819 онд төрсөн)
  • Долоодугаар сарын 10 – Болгарын хоёр дахь ерөнхий сайд Килмент (1841 онд төрсөн)
  • Наймдугаар сарын 5 – Германы хатан Викториа (1840 онд төрсөн)
  • Наймдугаар сарын 12 – Италийн ерөнхий сайд Франческо Криспи (1819 онд төрсөн)
  • Наймдугаар сарын 19 – Рюүкюү угсааны сүүлчийн хаан Шо Тай (1843 онд төрсөн)
  • Есдүгээр сарын 14 – АНУ-ын 25 дахь ерөнхийлөгч Уиллиам МакКинли (1843 онд төрсөн)
  • Арваннэгдүгээр сарын 29 – Испанийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Франчиско Маргалл (1824 онд төрсөн)

Нобелийн шагналтнууд

засварлах

Шведийн эзэн хааны шийдвэрээр Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу шинжлэх ухаан, уран зохиолын салбарт амжилт гаргасан эрдэмтийг шагнахаар болж анхны шагналтнууд тодорсон юм. Физикийн салбарын шагналыг хүртсэн Вилгельм К.Рентген цацраг туяаг нээснийхээ төлөө, Физик, химийн шинж чанарыг анхлан судалсан Жакобус Энрекус ван Хофф Химийн шагналыг, Бухын хүзүүт халдварыг нээн илрүүлсэнийхээ төлөө Эмиль Беринг эрүүл мэндийн шагналыг, Дэлхийн Улаан загалмайн хороог байгуулах ажлыг эхлүүлсэн Жеан Дюнан, Фредерик Пасси нар Энхтайвны шагналыг хуваан хүртсэн бол Франц хэлний уран зохиолд гайхалтай найруулга, хэл зүйн торгон мэдрэмж бүхий зохиол бүтээл туурвиснийхаа төлөө Салли Прудоммед Уран зохиолын шагналыг гардуулжээ. Та бүхэнд Нобелийн анхны шагналтнуудыг танилцуулъя.

  • Физикийн салбарын Нобелийн шагнал – Вилгельм Конрад Рентгэн
  • Химийн салбарын Нобелийн шагнал – Жакобус Энрекус ван Хофф
  • Физиологи, эрүүл мэндийн салбарын Нобелийн шагнал – Эмиль Адольф фон Беринг
  • Уран зохиолын салбарын Нобелийн шагнал – Салли Прудомме
  • Нобелийн Энхтайвны шагнал – Жеан Анри Дюнан, Фредерик Пасси

Гадаад холбоос

засварлах
  Commons: 1901 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан