Өсөхбаяр
Өсөхирээдүй нь өнчин шар д 1835 онд төрсөн. Түүний эцэг Гэнэн нь 1852 оны их даншигт түрүүлж байсан арслан цолтой Богдын шавийн бөх байжээ.
Цол чимэг
засварлахДархан аварга
Барилдааны амжилт
засварлахДаншгийн арслан Их шавийн Гэнэнгийн хүү Өсөхбаяр анх 1856 оны даншигт аавыгаа даган ирж зодоглоод нэг даваад буцсан бол хамгийн сүүлд 1876 онд 5 давжээ. Даншиг наадамд 1857 онд 10, 1862, 1868 онд 11 давж түрүүлэн, 1865 онд 6 давж шөвгөрсөн бол тусгай даншигт 1870 онд 10 давж түрүүлэн 1876 онд 5 давж шөвгөрсөн. Уул тайлгын наадамд 1860 онд 7, 1861, 1862, 1863, 1864, 1867 онд тус бүр 8, 1871 онд 6 давж 7 удаа түрүүлсэн.
Өсөхбаяр дархан аварга багахан шиг ханатай гэрт багтахааргүй том биетэй хүн байсан гэдэг. Мөн аваргын ач Дамбын Гончигсүрэнд хадаглагдаж байсан зодогны хоёр ханцуйны хооронд 1 м 93 см, ар зооны урт 50 см, өргөн нь 63 см байсан гэж Ж.Дамдин бичсэнээс үзэхэд Өсөхбаяр аварга лав 2 м 10 см гаруй өндөр хүн байжээ. Их насны морь унаж яваа нь даага унаж яваа юм шиг харагддаг байсах гэх яриа ч бий. Түүний дүү Түвдэн арслан гэж байжээ. Тэрээр 1868 оны их даншигт 9 даван шөвгийн 3-т үлдэн шөвгөрч (хар дээлт) хэмээх Мөнхжаргал (хожмын арслан)-д унаж арслан цол хүртсэн байна.
Дархан мэх
засварлахОлон угсраа мэхтэй, шуурхай барилдаантай гэжээ.