Өмнөд туйлын цагираг

Өмнөд туйлын цагираг бол Антарктикын хойд зах юм. Нар жилдээ дор хаяж нэг удаа 24 цагийн турш Антарктик дээр чанх эгц тусаж, цагаан шөнө болдог.

Антарктикын газрын зураг дээр өмнөд туйлын цагиргийг тасархай цэнхэр зураасаар үзүүлсэн нь.

Өмнөд туйлын цагиргийн байршил нь тогтмол биш бөгөөд 2024 оны Арванхоёрдугаар сарын 19-ний байдлаар экватороос өмнө зүгт, өмнөд өргөргийн 66°33′50.2″-т байрлаж байна.[1] Энэ нь сарны орбитын нөлөөгөөр үүсэх далайн түрлэгийн хүчний улмаас дэлхийд тэнхлэгийн хазайлт үүсч, тэр нь 40,000 гаруй жилийн хугацаанд 2°-аар хэлбэлздэгтэй холбоотой юм.[2] Үүний улмаас өмнөд туйлын цагираг нь жилдээ 15 метр орчмоор өмнө зүг рүү шилжиж буй.

  1. "Obliquity of the Ecliptic (Eps Mean)". Neoprogrammics.com. Татаж авсан: 2014-05-13.
  2. Berger, A.L. (1976). "Obliquity and Precession for the Last 5000000 Years". Astronomy and Astrophysics. 51: 127–135. Bibcode:1976A&A....51..127B.