Өрмийн машин
Өрмийн машин гэдэг нь нэгэн төрлийн ажлын зориулалт бүхий машин бөгөөд түүнд нэмж угсрагдах өрмийн тусламжтайгаар өрөмдлөг хийж болно. Өрөм нь эргэлтийн момент үүсгэгчийн (цахилгаан моторт олон янз бий) тусламжтайгаар шаардлагатай эргэх хөдөлгөөнд орно. Нэг хөтлүүртэй цахилгаан машиныг хэрэглэж эхлэхээс өмнө аж үйлдвэр болон гар хийцэд хэрэглэдэг өрмийн машин нь шулуун дамжуулга бүхий машинууд байдаг байв.
Өрмийн машины хувилбарууд
засварлахГар өрмийн машин
засварлах1895 онд Вильхелм Эмиль Файны хийсэн цахилгаанаар ажилладаг гар өрмийн машин нь хамгийн анхны цахилгаан багаж хэрэгсэл болсон юм.
Энэ төхөөрөмж нь өрөмдлөг хийхдээ гараар чиглүүлэгдэнэ. Цахилгаан болон даралтат хийн гар өрмийн машинаас гадна гар эргүүлэгтэй өрмийг ч өнөө үед хэрэглэж байгаа харагддаг.