Өнгөний бэлгэдэл
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Хүний амьдралын ээлжлэн өнгөрөх өдрүүд олон янзын өнгөөр дүрслэгддэг. Сэтгэл санааны тайван байдал, амьдралаас авч буй сайхан мэдрэмжүүд, сэтгэлд хоногшсон дурсамж гээд бүхий л зүйл өнгөтэй холбогдон ой санамжинд үлдэж, дурсагдана. Магадгүй сэтгэл дундуур байх үеийн мэдрэмжүүд ч зарим нэг өнгөөр тодорхойлогддог. Тиймээс сэтгэл судлаачид өнгийг хүний сэтгэл зүйд шууд болон шууд бусаар нөлөөлдөг хэмээн эерэг болон сөрөг нөлөөллийг тодорхойлжээ. Өнгө бүхэн өөрийн онцлогтойгоос гадна янз бүрийн нөлөөллийг бидэнд үзүүлдэг. Дэлхий дээрх бүхий л зүйлс өөрийн гэсэн өнгө, хэв маяг, донжийг агуулсан байдаг бөгөөд үүнд өнгө хамгийн их нөлөөг үзүүлдэг. Өнгөнүүд тус бүртээ юуг илэрхийлж, хүний сэтгэл зүйд яаж нөлөөлдөг талаар олон судалгаа, туршилтууд байдаг. Өнгийг МЭӨ 1550-аад онд эртний Египетэд судалж байсан бол 2000 жилийн тэртээ Хятадад судалж байжээ.
Өнгөний бэлгэдэл
засварлахБүтээлч сэтгэлгээний илэрхийлэл шар амжилт, аз жаргал, оюун ухаан, сэтгэн бодох чадвар, авъяасыг билэгддэг. Дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг. Сонин содон байдал, бүтээлч сэтгэлгээ, гэнэн, шийдэмгий, бардам байдлын илэрхийлэл нь шар өнгө юм. Нарны өнгөтэй зүйлсийг төлөөлөхөөс гадна шар өнгийг зонхилон сонгодог хүн бусдын анхаарлын төвд байхыг эрмэлздэг, уян хатан, хөгжилтэй нэгэн байх талтай. Улаан өнгө дарангуйлал, түрэмгийллийн хүчтэй өнгө тул цусан улаан, уур хилэнтэй гэх мэтээр харгислалыг ч бэлгэдэх нь бий. Хэрэв таны сонголтонд улаан өнгө зонхилдог бол та эрх мэдэл, нэр хүндэд дуртай, бусдыг захирах дуртай, өөртөө итгэлтэй бардам, идэвхтэй, эрч хүчтэй байж болох юм. Энэ өнгө нь зарим үед анхаарал татахаас гадна хэрүүл тэмцэл эхлүүлэх, сөргөлдөөн, мөргөлдөөнийг үүсгэх талтай. Улаан өнгө нь ноёлох дарангуйлах эрмэлзэлтэй өнгө тул онцгой чухалчлах зүйлд ихэвчлэн хэрэглэгддэг бөгөөд цагийн баримжааг алдуулж түгшүүртэй байдлыг бий болгон, дур хүслийн өдөөх талтай байдгаас зугаа цэнгээний газруудад ихэвчлэн зонхилдог.
Хөх ба цэнхэр өнгийг нээлттэй хүмүүс таашаадаг
Хөх ба цэнхэр өнгө итгэлцэл, үнэнч байдлыг илтгэдэг. Мэдрэлийн системийг амраахаас гадна, оюун ухаанд сайнаар нөлөөлдөг. Энэ өнгөнд мөрөөдөмтгий, хүмүүстэй нээлттэй харилцаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, саад тотгороос айдаггүй ч сэтгэл хөдлөлөө нуун далдалдаг хүмүүс дуртай байдаг.
Үхэшгүй мөнхийн бэлгэдэл ногоон өнгө
Хүчирхэг байдал болоод итгэл найдвар, хуучинсаг үзэл, энх амгалан, баян чинээлэг, үхэшгүй мөнхийн бэлгэдэл болдог ногоон өнгө хүн бүхэнд тайван байдлыг бэлэглэх увидастай. Энэ өнгөнд дуртай хүнийг хувийн зохион байгуулалт сайтай, сандарч тэвдэж байсан ч тайван харагдаж чаддаг гэж тодорхойлж болно. Тэд ямар ч тохиолдолд биеэ бариж чаддаг.
Оньсого мэт хар өнгө
Нэг талаас итгэлтэй үнэн бат бөх чанар, хашир хянамгай байдал, хүч чадал, эрх мэдэл нөгөө талаас уй гашуу, оньсого мэт байдлыг илтгэдэг өнгө юм. Хэрэв таны сонголтод энэ өнгө зонхилдог бол таныг гадаад ертөнцөөс тусгаарлагдмал байх хүсэлтэй, бардам, ухаалаг, хошигнох чадвартай, өвөрмөц бие хүн төдийгүй нөхөрсөг, хөгжилтэй сонирхолтой,нэгэн хэвийн байдалд дургүй хүн гэж сэтгэлзүйчид тодорхойлжээ.
Шударга хүмүүс цагаан өнгөнд дуртай
Цэвэр ариун, гэнэн байдал болон өвөрмөц хээнцэр ганган, баян тансаг байдал хийгээд шунал тачаалын өнгө юм. Шударга зантай, итгэл даадаг, өөртөө бусдыг татдаг, тусархаг, зарчимч, тогтвортой хүмүүс цагаан өнгөнд дурлаж, энэ өнгийг зонхилон сонгодог аж.
Хамгийн сэтгэл хөдөлгөм өнгө бол ягаан
Хамгийн сэтгэл хөдөлгөм болоод нинжин зөөлөн, гэнэн, хөнгөн, итгэмтгий байдлын илрэлээс гадна тайвшруулан нойрсуулдаг өнгө юм. Ягаан өнгө урам зоригтой, энхрий, итгэмтгий гэмгүй зан байдлын зэрэгцээ тэмцэл өрсөлдөөнд дуртай, найдвар мөрөөдлөөр дүүрэн сэтгэлтэй, бие даан шийдвэр гаргах дургүй, хөнгөмсөг зан байдлыг агуулдаг.
Бор өнгөнд дурлагсад хайхрамжгүй зантай байдаг
Бат бөх, итгэл найдвартай болон аливаа зүйлийн бодит байдлын илрэл болдог өнгө юм. Бор өнгө нь байгалийн шинж чанартай өнгө тул дасан зохицох чадвар сайтай, олны дунд байх сонирхолтой, заримдаа хэтэрхий энгийн байдлыг бий болгодог, анхаарал хайхрамж муутай хүний зан байдлыг илэрхийлдэг.
Эсрэг тэсрэг байдлыг саарал өнгө илтгэнэ
Хэрэв таны сонголтонд саарал өнгө зонхилдог бол бусдаас өөрийн мөн чанараа нуухыг эрмэлзсэн, албархуу, сэтгэл хөдлөлгүй, нэг талаас эрх чөлөөтэй байдлын, нөгөө талаас түүний эсрэг хаалттай байдлын илэрхийллийг агуулдаг. ==
Таван өнгийн хадгийн бэлгэдэл
засварлах♦Цагаан өнгө нь сүү, сэвгүй ариун сэтгэлийг бэлгэддэг. Цагаан өнгийн хадгийг хамгийн сайн сайхан, хүндэтгэдэг хүндээ өргөн барьдаг. Мөн энэ өнгө тогтвортой итгэлтэй сэтгэл төрүүлдэг байна. Тиймээс эмч сувилагч нар цагаан өмсгөл өмсдөг ажээ. Бас зарим улс төрчид өөрсдийн тууштай байдлыг илэрхийлж цагаан хувцас өмсдөг.
♦ Цэнхэр өнгийн хадаг тэнгэрийг бэлгэддэг. Монголчууд дээр үеэс цэнхэр өнгийн хадгийг түгээмэл хэрэглэж, ах дүүсдээ барьж золгодог заншилтай. Энэ өнгө цусны даралтыг бууруулдаг шидтэй. Эмнэлгийн зарим ажилтан, цагдаагийн албан хаагчид, хотын цэцэрлэгчид цэнхэр өмсгөлтэй байдаг.
♦ Шар өнгө нь эрдэм болон шашныг бэлгэддэг. Шар өнгийн хадгийг багшдаа барьдаг бөгөөд өөр хүнд барьдаггүй ёстой байжээ. Энэ өнгө мөн аз жаргал, баяр баясгаланг бэлгэддэг. Тиймээс дэлхийн бараг бүх улсын такси шар өнгөтэй байдаг. Мөн дэлхийн томоохон машин түрээслэх фирмүүд машиндаа энэ өнгийг сонгодог байна.
♦ Ногоон хадаг нь газар дэлхийг бэлгэддэг. Мөн энэ өнгө хүнд итгэл төрүүлдэг байна. Иймээс дэлхийн олон банк ногоон өнгийг сонгодог ажээ. Амралт, унтлагын өрөөнд ногоон өнгө зонхилж байвал санаа сэтгэл амарч, амгалан тайван байх болно.
♦Улаан хадаг галыг бэлгэддэг байна. Энэхүү хадгийг бурхан шашны таван махбодийн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хүмүүст барьж золгодоггүй ажээ. Мөн энэ өнгө идэх дур хүслийг төрүүлдэг. Тиймээс дэлхийн томоохон хүнс үйлдвэрлэгч фирмүүд жишээ нь кока кола сурталчилгаандаа улаан өнгийг хэрэглэдэг. Улаан өнгө гал халуун сэтгэл, дурлал хайрын бэлэгдэл болно. Харин зүрх судасны цохилтыг түргэсгэж, цусны даралтыг ихэсгэдэг. Нүдний хараанд муугаар нөлөөлөх, ядраах зэрэг сөрөг нөлөөтэй байдаг.
Бусад :
♦ Бор: Энэ өнгө нь хүнд яарах тэвдэх сэтгэл төрүүлдэг нь туршилтаар батлагджээ. Тийм учраас түргэн хоолны газрууд сандал ширээгээ бор өнгөөр буддаг байна. Энэ нь идэж дууссан нь түргэн гарч, дараагийн хүндээ зай тавьж өг гэсэн утгатай юм. Хэрэв та зочинд дургүй бол зочны өрөөндөө бор өнгийн ханын цаас, ширээ сандал зэргийг сонгож болно. Харин зочид гийчдэд дуртай бол бор өнгөнөөс зайлсхийх хэрэгтэй ажээ.
♦ Гүн ягаан: Хүний санаа сэтгэлийг тайван бус болгож айх сэтгэл төрүүлдэг. Ялангуяа эмнэлэгт тохирохгүй гэж үздэг.
♦ Хар өнгө: Хүч чадал,хүсэл, эрч зоргийг бэлгэддэг. Их эрдэмтэн Эйнштен анхаарлаа төвлөрүүлж сайн ажиллахын тулд хар хөшигтэй өрөөнд сууж бүтээлээ туурвидаг байжээ.
♦ Цайвар ягаан: Тайвшрах сэтгэл төрүүлдгээрээ бусад өнгөнөөс ялгаатай. Цайвар ягаан өнгийн хувцас өмссөн хүмүүс эелдэг урьхан харилцаатай байдаг. Тийм учраас Англи улсын их дэлгүүрийн худалдагчид цайвар ягаан хувцсаар ижилссэн байдаг байна.
♦ Хар хөх: Төгсөшгүй, дуусашгүй санааг илэрхийлж алдар хүндийг дагуулдаг хэмээн үздэг. Тийм учраас том том үйлдвэр, фирмүүд энэ өнгийг ашиглаж нэр хүндээ бататгадаг байна. Сайхан сэтгэлтэй, уур нь амархан гарчихдаг хүмүүс хөх, цэнхэр өнгөнд дуртай байдаг. Аливаад идэвхгүй, мөрөөрөө байх дуртай хүмүүс саарал өнгөнд дурладаг. Намбалаг, томоотой хүмүүс хүрэн, шар хүрэн өнгөнд дуртай байдаг ажээ.