“Дийлэгч тэнгэр” ХХК

Дийлэгч тэнгэр ХХК
Эрх зүйн хэлбэр Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани
Үүсгэн байгуулагдсан 2009 он
Төв байр Улаанбаатар, Монгол УлсМонгол Улс Монгол Улс Сүхбаатар дүүрэг 3 хороо ROYAL TOWER 28-02

Шуудангийн хаяг. Төв шуудан 889, Утас 88809888

Удирдлага Д.ЖАВХЛАНТ ТУЗ-ийн дарга, П.БОЛОРЧИМЭГ гүйцэтгэх захирал, зөвлөх МУ-ын гавьяат механикжуулагч Д.БАТАА
Бүтээгдэхүүн Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, зөгийн бал, хэвлэмэлбүтээгдэхүүнЗагвар:Инфобокс аж ахуйн нэгж/Засвар/Бүтээгдэхүүн
Цахим хуудас d.tenger@gmail.com dtprint.g@gmail.com d.tenger@gmail.com


Түүх засварлах

Үндэсний үйлдвэрлэгч “Дийлэгч тэнгэр” ХХК нь анх 2009 онд мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж, одоо зөгийн аж ахуй, худалдаа, хэвлэх үйлдвэрийн чиглэлээр өргөжин тэлээд байна.

Тус компани үхэр, адуу, хонь, ямааг өсгөн үржүүлж, малын үүлдэр угсааг сайжруулж, хүн амын хүнсний хэрэгцээнд уламжлалт аргаар бэлтгэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай мах, махан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг.

Тус компани нь Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутагт 2009 онд газар тариалангийн үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлэхдээ 200 га талбайд улаан буудай тариалж 1 га -гаас 18- 25 центнер ургац тогтмол хураан авч байсан. Тус компани нь орчин үеийн хөрс боловсруулах технологийг газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хөрсийг элэгдлээс хамгаалж, үржил шимийг дээшлүүлж, бага талбайгаас өндөр ургац авч, байгальд ээлтэй, өндөр бүтээмжтэй үйлдвэрлэл эрхэлж байна.

Үйл ажиллагаа засварлах

Манай компани нь 2018, 2019 онуудад үйл ажиллагаагаа өргөтгөн Сүмбэр суманд гурвалжин будаа, тосны ургамал, улаан буудай тариалж байна. Тус компани нь үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилгоор “Өгөөж Сүмбэр” ХХК-тай хамтран ажиллаж 2020 онд 500 га талбайд тосны ургамал тариалсан. Ирэх онд нэмж 500 га талбайд боловсруулалт, уринш хийж, нийтдээ 1500 га талбайд улаан буудай, овьёос, тосны ургамал тариална. Тус компани нь газар тариалангийн үйлдвэрлэлд орчин үеийн өндөр хүчин чадал бүхий ОХУ ын ХТЗТ-150, ОМИЧКА-2.1 үрлэгч, КПШ-5 хавагч үйл ажиллагаандаа хэрэглэж Орчин үеийн Хятад улсын үйлдвэрийн 180 морины хүчтэй WEI CHAI трактор, ОМЕЧКА үрлэгч, СТЕПНЯК хавагчыг техник шинэчлэл хийж өндөр хүчин чадалтай трактор комбайн, үрлэгч зэрэг машин тоног төхөөрөмж ашигладаг. Тус компани нь Цаашид шинэ технологи нэвтрүүлсний үр дүнд нэг га гаас авах ургацын хэмжээ өсч, улсын дундаж хэмжээнд хүрч, чанартай үр тариа хураан авснаар экологийн цэвэр байгалийн гаралтай, чанартай, харьцангуй хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангаж, өөрийн бренд бүтээгдэхүүний нэрийг тогтоож, байнгын тогтвортой хэрэглэгчтэй болох зорилт тавин ажиллаж байна.

“Дийлэгч Тэнгэр” ХХК нь Төв аймгийн Сүмбэр сумын үзэсгэлэнт байгаль, цэцэг ногоо дэлгэрсэн төрөл бүрийн балт ургамалаар баялаг газарт жилдээ 2-3 удаа отор нүүдэл хийж, зөгийн бүтээгдэхүүн бал, жилий, цэцгийн тоос, тоосормог үүртэй бал, лав үйлдвэрлэж байна. 


Бүтээгдэхүүн, үйлчилгээ засварлах

“Дийлэгч Тэнгэр” ХХК нь ОХУ-аас 50 бүл зөгий импортлож зөгий үржүүлж эхэлсэн бөгөөд анхны жилд буюу 2019 онд 3 тонн зөгийн бал хураан авч, үндэсний хэрэглэгчиддээ эко бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн. Одоо “ЖАВХЛАНТ” нэрийн “TAN AN SWEET” брендийн Хунчир, Рапс, Байгалийн цэцэгсийн гурван төрлийн зөгийн балыг Япон улсад экспортлохоор гэрээ байгуулан ажиллаж байна. Цаашид зөгийн аж ахуйгаа өргөжүүлэхийн тулд өөрийн санхүүгийн эх үүсвэрээр стандартад нийцсэн зөгий өвөлжүүлэх байрыг шинээр барьж ашиглалтад оруулсан. Тус компанийн хэвлэх үйлдвэр нь Герман улсын HEIDELBERG үйлдвэрийн хэвлэлийн машинаар бүрэн тоноглогдсон бөгөөд төрөл бүрийн офсет болон сурталчилгааны хэвлэл, ном, сэтгүүл, танилцуулга, нэрийн хуудас, урилга, мэндчилгээ, календарь, албан бланк, дугтуй гэх мэт цаасан дээр хэвлэж болохуйц бүх бүтээгдэхүүнийг богино хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд хэвлэж, дээд зэргийн чанар, хямд үнийн саналыг эрхэм болгодог. Түүнчлэн цаасан уут, тор, тэмдэглэлийн дэвтэр, календарь болон цаг тооны бичиг, зурагт хуудас, стикер дээр хэвлэдэг шошго зэргийг үйлдвэрлэдэг. Манай үйлдвэр нь орчин үеийн өндөр хүчин чадал бүхий огтолгоо, цавуу нуруулддаг машин, америк толгойтой үдээсний иж бүрдэл, дурантай punch гэх мэт хэвлэх машинуудыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн.

Компанийн нийгмийн хариуцлага засварлах

“Дийлэгч Тэнгэр” ХХК нь газар тариалангийн үйлдвэрлэлийн инженер техникийн болон гүйцэтгэх ажилтнаар бүрэн хангагдсан. Цаашид мэргэжлийн боловсон хүчний нөөцийг тогтмол хэмжээнд нэмэгдүүлнэ. Малчдад дэмжлэг үзүүлж, тодорхой хэмжээний талбайд ногоон тэжээл тариалж, нөөц бүрдүүлэхээр бэлтгэсэн. Тус компани үйл ажиллагааны чадавхаа сайжруулж, цалин хөлс, ажиллагсдынхаа нийгмийн асуудалд бүрэн анхаарч, дотоод нөөц бололцоогоо бэхжүүлэх тодорхой төлөвлөгөөтэй ажилладаг.

Гишүүнчлэл засварлах


Эшлэл засварлах

https://mn.wikipedia.org/wiki/%D0%94%D0%BE%D1%80%D0%B6%D0%B8%D0%B9%D0%BD_%D0%91%D0%B0%D1%82%D0%B0%D0%B0