Богдхаан уулын аймгийн Өнжүүл сум нь Дундговь аймгийн Адаацаг сумын хойд хэсэг Эрдэнэдалай сумын баруун, баруун хойд хэсэг төв аймгийн Баян-өнжүүл, Баян бараат сумдын нутгийг хамарсан БНМАУ-даа томоохонд тооцогдох 1924 онд байгуулагдсан анхын сумууд нэг юм. Өвөрхангай, Баянхонгор, Говь-алтай гэх мэт баруун аймгууд холбосон төв зам сум дундын хэвтэн эмчилүүлэх эмнэлэг, ерөнхий боловсролын 8-н жилийн сургууль, аймаг сумдын өвс тэжээлийн улсын фондтой тухай цаг үедээ төвлөрсөн газар байжээ. Тус сумаас ардын хувьсгалын анхын долоогийн нэг Дамбын Чагдаржав, эрүүл мэндийн яамны сайд Гүржавын Туваан, батлан хамгаалах яамны орлогч сайд Пүрэвийн Мөнхдорж, АИХ депутат эх оронч Мэндийн Зэнээ, гандантэгчинлин хийдийн хамба лам Дэмбэрэлийн Чойжамц, БНМАУ-ын арслан Самдангийн Оргодол, арслан Лувсанчимэдийн Сосорбарам, ардын ерөөлч Нарангийн Тэрбиш, ардын уран зохиолч Бавуугийн Лхавгасүрэн нарын төрсөн нутаг юм.[1]

  1. Өнжүүл сум