Өргөмжит консул
Өргөмжит консул - гэж томилогдсон улсын нэрийн өмнөөс хүлээн авагч улсын тодорхой нэг хэсэг нутаг дэвсгэрт консулын тодорхой зарим чиг үүргийг гүйцэтгэдэг консулын орон тооны бус этгээдийг хэлнэ.
Өргөмжит Консул нь томилсон орны Гадаад хэргийн яамны Консулын газраас томилогдож, түүний удирлага дор ажилдаг.
Монгол Улсын Өргөмжит Консулын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан "Монгол Улсын Өргөмжит консулын тухай журмаар" зохицуулагдана.
Өргөмжит консул гэж Монгол Улсын гадаад харилцаа эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гадаадын тодорхой улс, бүс нутаг, хот (цаашид тойрог гэх)-д Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу томилсон Монгол Улсын болон хүлээн авагч орны иргэнийг хэлнэ.
Өргөмжит консулыг томилох асуудлыг Монгол Улсаас тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар, Гадаад хэргийн яамны чиглэлийн болон консулын асуудал эрхэлсэн нэгжийн санал, дүгнэлт, Өргөмжит консулын суух улсын Засгийн газрын зөвшөөрөл зэргийг үндэслэн Гадаад хэргийн сайд шийддэг байна.
Өргөмжит консулыг Гадаад хэргийн сайд 2 жилээр томилж, ажлын үр дүнг харгалзан үзэж 2 тутам сунгадаг байна.
Өргөмжит консул нь тухайн улсын болон Монгол Улсын төрийн албан хаагч болон өөр нэг орны Өргөмжит консулаар давхар ажиллаж болохгүй.
Хүлээх үүрэг
засварлах- Тойрогт нь байгаа Монгол Улсын байгууллага, иргэдэд хүлээн авагч орны хууль тогтоомж, зан заншил, эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагын талаар тодорхой мэдээлэл өгч байна.
- Хүлээн авагч орон, тойргийн худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын байдал, хууль тогтоомжийн талаар монголын байгууллагад байнгын болон цаг үеийн мэдээлэл өгч байна.
- Монголын байгууллага иргэдийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар шаардлагатай арга хэмжээ авч тусламж, дэмжлэг үзүүлж байна.
- Гадаад хэргийн яамнаас өгсөн чиглэлийн хүрээнд Монгол Улсын өргөмжит консулын үүрэг гүйцэтгэж, үйл ажиллагаа явуулна.
- Монгол Улсыг бүх талаар сурталчлан таниулах ажил зохиож байх г.м.